26/03/2026
УИХ-ын даргын санаачилгаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт BIPV Mongolia - BIB бидний зүгээс харилцагч нараа төлөөлж хэд хэдэн саналууд дэвшүүллээ. Энэ нь:
"Монгол улсын үндэсний зорилт болоод буй хүлэмжийн хийн ялгарлыг 30%-аар бууруулна" гэсэн зорилтын дагуу,
✅1. Эрчим хүчний үүрэг хүлээсэн аж ахуйд нэгжүүдэд хөнгөлөлттэй сэргээгдэх эрчим хүчний зээл олгож өөрийн хүчин чадлынхаа 50%-ийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлж үйл ажиллагааны зардлыг бууруулах цаашлаад тэглэх, сүлжээнд хувь нэмэр болох эсэхийг банк санхүүгийн байгууллагуудтай зөвлөлдлөө.
-Учир нь улсын хямд тарифтай дулаан, цахилгааныг иргэд хэрэглэж цахилгаан дулааны хомсдолгүй амьдрах боломжоор ирэх өвөл хангах шаардлагатай байна.
Мөн үүндээр,
🔋Илүүдэл эрчим хүчтэй болсон ААН-үүдийн зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх боломжтой.
✅2. УИХ -ын тогтоолын дагуу иргэн аж ахуй нэгжүүд сэргээгдэх эрчим хүчээр өрхийн орлогын нэмэлт эх үүсвэртэй болсон. Эдгээр бодит хэмнэлт, орлогын эх үүсвэртэй болсон зээлдэгч нарыг зээлжих зэрэглэлийг ирээдүйд олох мөнгөн урсгалын өгөөжид суурилан нэмэгдүүлэх боломж нөхцлөөр хангаж өгөх талаар санал солилцлоо.
✅3. Барилгын ногоон материалын үйлдвэрийн баталгаанд тулгуурласан амины орон сууцны ногоон ипотекийн зээлийг дариу шийдвэр гаргаж олголт хийж эхлэхийг хүсч, саяхан шинээр томилогдсон "Монголын ногоон санхүүжилтийн корпораци" буюу МНСК-ын ТУЗ дарга, гүйцэтгэх удирдлагын багт иргэд зээлдэгч нарынхаа эрэлт хүлээлтийг уламжлан хүсэлт хүргэлээ. Үүнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам оролцоо чухал байгааг Монголын Ипотекийн Корпораци -ийн албан ёсны төлөөлөгч онцолсон бөгөөд Улсын комисс хүлээж авах гэх мэт жижиг зохицуулалтын шийдвэр хэрэгтэй байгааг онцолсон юм.
Эдгээр ажлуулыг мэргэжлийн, төрийн байгууллагууд дэмжиж боломжийг судалж, хэлэлцүүлгийн үр дүн болгож тооцоо судалгааг хийх боломжтой хэмээн үзэж таатай мэдээ авлаа.
Олуулаа хэлэлцвэл гарц гаргалгаа олон талын шийдэл байна.
Баярлалаа
Уур амьсгалын хуулийн хэлэлцүүлэгтээ идвэхтэй оролцоорой ингэж уриалъя 🌞🇲🇳
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам даа амжилт хүсье.