BM Trans inc.

BM Trans inc. Established 2017

Дахин 12 ELD Төхөөрөмжийг бүртгэлээс хаслаа.2026 оны 5-р сарын 20-нд FMCSA 12 нэмэлт ELD төхөөрөмжийг бүртгэлтэй жагсаал...
06/18/2026

Дахин 12 ELD Төхөөрөмжийг бүртгэлээс хаслаа.

2026 оны 5-р сарын 20-нд FMCSA 12 нэмэлт ELD төхөөрөмжийг бүртгэлтэй жагсаалтаас хаслаа. Ингэснээр 2025 оны 1-р сараас хойш хүчингүй болсон ELD-ийн тоо 79-д хүрэв.

Хасагдсан төхөөрөмжүүд нь техникийн шаардлагыг хангаагүй гэж үзжээ. Эдгээр ELD ашиглаж буй тээвэрчид 2026 оны 7-р сарын 20 хүртэл шинэ, шаардлага хангасан ELD суурилуулах ёстой. Үүнээс өмнө цаасан лог эсвэл шаардлага хангасан бүртгэлийн программ ашиглаж болно.

FMCSA-ийн дарга Дерек Баррс аюулгүй байдал болон дүрэм мөрдөх нь заавал биелүүлэх шаардлага бөгөөд найдваргүй ELD төхөөрөмжүүдийг зах зээлээс үргэлжлүүлэн гаргана гэж мэдэгдсэн.

Одоогоор FMCSA-ийн бүртгэлтэй жагсаалтад ойролцоогоор 1,050 ELD төхөөрөмж байгаа бол хүчингүй болсон төхөөрөмжийн нийт тоо 250-аас давжээ.
Шинэ ELD-үүд цөөн бүртгэгдэж байгаа тул зах зээлд үлдэх төхөөрөмжүүд нь илүү чанартай, найдвартай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн байх хандлагатай байна.

Хүчингүй болсон 12 ELD төхөөрөмжийн жагсаалт
888 ELD – MAUMAU LLC
Dragon ELD
Action ELD
Mondo ELD HOS – Mondotracking Solutions
First ELD (Version 1) – First ELD LLC
First ELD (Version 2) – First ELD LLC
MTL ELD – Power ELD LLC
USPower ELD – Power ELD LLC
Sam Freight ELD – Sam Freight Management LLC
DSGELOGS – DSG Tracking LLC
Cobra ELD – Cobra Connect LLC
GT USA ELOGS – GT ELD

Ирантай энхийн хэлэлцээр байгуулагдах найдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор дизель түлшний үнэ буурлааАНУ-ын дизель түлшний...
06/17/2026

Ирантай энхийн хэлэлцээр байгуулагдах найдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор дизель түлшний үнэ буурлаа

АНУ-ын дизель түлшний үнэ хоёр дахь долоо хоног дараалан буурлаа.
2026 оны 6-р сарын 15-ны долоо хоногт хурдны замын дизель түлшний улсын дундаж үнэ 15.1 центээр буурч, дундаж галлон тутамд 5.059 ам.доллар болсон байна.
Үүнээс өмнөх долоо хоногт үнэ 14 центээр буурсан байв.
Энэ нь дизель түлшний үнэ 2026 оны 5-р сарын эхнээс хойших хамгийн доод түвшин болж байна.
Бүс нутгаарх дизель түлшний үнэ (2026 оны 6-р сарын 15-ны долоо хоног)
Бүс нутаг Үнэ (галлон тутамд) Өөрчлөлт
АНУ-ын дундаж $5.059 -15.1 цент
Зүүн эрэг $5.048 -10.1 цент
Төв Атлантын бүс $5.503 -6.5 цент
Өмнөд Атлантын бүс $4.831 -11.2 цент
Midwest $5.011 -17.1 цент
Мексикийн булан $4.646 -14.0 цент
Rocky Mountain $5.019 -18.1 цент
Баруун эрэг $6.074 -21.5 цент
Калифорни $6.713 -22.7 цент
Калифорни муж дизель түлшний хамгийн өндөр үнэтэй бүс хэвээр байгаа бөгөөд дундаж үнэ нь галлон тутамд 6.713 ам.доллар байгаа бол Мексикийн булан хамгийн хямд бүс хэвээр байж үнэ нь галлон тутамд 4.646 ам.доллар байна.
Улсын дундаж дизель түлшний үнэ өнгөрсөн оны мөн үеэс галлон тутамд 1.488 ам.доллараар өндөр хэвээр байна.
Энгийн бензиний улсын дундаж үнэ 9.4 центээр буурч, галлон тутамд 4.052 ам.доллар болсон.
Бүс нутгуудаар бензиний үнэ:
Хамгийн хямд: Мексикийн булан – $3.521/галлон
Хамгийн өндөр: Баруун эрэг – $5.229/галлон

АНУ болон Ираны хоорондын дипломат яриа хэлэлцээ ахицтай байгаа гарсан нь зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх хүлээлт үүсгэсэн, мөн өндөр түлшний үнэ болон эрчим хүчний хэрэглээг бууруулах бодлогоос шалтгаалан, ялангуяа Азид газрын тосны эрэлт сулрах төлөвтэй байна.

2026 оны 6-р сарын дунд үеийн байдлаар АНУ даяар дизель түлшний үнэ буурч байгаа нь тээврийн компаниуд болон бие даасан жолооч нарт тодорхой хэмжээний хөнгөлөлт авчирч байна. Үүнд дэлхийн газрын тосны эрэлт сулрах төлөв болон Ирантай холбоотой геополитикийн нөхцөл байдал сайжирч магадгүй гэсэн хүлээлт голлон нөлөөлжээ. Хамгийн их үнийн бууралт Баруун эрэг, ялангуяа Калифорни мужид ажиглагдсан байна.

https://truckdrivernews.com/diesel-prices-down-in-all-u-s-regions-amid-iran-deal/

06/15/2026

Нью Йорк хотын цагдаа нар Зам засварын ажилчдын хувцас өмсөн Хурдны зам дээр шалгалт явуулж 101 хууль зөрчсөн жолоочдод торгууль оноосон байна.

2026 оны 6-р сарын 9-нд Нью-Йорк мужийн цагдаагийн газар (NYSP) Нью-Йорк мужийн авто замын дагуу “Operation Hardhat” нэртэй тусгай ажиллагаа явуулжээ.

Арван цаг үргэлжилсэн энэ хөдөлгөөний хяналт нь Cheektowaga, Hamburg болон West Seneca хотуудын идэвхтэй зам засвар хийгдэж байгаа бүсүүдэд явагдсан байна.

“Operation Hardhat”-ын хүрээнд цагдаа нар замын ажилчдын дүрд хувирч, замын хөдөлгөөний зөрчлүүдийг илрүүлэх зорилгоор ажилласаж, зөрчил илрүүлсний дараа дүрээ хувиргасан цагдаа нар дүрэмт хувцастай цагдаа нарт мэдээлэл өгч, тэд шаардлагатай арга хэмжээ авч байж.

Энэхүү ажиллагааны үр дүнд нийт 101 торгууль ногдуулсан бөгөөд үүнд:

70 — Хурд хэтрүүлсэн
12 — Суудлын бүсээ хийгээгүй
1 — “Move Over” хуулийг зөрчсөн
1 — Гар утас болон электрон төхөөрөмж ашигласан
17 — Замын хөдөлгөөний бусад зөрчлүүд

Мөн NYSP-ийн мэдээлснээр хурд хэтрүүлсэн жолоочдын 10 хувь нь идэвхтэй засвар хийгдэж байгаа бүсийн тогтоосон хурдаас дор хаяж 20 миль/цаг-аар илүү хурдтай явж байжээ.

Энэ мэтийн замын цагдаа, цагаачлалын албаны ажилтнуудын хууль сахиулах үйл ажилгаа нь улам нарийсч байгааг анхааран замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу!

https://cdllife.com/2026/new-york-troopers-disguised-as-road-workers-during-thruway-detail-resulting-in-101-citations/

HIRING OWNER OPERATORS!!! 🚛📦 Re**er & Dry — Long-Term PartnershipOur company is currently looking for Owner Operators to...
06/11/2026

HIRING OWNER OPERATORS!!! 🚛
📦 Re**er & Dry — Long-Term Partnership
Our company is currently looking for Owner Operators to partner with us for Re**er and Dry operations.
✨ Why Choose Us?
✔️ Reliable team with 8+ years of industry experience
✔️ Consistent freight and growth opportunities
✔️ Full support, guidance, and assistance
✔️ Focused on long-term partnerships
📍 We welcome drivers who are looking to grow steadily and long-term with a trusted company.
📞 Call: 331-401-5353
💬 Text: 847-867-9007

Төлбөрөө төлөөгүй брокеруудын жагсаалт 🚨Та бүхэнд ачааны төлбөрөө 06-10-2026 ний байдлаар олон тээврийн компанид төлөөгү...
06/10/2026

Төлбөрөө төлөөгүй брокеруудын жагсаалт 🚨
Та бүхэнд ачааны төлбөрөө 06-10-2026 ний байдлаар олон тээврийн компанид төлөөгүй брокеруудын мэдээллийг хүргэж байна.
Хэрэв та эдгээр брокерууд эсвэл өөр брокероос ачааны төлбөрөө авч чадахгүй байгаа бол дараах алхамуудыг хийхийг зөвлөж байна:
✅ 1. FMCSA-с тухайн брокерын Bond мэдээллийг шалгах
✅ 2. Collection агентлагт хандах
📌 Та дээрх 2 газарт зэрэг хандах боломжтой. Хэрэв Bond талаас төлбөрийг барагдуулах боломжгүй бол, Collection агентлаг танд туслах боломжтой байдаг.
📌 Ийм эрсдэлээс сэргийлэх хамгийн ухаалаг алхам бол:
Туршлагатай, хариуцлагатай dispatch team-тэй байгууллагатай хамтран ажиллах явдал юм.
✅ Мэргэжлийн dispatch баг танд:
🔹 Найдвартай брокер сонгоход тусална
🔹 Ачааны үнэ, нөхцөлийг нягтална
🔹 Санхүүгийн эрсдэлийг бууруулна
🔹 Цаг, зардлаа хэмнэх боломж бүрдүүлнэ
🚛 Ачаагаа найдвартай гаргах, орлогоо баталгаажуулахыг хүсэж байвал найдвартай компанитай амтарч ажиллахыг зөвлөж байна.
BM TRANS INC

06/01/2026

Гэвш А.Батцэнгэл: Сэтгэлээ захирдаг нь жаргана, сэтгэлдээ захирагддаг нь зовно. Ямар тохиолдолд сэтгэлээ захирах вэ гэхээр өөрөө бодож байж сэтгэлээ захирна. Гаднаас удирдах боломжгүй.
Сэтгэлээ яаж захирах вэ гэхээр юм бодох ёстой, юу бодох вэ гэдгээ эхлээд мэдэх ёстой. Мэдлэг дээр суурилна. Тэгж байж бид дотоод сэтгэлээ захирна, жолоодно, удирдана. Шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хүн өдөрт 50-60 мянган зүйл боддог гэнэ. Үүний ихэнх нь сөрөг байдаг. Хүн negativity bias буюу сөрөг зүйлд хурдан автдаг. Жишээ нь нэг хүнтэй уулзахдаа бид таагүй зүйлийг нь амархан олж хардаг. Явцын дунд тэр хүнийгээ сайн хүн байж гэж таньдаг. Дурсамж гэхэд л сөрөг дурсамжууд хүнд их хурдан орж ирдэг. Үүнийг л бид бодож байж засаж сурах хэрэгтэй.

Луисвилл хот дахь I-65 авто замын хоёр сарын хугацаанд түр хаагдах гэнэ.Кентаки мужийн Луисвилл хотод томоохон хурдны за...
05/27/2026

Луисвилл хот дахь I-65 авто замын хоёр сарын хугацаанд түр хаагдах гэнэ.

Кентаки мужийн Луисвилл хотод томоохон хурдны замын хаалт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна.

2026 оны 6-р сарын 1-ний Даваа гарагаас эхлэн Луисвилл дахь I-65 хурдны замын таван милийн хэсэг болох Watterson Expressway (I-264) болон хотын төвийн Jefferson Street-ийн хооронд хаана. Энэхүү хаалт нь гурван гүүрийг солих барилгын ажлыг хийх боломж олгох юм.

Албаныхны мэдээлснээр:

“Кентаки Стрийт/Брук Стрийт, Хилл Стрийт/CSX төмөр зам/Бернетт Авеню, мөн үзэсгэлэнгийн талбайн ойролцоох Брэдли Авеню дээгүүрх I-65 гүүрнүүд ашиглалтын хугацаа нь дууссан тул солигдох аж. Хаалтын хугацаанд ажилчид гүүр тус бүрийн тавцан болон үндсэн бүтцийн хэсэгчлэн нурааж, дахин барих юм. Энэхүү засварын ажил нь I-65 дээр дор хаяж дахин нэг жил үргэлжлэх хязгаарлалт болон яваандаа үүсэх хурдны замын бөглөрлийг багасгах болно.”

I-65 авто замыг 2026 оны 8-р сарын 1-нд дахин нээхээр төлөвлөж байна.

Мөн I-65-ийн урд зүг рүү чиглэсэн хоёр мил хэсгийг 2026 оны 7-р сарын 1-ний Лхагва гараг гэхэд хоёр эгнээтэйгээр нээх төлөвтэй байна.

Кентаки мужийнТээврийн Албанаас гаргасан зураглалд Луисвилл дахь I-65 хаалтын бүсийг үзүүлжээ.

Түр тойрох замын тэмдэглэгээ нь хөдөлгөөнийг Луисвилл хотын баруун талын I-264 (Georgia Davis Powers Expressway) чиглэл рүү шилжүүлэх юм. Мөн Кентаки Тээврийн Алба нь Waze зэрэг газрын зураг болон навигацийн аппуудтай хамтран жолооч нарт тухайн үеийн хамгийн боломжит маршрутыг санал болгохоор ажиллаж байна.

I-65 нь ачаа тээврийн гол замуудын нэг тул түр хаагдах хугацаанд Луисвиллээр дамжин явах ачаа тээвэрлэлтэд нэлээн саатал үүсэж болзошгүй юм байна.

Луисвилл дахь I-65-ийн засварын ажил нь нийт есөн гүүрийг засварлах мөн шинээр солих мега төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд 2027 оны эцэс хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

https://cdllife.com/2026/truckers-should-plan-ahead-for-two-month-i-65-closure-in-louisville/

Address

710 E Ogden Avenue Suite 150
Naperville, IL
60563

Telephone

+13314015353

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BM Trans inc. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share