“АНЗОГ” ХХК нь 2008 оны 8 дугаар сард үүсгэн байгуулагдсан, 2005 оноос өөрийн эзэмшлийн вагонуудаар төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг Энжелик ХХК нэртэйгээр явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсад хувийн хэвшлийн вагоноор төмөр замын тээвэр хийсэн анхны компани юм.
Манай компани орон нутгийн төмөр замын тээвэрлэлт хийж байгаад үйл ажиллагаагаа өргөтгөх үүднээс БНХАУ-н Хөх хотын Төмөр зам
тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр битүү, хагас, тавцант, цистерн болон тусгай зориулалтын хөргүүрт зэрэг бүх төрлийн вагонуудаар Эрээн хотоос шууд Улаанбаатар хот руу буухиа тээвэр хийх үйл ажиллагаа эрхэлж байна. БНХАУ-н Тяньжин, Ляонинь, Далянь зэрэг боомтууд, Бээжин, Шанхай, Гуаньжоу болон бусад хотуудаас ирэх бүх төрлийн ачааг шилжүүлэн ачих, ачааг хадгалах болон дамжуулан тээвэрлэх гол үйл ажиллагаагаа Эрээн хот дахь ачиж буулгах цогцолборт /логистикийн терминалд/ төвлөрүүлэн явуулж байна. Энэхүү терминал нь нэг дороо 15-20 вагоны багтаамж бүхий өргөн нарийн царигийн төмөр зам, 3 га газар битүү бетондсон талбайтай, 3000 мКв талбай бүхий битүү сэндвичэн агуулах, 2000 мКв дээвэртэй задгай агуулах, ачилт буулгалт-ялгалтын ажиллагааг бүрэн механикжуулан хоногт 10-15 вагон ачаа боловсруулах хүчин чадалтай хил гааль, хорио цээрийн нэг цэгийн үйлчилгээтэй цогцолбор юм.
Чингэлэг тээврийн хувьд БНХАУ-н тухайн боомтоос вагоноор болон автомашинаар шууд Замын-Үүдийн Шилжүүлэн Ачих Ангид төвлөрүүлэн тэндээсээ Улаанбаатар руу вагоноор татах, хоосон вагоноо мөн дээрх зарчмаар тээвэрлэх замаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид тухайн ачаа барааны бүрэн бүтэн байдлыг шууд хариуцдаг давхар ачааны эрсдэлийн даатгалтай ба тухайн ачаа барааг Улаанбаатар хотод захиалагч тал үйлчлүүлэгчийн өмнөөс хил гаалийн бүрдүүлэлтээ хийж зохих гаалийн татварыг төлж дуусгасны дараа ялгалт боловсруулалт хийн хаалганаас хаалга хүргэх үйлчилгээ буюу үйлчлүүлэгчийн заасан тухайн газарт нь хүргэж өгдөг. Ачаа тээвэртэй холбоотой бүх гомдол саналыг УБТЗ-д хамааруулахгүйгээр манай компани шууд хариуцдаг.
“ЭНЖЕЛИК” ХХК 2009 оны 10 сард Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Төмөр Замын Газраас олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулах эрхийг авсан ба энэ оноос Анзог ХХК энэхүү эрхийг шилжүүлэн авч зөвхөн дотооддоо төмөр замаар тээвэрлэлт хийхээс гадна олон улсад гадаадын компаниудтай хамтран төмөр зам, авто зам, усан зам, агаарын замаар тээвэрлэлт ложистикийн үйл ажиллагаа явуулах өргөн боломж нээгдсэн. Ингэснээр УБТЗ-тай олон улсын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж хөрш орны төмөр замуудаар тээвэрлэлт хийх эрхтэй гэдгээ зарлуулсан болно.