Вьетнам аялал - Vietnam ayalal

Вьетнам аялал - Vietnam ayalal Gazarchin Travel - аас Вьетнамын аялалд зориулсан аяллын мэдээ, мэдээллийн хуудасд тувтай морилно уу.

ГАЗАРЧИН - Таны аяллын хөтөч
www.gazarchin.mn

🚠 Hon Thom арал хүрэх cable car 🚠Фукуок арал дээр очихдоо заавал хийж үзэх ёстой зүйлсийн нэг бол Hon Thom Cable Car. 💦Д...
19/08/2026

🚠 Hon Thom арал хүрэх cable car 🚠
Фукуок арал дээр очихдоо заавал хийж үзэх ёстой зүйлсийн нэг бол Hon Thom Cable Car. 💦Далай дээгүүр 15 минут үргэлжлэх тус кабел замаар явахдаа An Thoi арлууд 🏝, загасчдын завь🎣, үзэсгэлэнтэй оюу өнгийн далайг 🌊 харах болно. Мөн HON DUA, HON ROI арлуудын дээгүүр дайран өнгөрнө. Cable Car-ийн
• Нийт урт 8км
• Нийт агаарын замд зарцуулах хугацаа 15минут
• Дээд хурд 8,5кмс
• 1 дүүжин зам дотор 20-30хүн
• Далайгаас дээш 174 метр өндөрт
Хөдлөх буудал: An Thoi Station (Nguyen Van Cu Street, An Thoi Ward)
• Ирэх буудал: Hon Thom Station (Sun World Hon Thom Nature Park)

🏝️Агаарын дүүжин замаар Hon Thom аралд хүрсний дараа далайн эрэг дээр амрах, усан паркаар үйлчлүүлэх, усан тоглоом тоглох боломжтой.
Ан Той арлуудаар завиар аялах
Фукуокийн өмнөд хэсэгт байрлах An Thoi Archipelago нь олон жижиг аралтай. Эдгээр арлаар завь болон хурдны завиар аялах аялал түгээмэл.
Аяллын үеэр жуулчид:
• 🥽шүрэн хадны дунд шумбах
• 🏊маск, гуурстай сэлэх
• 🎣загасчлах
• 🏝жижиг арлуудын эрэг дээр амрах
• 🍥далайн хоол идэх
• 🛶усан дээр зураг авах боломжтой.
Завины аялал сонгохдоо цаг агаарын нөхцөл, аврах хантааз, завины зөвшөөрөл, даатгал болон аюулгүй ажиллагааг урьдчилан шалгах нь чухал. Ялангуяа салхи, давалгаа ихтэй өдрүүдэд аяллын хөтөлбөр өөрчлөгдөж болно.Мөн жирэмсэн эмэгтэйчүүд завин аялалд гарах хориотой байдгыг санаарай.

ФУКУОК АРАЛ- ЗААВАЛ ОЧИХ ДАЛАЙН ЭРГҮҮДВьетнамын баруун өмнөд хэсэгт, Тайландын буланд орших Фукуок арал нь цагаан элстэй...
04/08/2026

ФУКУОК АРАЛ- ЗААВАЛ ОЧИХ ДАЛАЙН ЭРГҮҮД
Вьетнамын баруун өмнөд хэсэгт, Тайландын буланд орших Фукуок арал нь цагаан элстэй далайн эрэг, тунгалаг ус, халуун орны ой, орчин үеийн амралтын цогцолборыг нэг дор хослуулсан аяллын бүс юм. Тус арлыг “Сувдан арал” хэмээн нэрлэх нь ч бий.
Фукуокийн нэг талд нам гүм далайн эрэг, загасчны тосгон, халуун орны байгаль угтдаг бол нөгөө талд нь аялал жуулчлалын бүc буюу агаарын дүүжин зам, машин, усан парк, амьтны хүрээлэн, шөнийн шоу, худалдаа үйлчилгээ бүхий шинэ аялал жуулчлалын хотхонууд бий. Тиймээс гэр бүл, хосууд, найз нөхөд, хүүхэдтэй аялагчид гээд олон төрлийн жуулчдад тохиромжтой.
Фукуок арлын үзэсгэлэнтэй далайн эргүүдээс дурдвал:
Фукуокийн хамгийн том баялаг бол далайн эргүүд юм. Арлын эргэн тойронд урт цагаан элс, наргил мод, дулаан ус бүхий олон эрэг бий. Та эдгээр далайн эргүүдээс далайд сэлэх, Каяак завин аялал, Снорклинг, Парасэйлинг, бүтэн биеийн массаж, нар жаргахыг харах, зураг авч далайн эргээр алхах, далайн шинэхэн хоол амсах зэргийг хийх боломжтой.
• SAO BEACH Хотын төвөөс 25км зайтай.
• KHEM BEACH Хотын төвөөс 25км зайтай.
• LONG BEACH Хотын төвдөө байрлалтай 20км үргэлжлэх далайн эрэг.
• ONG LANG BEACH Хотын төвөөс 7км зайтай.
• STARFISH BEACH хотын төвөөс 25км зайтай.
Sao болон Khem Beach нь нарийн цагаан элс, номин өнгийн усаараа алдартай. Long Beach нь нар жаргахыг харахад тохиромжтой бөгөөд эрэг дагуу олон зочид буудал, ресторан байрладаг.
Starfish Beach-д далайн од өглөө 7-9 цагийн үед уснаас гарсан байдалтай харагддаг. Харин тэдгээрийг уснаас гаргах, барих, зураг авахын тулд хөдөлгөх нь амьтанд хор хөнөөл учруулдаг учир хүрэхгүйгээр харах хэрэгтэй.

29/07/2026

🥥🥥Халуун орны Наргил модноос ургадаг кокос буюу яслаг жимсийг бид хэзээний мэддэг болсон билээ.
Тэгвэл кокосыг Вьетнамчууд хэрхэн нээдэг талаар мэдээлэл авцгаая. Тэдэнд эртнээс уламжлан ирсэн цор ганц арга бий. Тэр нь бичлэг дээр харагдаж байгаа төмөр иртэй хэрэгслээр 2-хон минутанд гаднах ширхэглэг хэсгийг хуулж, доторхи жимсний хамгийн зөөлхөн хэсгийг цохиж задалдаг байна. 🔪
Сүүлийн үед энэ аргаараа жуулчдын сэтгэлийг баясгаад амждаг болж шүү.
Та Вьетнамд очих үеээрээ хүссэн газраасаа энэ үзүүлбэрийг сонирхоорой.

🥛 🧋Вьетнам ЧЭ Халуун оронд сэргээх, сэрүүцүүлэх амтат уух зүйлс урлаг болтлоо  хөгжжээ.☀️🥵Вьетнамд аагим халуун зун ирэх...
24/07/2026

🥛 🧋Вьетнам ЧЭ
Халуун оронд сэргээх, сэрүүцүүлэх амтат уух зүйлс урлаг болтлоо хөгжжээ.
☀️🥵Вьетнамд аагим халуун зун ирэхэд нутгийн иргэд өөрсдийгөө сэргээх, сэрүүцүүлэх аргатай байна. Жижигхэн хуванцар сандал, модны сүүдэр, ганцхан аяга ЧЭ байхад л хангалттай. Чэ нь амттаншиг харагдах боловч нутгийн иргэдийн хувьд үеээс үед дамжсан уламжлал нь гэхэд болно.
ЧЭ нь улирал, газар зүйн байршил болон орцоосоо шалтгаалан өвөрмөц амттай байдаг ч ихэвчлэн чихэрлэг, өтгөн зөөлөн, сэргээсэн амттайн дээр үнэ нь тун боломжийн 1 ээс 2 долларын үнэтэй.
🇻🇳Вьеьнамд очвол заавал амсаад үзээрэй гэж зөвлөх байна.

Вьетнамын аяллын хамгийн амттай салшгүй нэг хэсэг нь мэдээж амны цангаа тайлах төрөл бүрийн цай байдаг. Чийглэг уур амьс...
22/07/2026

Вьетнамын аяллын хамгийн амттай салшгүй нэг хэсэг нь мэдээж амны цангаа тайлах төрөл бүрийн цай байдаг. Чийглэг уур амьсгал, орчин нөхцлөөсөө шалтгаалан эдгээр амтат ундаанууд шингэнээ нөхөх, эрч хүч сэлбэхэд туслахаас гадна томоохон соёлынх нь нэг хэсэг болжээ.

☕☕Вьетнам кофений соёл: Бяцхан үр аяганд тансаг амт болон бэлтгэгдэх мөчид.Вьетнам гэхээр л хүмүүсийн толгойд ихэнхидээ ...
07/07/2026

☕☕Вьетнам кофений соёл: Бяцхан үр аяганд тансаг амт болон бэлтгэгдэх мөчид.
Вьетнам гэхээр л хүмүүсийн толгойд ихэнхидээ үзэсгэлэнт байгаль, халуун дулаан уур амьсгал, амттай хоолоор нь боддог. Харин Вьетнам нь дэлхийд алдартай кофены эх нутаг гэдгийг хүмүүс хараахан мэддэггүй. Вьетнам кофе нь дэлхийг байлдан дагуулахуйц өвөрмөц амттай.
Тэр тусмаа Robusta төрлийн кофегоороо илүү алдартай. Robusta үр нь Arabica кофеноос илүү хүчтэй амттай, кафейний агууламж өндөр, өтгөн бүтэцтэй байдаг.
Вьетнамчууд кофены ихэнхийг төвийн бүсэд тариалдаг. Тус бүсийн хөрс, цаг уур нь кофены ургалтад маш тохиромжтой байдгаас гадна хаана тариалсан гэдгээсээ хамаарч амт үнэр чанар зэрэг нь өөрчлөгддөг байна.
✅✨ Хойд Вьетнам Өндөгтэй кофе: Ханойд хамгийн алдартай нь өндөгтэй кофе
Өндөгтэй кофений орц нь
Робуста кофе
Өндөгний шар
Сахар
Сүүгээр хийсэн өтгөн крем
Анх сонсох үед сонин мэт санагдах боловч аялагчид сонирхон амталж аль хэзээний дуртай амттаныхаа нэгт оруулсан байдаг.
✅✨Төв Вьенам: Давстай кофе
Давстай кофений орц нь
Рабуста кофе
Чимх давс
Өтгөрүүлсэн сүү
Таамаглашгүй амттай энэ төрлийн кофе нь мэдээж хүмүүсийн гайхширлийг төрүүлээд зогсохгүй 1 аяганаас чихэрлэг, давслаг амтыг нэгэн зэрэг амталснаар дусал бүрийг шунан уумаар санагдана.
✅✨Өмнөд Вьетнам мөстэй сүүтэй кофе
мөстэй сүүтэй кофе орц нь
Өтгөрүүлсэн чихэрлэг сүү
Рабуста кофе
Мөс
Орц нь энгийн хэрнээ бэлтгэх аргаасаа шалтгаалан өвөрмөц амттай болдог байх нь. Аяга мөстэй кофег халуун устай аяганд хийж халуун хүйтэнг зэрэг амтлуулан хоршуулсан нь хамгийн өвөрмөц.

03/07/2026

Вьетнамын аялал 3 өөр улсаар аялаж байгаа мэт мэдрэмжийг танд өгнө гэдэгт итгэх үү?
Вьетнам нь урт нарийхан газар нутагтай учраас хойд, төв, өмнөд гэсэн гурван бүстэй. Уур амьсгал, байгаль, хоол, соёл, хүмүүсийн амьдралын хэв маяг зэрэг нь эрс ялгаатай. Нэг улсад аялж байгаа ч гурван өөр оронд очсон мэт мэдрэмж төрүүлдэг нь Вьетнамын хамгийн том онцлог юм.
🏯 Хойд Вьетнам – Түүх, уламжлал, сүрлэг байгаль
Хойд бүс нь Вьетнамын мянга гаруй жилийн түүх, уламжлалт соёлыг хамгийн сайн хадгалсан нутаг юм.
Нийслэл Ханой хотод Францын колони үеийн архитектур, эртний сүм хийд, нуур цөөрөм, хуучин гудамжууд зэрэг түүхэн дурсгалууд элбэг. Мөн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн алдарт Халонг булан нь шохойн чулуун арлууд, маргад ногоон усаараа жуулчдын заавал очих газрын нэг юм.
Хэнд тохирох вэ?
✔️ Түүх, соёл сонирхдог аялагчдад
✔️ Байгалийн үзэсгэлэнт газраар аялах дуртай хүмүүст

🏖️ Төв Вьетнам – Далай, амралт, өв соёл
Төвийн бүс нь урт цагаан элстэй наран шарлагын газар, ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн эртний хотууд, амралтын өндөр зэрэглэлийн бүсүүдээрээ алдартай.
Дананг хот нь орчин үеийн хөгжил, цэвэрхэн наран шарлагын газрууд, Алтан гүүрээрээ алдартай бол Хой Ан нь өнгөлөг дэнлүүгээр чимэглэсэн эртний хотын уур амьсгалаараа аялагчдыг татдаг. Мөн Хюэ хот нь хуучин эзэн хаадын нийслэл байсан бөгөөд хааны ордон, бунхан зэрэг түүхэн дурсгалуудтай.
Хэнд тохирох вэ?
✔️ Амарч, далайн эрэгт цагийг өнгөрөөх дуртай хүмүүст
✔️ Соёл, гэрэл зураг сонирхогчдод

🌆 Өмнөд Вьетнам – Эрч хүч шинэлэг хотын амьдрал
Өмнөд бүс нь эдийн засгийн төв бөгөөд орчин үеийн өнгө төрхтэй.
Хошимин хот нь өндөр барилгууд, худалдааны төвүүд, амьд шөнийн амьдрал, олон улсын ресторануудаараа алдартай. Мөн Меконг мөрний бэлчирт очвол усан зах, жимсний цэцэрлэг, нутгийн иргэдийн энгийн амьдралтай танилцах боломжтой.
Хэнд тохирох вэ?
✔️ Хотын амьдрал, шоппинг сонирхогчдод
✔️ Орон нутгийн амьдрал, хоолны соёлыг мэдрэхийг хүсэгчдэд

✈️ Та аль Вьетнамыг сонгох вэ?
🇻🇳 Хойд – Түүх, соёл, гайхамшигт байгаль
🏖️ Төв – Далай, амралт, өв соёл
🌆 Өмнөд – Орчин үеийн хот, худалдаа, амьдралын хэмнэл
Вьетнамын аль ч бүсийг сонгосон өөр өөрийн онцлог, мартагдашгүй дурсамж таныг хүлээж байдаг. Харин боломжтой бол гурван бүсээр бүгдээр нь аялж, нэг улсын гурван өөр өнгө төрхийг мэдрэхийг зөвлөе.

☕Вьетнамд кофе бол зүгээр ч нэг уугаад өнгөрөх зүйл биш. Кофе бол тэдний хоорондоо уулзах шалтаг, амарч ярилцах  боломж,...
02/07/2026

☕Вьетнамд кофе бол зүгээр ч нэг уугаад өнгөрөх зүйл биш. Кофе бол тэдний хоорондоо уулзах шалтаг, амарч ярилцах боломж, одоо цагтаа амьдарч, мэдэрч, тайвшрах гээд амьдралын нэгээхэн том хэсэг нь байдаг.
🇻🇳Гудамжны жижиг кофе шопоос эхлээд орчин үеийн кафед хүртэл Вьетнамчууд цугларч зүгээрч нэг кофе уугаад өнгөрөхгүйгээр яаруу амьдарлын хэв маягаасаа түр завсарлага авч, гудамжаар зөрөн өнгөрөх амьдарлын олон өнгүүдийг ажиглаж, чимээгүйхэн сууцгаадаг. Энэ байдлыг анх харсан гадны хүмүүст сонин санагдах нь мэдээж, гэхдээ үүнд л аяллын үнэ цэнэ нь оршоод байгаа юм.
✨Вьенамд очвол та цаг гаргаад зориулж очоод нэг үзээрэй. Таньд шинэ мэдрэмж төрүүлэх болно.

🇻🇳 ВЬЕТНАМ АЯЛАЛ Хошимин хот + Фукуок арал хосолсон аялал
03/12/2025

🇻🇳 ВЬЕТНАМ АЯЛАЛ
Хошимин хот + Фукуок арал хосолсон аялал

🇻🇳 ВЬЕТНАМ АЯЛАЛ
Хошимин хот + Фукуок арал
МИАТ шууд нислэгтэй
Вьетнамын хамгийн том хот Хошимин болон үзэсгэлэнт Фукуок арлын хосолсон аялалдаа урьж байна.
--------------------
✅ Аяллын маршрут
1 өдөр: Улаанбаатар - Хошимин (MIAT)
2 өдөр: Хошимин хотын аялал - Фукуок
3 өдөр: Фукуок аялал
4 өдөр: Фукуок- чөлөөт өдөр
5 өдөр: Фукуок аялал
6 өдөр: Фукуок - Хошимин & хотын аялал
7 өдөр: Хошимин- чөлөөт өдөр
8 өдөр: Хошимин - оройн нислэгээр УБ буцах
--------------------
✅ ХӨТӨЛБӨР ҮЗЭХ:
PDF: http://tiny.cc/vietnam-tour
Вэб: http://tiny.cc/vietnam-tour-web
--------------------
✅ АЯЛЛЫН ХУВААРЬ
🗓 2025: 12/16, 12/23, 12/26
🗓 2026: 1/2, 1/6, 1/9, 1/13, 1/16, 1/23, 1/30,
🗓 2026: 2/6, 2/13, 2/17, 2/20
🙋‍♀️ Захиалга өгөх утас: 88202050
--------------------
👉 АЯЛЛЫН ҮНЭ: 4.990.000 (эхлэх үнэ)
--------------------
Мэдээлэл авахыг хүсвэл 99 гэж бичээрэй!
☎️ Захиалга: 88202050, 70001160
ГАЗАРЧИН - Таны аяллын хөтөч
#вьетнам #ВьетнамАялал #вьетнамынаялал #хошимин

03/12/2025

Шууд нислэгтэй Вьетнамын Фукуок аялал

Address

Ulaanbaatar, Bayanzurkh District, 1st Khoroo, Seoul Business Center, Room #711 Ulaanbaatar
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Вьетнам аялал - Vietnam ayalal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category