11/08/2026
🔮ХУВИЙН БАГШТАЙ ХҮН ЦАГ ХУГАЦААГ ӨӨРИЙН БОЛГОДОГ.
2026 оны 8-р сарын хос багштай ганцаарчилсан сургалтын бүртгэл эхэллээ.
Амжилттай бизнесийн ард тэнцвэртэй сэтгэлгээ, тогтвортой эрч хүч, төвлөрсөн оюун ухаан оршдог. Бизнес эрхлэгч нар завгүй, өндөр ачаалалтай амьдралд хувийн багштай йога, бясалгал нь бодит үр өгөөжийг авчирдаг.
✅ 1. Танд тохирсон хувийн хөтөлбөр
Таны биеийн онцлог, ажлын хуваарь, стрессийн түвшинг харгалзан багш тусгайлсан дасгал, бясалгалын хөтөлбөр боловсруулна.
Жишээ нь: төвлөрлийг нэмэгдүүлэх, сэтгэл түгшээх байдал бууруулахад чиглэсэн бясалгалууд.
🕒 2. Цагийн уян хатан байдал❗
Тогтмол хуваарьтай амжихгүй тохиолдолд хувийн багш хичээлийг таны цагт, таны орчинд (гэр, оффис, онлайн) тохируулан явуулах боломжтой.
🧘♀️ 3. Хувийн зааварчилгаа, анхаарал
Дасгалын зөв техник, амьсгалын зөв хэв маягт багш анхаарал хандуулж, алдааг засах, гэмтэл бэртлээс сэргийлнэ. Энэ нь группын хичээлээс илүү нууцлалтай, үр дүнтэй байдаг.
🧠 4. Сэтгэлийн тэнцвэр ба стресс бууруулах
Анхаарал төвлөрөлд суурилсан бясалгалууд таны сэтгэлийн тогтвортой байдлыг дэмжиж, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлнэ.
💼 5. Бизнесийн гүйцэтгэл сайжруулалт
Тогтмол иога, бясалгал нь анхаарал, бүтээлч байдал, эрч хүчийг сэргээж, бизнесийн шийдвэрт гаршсан ухаалаг байдал, сэтгэлийн хат авчирдаг.
🔐 6. Нууцлал, тав тух
Өндөр албан тушаалтай, олон нийтэд танигдсан эрхмүүдэд тохирсон хувийн, аюулгүй орчин бий болгоно.
🔁 7. Тогтмол дадал бий болгох
Хувийн багш таны амьдралын хэв маягт тохирсон хэлбэрээр йога, бясалгалыг амьдралын тогтвортой дадал болгоход тусалдаг.
🧘♀️ Амжилттай яваа хүн бүрт амар амгалан оюун ухаан, эрч хүчтэй бие хэрэгтэй. Тиймээс өөртөө зориулан хувийн багш авах нь тухайн мөчийг бүрэн өөртөө авч чаддаг.
- Аялагч, бясалгалын багш: Хөдлөшгүй БясалгагчБясалгагч
- Аялагч, иогийн багш: Г. ЧимЭгээ Daisy Cruise