10/19/2026
🚨 АНХААР: IRS улаан дизель /муу түлш/ ашигласны холбооны татварын торгуулийг түр хугацаанд цуцаллаа
АНУ-ын Татварын алба (IRS) улаан өнгөтэй дизель түлш (Red Dyed Diesel)-ийг замын хөдөлгөөнд оролцож буй ачааны машинд ашигласан тохиолдолд холбооны татварын торгууль ногдуулахгүй болсноо мэдэгдлээ.
📅 Хүчинтэй хугацаа: 2026 оны 10-р сарын 1-нээс 12-р сарын 31 хүртэл.
Гол өөрчлөлтүүд
- Торгуульгүй: Зөвшөөрөгдсөн хугацаанд Red Dyed Diesel ашигласан тохиолдолд IRS холбооны түлшний онцгой албан татвартай холбоотой торгууль ногдуулахгүй.
- Шалгалт түр зогсоно: IRS-ийн түлшний хяналтын ажилтнуудыг өөр ажилд шилжүүлж, зам дээрх улаан дизель түлшний холбооны шалгалтыг түр зогсооно.
- Бүртгэлийн шаардлага хөнгөрнө: Энэхүү хөнгөлөлтөд хамрагдах эрхээ нотлох тусгай бүртгэл хөтлөх шаардлагагүй.
- Борлуулагчдад хөнгөлөлт үзүүлнэ: Түлш борлуулагч, нийлүүлэгчид улаан дизелийг эцэст нь ямар зориулалтаар ашиглахыг шалгаж, баримтжуулах шаардлагагүй.
⚠️ Муж улсын торгууль хэвээр байж болно
Энэ шийдвэр нь зөвхөн холбооны татвар, торгуульд хамаарна.
Illinois, Wisconsin болон бусад муж улсууд улаан дизель түлшийг нийтийн зам дээр ашигласны төлөө өөрсдийн татвар, торгуулийг үргэлжлүүлэн ногдуулж болзошгүй.
🚛 BM TRANS INC жолооч нарт өгөх зөвлөмж
Red Dyed Diesel ашиглахаасаа өмнө тухайн муж улсын татварын байгууллагын зөвшөөрөл, хөнгөлөлтийн нөхцөлийг заавал шалгана уу.
IRS-ийн холбооны торгуулийг түр цуцалсан нь бүх мужид улаан дизель түлш чөлөөтэй ашиглах зөвшөөрөл гэсэн үг биш юм.
Ер нь бол муу түлш аваад ч хэрэггүй байхоо, машинаа эвдэхийн нэмэр!!!