Mazaalai Travel Club

Mazaalai Travel Club Уул, аялал сонирхогчдид болон адал явдал хайгчдын бүлгэм

Их Богд хайрхан зорьсон амжилттай гараа🏔️Баянхонгор аймгийн сүрлэг ноён оргил болох Их Богд хайрханд 7 хүний бүрэлдэхүүн...
22/04/2026

Их Богд хайрхан зорьсон амжилттай гараа🏔️
Баянхонгор аймгийн сүрлэг ноён оргил болох Их Богд хайрханд 7 хүний бүрэлдэхүүнтэй баг маань амжилттай авиралт хийж, өглөөний 05:00 цагт эхлүүлэн 11:20 цагт оргилдлоо. Хайрхан бүр биднийг сорьдог ч түүнийхээ хэрээр урам зориг өгдөг. Энэхүү гаралтаараа бид багийн эв нэгдэл, зорьсон зорилгын төлөөх тууштай байдлыг дахин баталж буй мэт санагдаж байна.
Оргилд хүрсэн мөч — үгээр илэрхийлэхийн аргагүй бахархал байдаг юм шүү☀️❤️

ДӨРВӨН БЭРХЧ МАЗААЛАЙЧУУД ИХ БОГДРУУ ..."МАЗААЛАЙ" аялагч клубын ээлжит Хангай нурууны дэд оргил “ИХ БОГД” хайрханд /дтд...
31/03/2026

ДӨРВӨН БЭРХЧ МАЗААЛАЙЧУУД ИХ БОГДРУУ ...
"МАЗААЛАЙ" аялагч клубын ээлжит Хангай нурууны дэд оргил “ИХ БОГД” хайрханд /дтд 3957м/ хийх аялал, авиралтандаа та бүхнийг урьж байна.
АЯЛЛЫН ХУГАЦАА : 2026 оны 04- сарын 16-нд
яваад 04-р сарын 19-нд ирнэ.
АЯЛЛЫН МАРШРУТ :
04-р сарын 16-ны үүрээр 04:00 цагт
Баянгол зочид буудлын баруун талын авто зогсоолоос хөдлөнө.
Тус өдрөө Их богд Хайрханы бэлд очиж отоглож хоноод маргааш өглөө нь буюу 2026 оны 04 сарын 17-ны өглөө алхалтаа эхлүүлнэ.
Орой нь Хайрханаасаа бууж ирээд оройн хоолоо идээд, үндсэн отогтоо хоноглоно.
2024 оны 04 сарын 18 өдөр отоглосон цэгээс хөдлөж Улаанбаатар хотыг зорих ба хагас сайн өдөр тул аажуу тайван аялалыг үргэлжлүүлж 2024 оны 04 сарын 19 өдөр Улаанбаатар хотд ирсэнээр аялалыг өндөрлөнө.
Тус аялалд алхах дуртай хэн бүхэнд нээлттэй ба Манай клубын алхалт, авиралтанд туршлагатай хөтөч, зохион байгуулагч та бүхэнтэй хамт хайрханд алхалт, авиралтыг хийх боно. Мэдээж авиралтыг тань гэрчилэх батламж мөн аялалын дурсгалт гарын бэлэгийг клубын зүгээс таньд ёслон олгож мөнхлөн хадгалуулах болно.
Бэлдэх зүйл:
🐻Зузаан куртка (давхарлаж өмсөх)
🐻Дулаан хувцас (уулын бэлд бууж ирээд солих)
🐻Нүүрээ салхинаас хамгаалсан бафф эсвэл ороолт.
🐻Малгай бээлий /нимгэн, зузаан/
🐻Халуун уух зуйл
🐻Нарны шил /гоогл/
🐻Духны гэрэл
🐻Таяг
🐻Гутлын түрий
🐻Аяны гудас, мишок /-10 градусаас дээш/
🐻Алхалтын үед идэх хүнс (чихэр, самар,шоколад гэх мэт)
🐻Өөрийн Халбага аяга
🐻Хувийн эмийн сан
🐻Powerbank
🐻Аяны жижиг сандал
🐻Бусад хувийн бэлтгэл
Аялалын зардалд багтах зүйл:
Аялалын пургон машинаар ирж очих шатахуун, жолоочийн хөлс, хөтөчийн зардал, ТХГ хураамж, Аялал авиралтын отоглох цэг дээрх хоол цай багтсан болно. Мэдээж таныг хөгжөөх хамт олны уур амьсгал зардалдаа багтаачихнаааа.... ккккк
Зам зуурын хоолны газрыг тооцоо нь багтаагүй шүүүүү.
За тэгээд ХАС банк 47003200 5002783286/Энх-отгон/ тоот дансанд аялалын зардал 450,000 төгрөг илгээж баталгаажуулаад аялалдаа хамрагдаарай.
Холбогдох дугаар: 8007-9739, 8886-0721, За тэгээд админруу чат бичээрэй. Бөөцийлж багтаа аваад бөмбөрүүлж эрхлүүлээд ирнэээээ🤣🤣🤣

Манай Мазаалай клубын ТУЗ -д гишүүн байсан Paakhuu Mongolia маань урд нутагт сурч амьдарч байхдаа нутаг нэгтэнүүддээ тус...
28/03/2026

Манай Мазаалай клубын ТУЗ -д гишүүн байсан Paakhuu Mongolia маань урд нутагт сурч амьдарч байхдаа нутаг нэгтэнүүддээ тус хүргэхээр ийм ажил санал болгож байна шүү

COMING SOON >>>>  ........
24/03/2026

COMING SOON >>>> ........

Баярт мэдээ үргэлжилсээр... 2026оны 3 дугаар сарын 22☯️Бидний бүрэлдэхүүн нэгэн цагт олон талд амжилтууд гаргалаа. Баянх...
23/03/2026

Баярт мэдээ үргэлжилсээр... 2026оны 3 дугаар сарын 22☯️
Бидний бүрэлдэхүүн нэгэн цагт олон талд амжилтууд гаргалаа.
Баянхонгор аймгийн Их Богд Хайрханыг 4 хүний бүрэлдэхүүнтэй хамтын ажиллагаагаар 8:40-өөс эхлээд 16:00 цагт оргилдсон.🔥
Хэнтий нурууны оргил Алтан Өлгий Хайрханд 3 хүний бүрэлдэхүүн маань мөн адил нэгнээ дэмнэн, дэмжиж 07:00-гоос эхлэн 12:30д оргилдсон.✨
Мөн Алтан Өлгий 2026 тэмцээнд бидний дундаас 2 хүн маань оролцон амжилттай замаа дуусгаад ирсэн байна.
Ийм нар гийсэн, сэтгэл тэнийсэн өдрүүд цаашдаа улам их байна гэдэгт бүрэн дүүрэн итгэл төрж сууна. Аргагүй л амжилт, зорилтын бэлгэдэл хайрхангаа зорьдог хүмүүс гэсэндээ цаана л нэг бахдалтай, эв нэгдэлтэй байна шүү.🫂❤️‍🔥

Юун түрүүнд нийт хамт олныхоо эмэгтэйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе🎀🩷 Бид бүхэ...
09/03/2026

Юун түрүүнд нийт хамт олныхоо эмэгтэйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе🎀🩷
Бид бүхэн Хавар ирлээ шүү хүүхнүүдээ дуу аялаж эхэлсэн Мартын 8-ны үүрийн 5 цагт алхалтаа эхлүүлж, ургах нартай уралдаад байгаа мэт 7:50 минутанд сайхан хайрхан АСРАЛТ🤍-даа гарлаа. 19 хүний бүрэлдэхүүнтэй багаараа ижил дасал болсон хайрхандаа бараалхаж, онцгой өдрийн эхлэлийг мөн адил онцгой тавьж чадсан гэж найдаж байна.🫂💐

Zamdaa garlaa bid 🥰🥰🥰
07/03/2026

Zamdaa garlaa bid 🥰🥰🥰

Бахархалт ахин нэгэн амжилт✨Бид бүхний 2-р сарын 27-ноос 3-р сарын 3ны өдрийг хүртэл хийсэн Саяны нурууны ноён оргилыг з...
05/03/2026

Бахархалт ахин нэгэн амжилт✨
Бид бүхний 2-р сарын 27-ноос 3-р сарын 3ны өдрийг хүртэл хийсэн Саяны нурууны ноён оргилыг зорьсон гаралт амжилттай болж өнгөрсөнд бахдалтайгаар нийтлэж сууна🥰 Шөнийн 3:20-иос алхалтаар эхэлж, 10:20-д МӨНХ САРЬДАГ ХАЙРХАН-ыхаа оргилд хүрсэн байна🔥 4 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү амжилт бидний хувьд ГАЛ МОРИН жилийн эхлэл шиг санагдаж байх шиг...💥🫂Иймд бид цаашдаа ахиулан давуулсан амжилт, зорилт зорилгуудаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.Мөн хамт нэг бага болж оргилдсон Mungunuu Munguu баярлалаа

"МАЗААЛАЙ" аялагч клубын  ээлжит Хэнтий нурууны оргил “Асралт” хайрханд /дтд 2799м/ хийх нэг өдрийн аялалд урьж байна.АЯ...
02/03/2026

"МАЗААЛАЙ" аялагч клубын ээлжит Хэнтий нурууны оргил “Асралт” хайрханд /дтд 2799м/ хийх нэг өдрийн аялалд урьж байна.
АЯЛЛЫН ХУГАЦАА : 2026 оны 03- сарын 07-ны орой
яваад 03-р сарын 08-ны орой ирнэ.
АЯЛЛЫН МАРШРУТ :
03-р сарын 07ны орой 23:00 цагт Дүнжин гарав худалдааны төвийн авто зогсоолоос хөдлөнө.
Ойролцоогоор өглөөниий 5-6 цагийн үед Асралт
хайрхны бэлд очоод алхалтаа эхлүүлнэ.
Хайрханаасаа бууж ирээд өдрийн хоолоо идээд УБ хотын зүг хөдлөнө.
Орой 21 цагийн үед Улсын нийслэл Улаанбаатар хотод цугласан газартаа иргэн ирснээр аялал өндөрлөнө.
Тус аялалд алхах дуртай хэн бүхэнд нээлттэй ба Манай клубын алхалт, авиралтанд туршлагатай хөтөч та бүхэнтэй хамт асралт хайрханд алхалт, авиралтыг хийх боно. Мэдээж авиралтыг тань гэрчилэх батламжийг таньд клубын зүгээс ёслон олгож мөнхлөн хадгалуулах болно.

Бэлдэх зүйл:
🐻Зузаан куртка (давхарлаж өмсөх)
🐻Дулаан хувцас (уулын бэлд бууж ирээд солих)
🐻Нүүрээ салхинаас хамгаалсан бафф эсвэл ороолт.
🐻Малгай бээлий /нимгэн, зузаан/
🐻Халуун уух зуйл
🐻Нарны шил /гоогл/
🐻Духны гэрэл
🐻Таяг
🐻Гутлын түрий
🐻Замын хүнс
🐻Алхалтын үед идэх хүнс (чихэр, самар,шоколад гэх мэт)
🐻Өөрийн Халбага аяга
🐻Powerbank
🐻Аяны жижиг сандал

Аялалын зардалд багтах зүйл:
Аялалын пургон машинаар ирж очих шатахуун, жолоочийн хөлс, хөтөчийн зардал, ТХГ хураамж, Аялалын өглөөний цай, Авиралтаас бууж ирээд хооллох үдийн хоол, Мэдээж маныг хөгжөөх хамт олны уур амьсгал .... ккккк эдгээр багтах болно.
За тэгээд хас банк 47003200 5002783286/Энх-отгон/ тоот дансанд нөгөө 200,000 төгрөг илгээж баталгаажуулаад аялалдаа хамрагдаарай
Холбогдох дугаар: 8007-9739,

МЭДЭГДЭЛ
28/02/2026

МЭДЭГДЭЛ

Address

Ulaanbaatar
14230

Alerts

Be the first to know and let us send you an email when Mazaalai Travel Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mazaalai Travel Club:

Share

Category