IFFC Just in Time

Олон Улсын Тээвэр Зуучлалын төв нь 1993 онд 100%-ийн Монголын Төмөр Замын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн богино хугацаанд Монголын тээвэр зуучлалын компаниудын дунд тэргүүлэх байр суурь эзэлж чадсан бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чанараа тогтмол хадгалж байна. ОУТЗТөв нь зөвхөн төмөр замаар бус агаар, авто зам болон далайн тээвэр зуучлал, түүнтэй холбоотой өргөн цар хүрээтэй үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа үзүүлдэг.

07/10/2025
УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн хамт олон "Олон улсын ахмадын баяр" -ын өдрийг тохиолдуулан ахмадуудаа хүлээн...
06/10/2025

УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн хамт олон "Олон улсын ахмадын баяр" -ын өдрийг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

18/09/2025
Өнөөдөр Солонгосын төмөр замын  “KORAIL" корпорацийн Олон улсын логистикийн газрын дарга Ким Хён Чаныг УБТЗ-ын Тээвэрлэл...
16/09/2025

Өнөөдөр Солонгосын төмөр замын “KORAIL" корпорацийн Олон улсын логистикийн газрын дарга Ким Хён Чаныг УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан болон Тээвэр зохион байгуулалтын алба, Гадаад харилцааны алба, Олон улсын тээвэр зуучлалын төв хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНСУ-аас БНХАУ-аар дамжуулан Монгол Улс руу олон улсын холимог тээврийн туршилтын тээвэр хийх, Монгол Улс, БНСУ-ын талууд төмөр замын логистик салбарт хамтын ажиллагааны төслүүдийг зохион байгуулах, ачаа тээврийн салбарын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой ажилтнууд харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцлоо. Олон улсын Тээвэр логистикийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.

🚂 Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 76 жилийн ой тохиож байна! 🎉📅 1949 оны 6 дугаар сарын 6-нд Монгол-Зөвлөлтийн З...
06/06/2025

🚂 Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 76 жилийн ой тохиож байна! 🎉
📅 1949 оны 6 дугаар сарын 6-нд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр хувь нийлүүлсэн нийгэмлэг — “Улаанбаатар төмөр зам” байгуулагдсан билээ.

🔧 🚆 Тэр цагаас хойш манай улс төмөр замтай хамт хурдацтай хөгжиж, 🏭🚜 Төмөр зам хүрсэн газар бүхэнд шинэ үйлдвэр, уурхай, хот, тосгон сүндэрлэн босож, 👨‍👩‍👧‍👦🏠 Аж төрөх шинэ хэв маяг, соёл бүрэлдэн төлөвшсөн түүхтэй.

🎊 76 жилийн ойн мэнд хүргэе! 🇲🇳

Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 76 жилийн ой тохиож байна. 1949 оны 6 дугаар сарын 6-нд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан цагаас хойш манай улс хурдацтай хөгжиж ирсэн түүхтэй.
Төмөр зам хүрсэн газар бүхэнд шинэ үйлдвэр уурхай, хот, тосгон сүндэрлэн босож, аж төрөх ёсны шинэ хэв маяг, соёл бүрэлдэн төлөвшиж, улс орон эрчимтэй хөгжиж ирсэн билээ.

05/06/2025

🚛 Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо-ноос уламжлал болгон 4 дэх жилдээ 🗓️ “Ложистикс Форум 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа!

🤝 Уг арга хэмжээг Боомтын Сэргэлтийн Үндэсний Хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, мөн Монголын Тээвэр Логистикийн Түншлэл Мэргэжлийн Холбоо ТББ-тай хамтран зохион байгуулсан юм.

🚂 Форумын үеэр төмөр замын тээвэр,
🚛 авто тээвэр,
🚢 далайн тээвэр,
✈️ агаарын тээвэр,
📦 ложистикийн интеграцчилал зэрэг олон талт асуудлыг хөндөн хэлэлцлээ.

📍Ложистикийн салбарын хөгжил, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг шийдлүүдийг танилцуулах зорилготой энэхүү форум нь уламжлал болон төлөвшиж буй томоохон үйл явдал болж байна.

#ТээвэрЗууч #ХөгжлийнГүүр #БоомтынСэргэлт 🚛🚂🚢✈️📦

🛃 Гаалийн түр агуулах болон баталгаат бүсэд хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслийн асуудлыг талаар 6-р сары...
03/06/2025

🛃 Гаалийн түр агуулах болон баталгаат бүсэд хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслийн асуудлыг талаар 6-р сарын 3-ний өдөр хэлэлцлээ.

🤝 Хэлэлцүүлэгт ГЕГ, УБГГ, УБТЗ, Тээвэр зуучлагчдын холбоо болон хяналтын бүс эзэмшигч байгууллагууд оролцож,
📦 хадгалалтын хугацаа дууссан бараа, 🚛 тээврийн хэрэгслийн өнөөгийн байдал,
🛠️ шийдвэрлэх арга замуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

#ТээвэрЗууч #Гааль #ХамтынАжиллагаа #Хэлэлцүүлэг

🛃Гаалийн түр агуулах болон, баталгаат бүсэд байгаа хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар уулзалт, хэлэлцүүлэг 2025 оны 6-р сарын 3-ний өдөр Улаанбаатар хотын гаалийн газар-т зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Монголын Тээвэр зуучлагчдын холбоо, ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын төлөөлөл, УБГГ-ын удирдлагууд, гаалийн улсын ахлах байцаагчид болон УБТЗ, Гаалийн хяналтын бүс эзэмшигч аж ахуйн нэгж төлөөллүүд, Гаалийн зуучлалын мэргэшсэн холбоодын удирдах албан тушаалтнууд оролцож, хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

🎉 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 👧🧒🎈🌍🎠“УБТЗ” ХНН-ийн Олон Улсын Тээвэр Зуучлалын Төвийн...
30/05/2025

🎉 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 👧🧒🎈🌍🎠

“УБТЗ” ХНН-ийн Олон Улсын Тээвэр Зуучлалын Төвийн хамт олны нэрийн өмнөөс эх орны минь ирээдүй болсон бяцхан үрс, тэдний гэр бүлд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 🎊💫

Энэ өдөр бол хүүхдийн эрх, тэдний аюулгүй байдал, сурч хөгжих боломжийг эрхэмлэн дээдэлж, тэдний сайн сайхны төлөө бид бүхэн нийгмээрээ анхаарал хандуулж, хүчин зүтгэхийн үнэ цэнийг эргэн санах өдөр билээ 🧡🌈🤗

Хүүхэд бүр амар тайван, хайр энэрэл, халамж дүүрэн уур амьсгалд өсөн торниж, инээд хөөр, аз жаргалтай, бүхий л зам мөр гэрэл гэгээтэй байг ! 🎁✨👶👧🌟

✈️ Эрхэм үйлчлүүлэгч та ачаагаа агаарын тээврээр илгээхээр төлөвлөж байна уу?Тэгвэл таны ачааг хурдан ⏱️, найдвартай ✅ х...
12/05/2025

✈️ Эрхэм үйлчлүүлэгч та ачаагаа агаарын тээврээр илгээхээр төлөвлөж байна уу?
Тэгвэл таны ачааг хурдан ⏱️, найдвартай ✅ хүрэхийн тулд анхаарах чухал мэдээллүүдийг бид танд хүргэж байна! 📦🌏
Бидний зөвлөмж таны ачааг саадгүй, аюулгүй хүргэхэд тусална гэдэгт итгэлтэй байна. 🤝

Агаарын тээвэр нь хамгийн түргэн шуурхай ⏱️, найдвартай ✅, олон улсын хүргэлтийн үр ашигтай 📦 арга замуудын нэг бөгөөд хурдан хүргэлт шаардлагатай бизнесүүд болон хувь хүмүүсийн түгээмэл сонголт болдог. Гэвч онцлогоос нь хамааран дараах хэд хэдэн зүйлсийг урьдчилан анхаарах хэрэгтэй.

📌 1. Ачааны төрөл, онцлогийг тодорхойлох
Тээвэрлэх бараа бүтээгдэхүүн нь тодорхой жингийн ⚖️, хэмжээсний 📐 болон аюулгүй байдлын 🚫 шаардлагыг хангах ёстой. Ерөнхийдөө дараах төрлүүдэд хуваагддаг:

Ердийн ачаа
Аюултай ачаа (тусгай зохицуулалттай) ☣️
Хурдан муудах бараа (сэрүүн хадгалалт шаардлагатай) ❄️
Өндөр үнэтэй бараа 💎

Зарим ачааг онгоцоор тээвэрлэхийг хориглосон эсвэл тусгай зөвшөөрөл шаарддаг тул тээврийн компанитай урьдчилан зөвлөлдөх нь зүйтэй.

📦 2. Ачааны сав баглаа боодол, шошгын шаардлага
Ачааг эвдрэл гэмтлээс хамгаалах 🛡️ үүднээс доргилт шингээдэг, чийг, дулааны өөрчлөлтөнд тэсвэртэй материалаар сайн чанарын савлагаа хийх хэрэгтэй.

⚠️ Амархан хагарах болон аюултай ачаанд тусгай тэмдэглэгээ зайлшгүй шаардлагатай.

⏳ 3. Тээвэрлэлтийн хугацааг тооцох
Агаарын тээвэр нь авто, далайн тээврээс хурдан 🚀 боловч:

Цаг агаар 🌧️
Нислэгийн ачаалал 🛫
Баярын өдрүүд 📅 зэрэг нөхцлөөс шалтгаалан саатах боломжтой тул урьдчилан төлөвлөх нь зүйтэй.

💰 4. Тээврийн зардлыг тооцох
Зардал нь дараах хүчин зүйлсээс хамаарна:
Жин ⚖️
Овор 📦
Тээвэрлэх зай 🌍
Онгоцны багтаамж
Хүнд, жижиг ачаа📌 — жингээр;
Хөнгөн, овор ихтэй ачаа — зэргийг тооцно.

📄 5. Гаалийн бүрдүүлэлт, бичиг баримт
Олон улсын тээвэрлэлтийн үед дараах бичиг баримтууд шаардлагатай:
Нэхэмжлэх (Invoice) 🧾
Тээврийн бичиг баримт 📑
Гаалийн мэдүүлэг 🛃
Тусгай зөвшөөрөл (хэрэв шаардлагатай бол) ✅
Мөн гаалийн татвар, хураамж тооцогдох тул урьдчилан мэдээлэл аваарай.

🛡️ 6. Ачааны даатгал
Хэдий агаарын тээвэр хурдан ч, дараах эрсдэлүүд байж болзошгүй:
Ачаа гэмтэх 💥
Саатал гарах 🕓
Алдагдах ❌
Тиймээс ачаагаа даатгуулснаар гэмтэл, хохиролд нөхөн төлбөр авах боломж бүрдэнэ. Ялангуяа өндөр үнэтэй бараанд даатгал зайлшгүй чухал.

📦 Эрхэм үйлчлүүлэгч та тээврийн үнийн санал авах, бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл 📞 манай төвийн маркетинг, тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэнтэй ажлын цагаар 7533-5757 дугаараар холбогдон мэдээлэл авах боломжтой.

📧 Мөн та тээвэрлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ [email protected] хаяг руу илгээснээр ⏱️ тээвэрлэлтийн хугацаа болон 💰 тарифын талаар нарийвчилсан мэдээлэл авах боломжтой.

🤝 Таны ачаа — бидний хариуцлага!✨

Уважаемые партнёры и коллеги!От всей души поздравляем Вас с Днём Победы! 🎉Этот значимый день напоминает нам о мужестве, ...
09/05/2025

Уважаемые партнёры и коллеги!

От всей души поздравляем Вас с Днём Победы! 🎉
Этот значимый день напоминает нам о мужестве, стойкости и самоотверженности тех, кто подарил нам мирное небо и будущее. 🕊️
Мы глубоко чтим память героев и искренне благодарим за их подвиг. 🙏

Пусть в ваших коллективах и семьях царят мир, благополучие, здоровье и согласие. 🏡❤️
Желаем Вам успешного развития, надёжных партнёрских связей и светлого настроения в этот особенный день! 🌟🤝

С уважением и наилучшими пожеланиями,
Цогтбаатар Ганбилэг

МТЭЦ АО «УБЖД»
09 мая 2025 г.

07/05/2025

🌟 УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв 🌍

📅 Манай төв 1993 онд байгуулагдсан, 32 жилийн туршлагтай, тээвэр логистикийн #тэргүүлэгч байгууллага юм.

📦 Бид дараах үйлчилгээг санал болгож байна.
🚂 Тээвэр:
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэр 🛤️
Экспорт, импортын вагон илгээлтийн тээвэр 🚂
Экспорт, импортын чингэлгийн тээвэр 🚢
Аюултай ачааны тээвэр ⚠️
Хүнд, хэтрүү овор бүхий ачааны тээвэр 💪
Төсөл, тусламжийн ачааны тээвэр 🤝
Агаарын тээврийн зуучлал ✈️
Түүвэр ачааны тээвэр 📦
Ре-экспортын тээвэр 🔄

🛃 Гаалийн үйлчилгээ:
Гаалийн бүрдүүлэлт 📝
Гаалийн зуучлалын үйлчилгээ 🔍
Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ 🏢

🏢 Агуулах талбайн үйлчилгээ:
Агуулах, талбайн үйлчилгээ 📦
Чингэлэг түрээсийн үйлчилгээ 🚛
Нэг цонхны үйлчилгээ 🖥️

🚗 Авто тээврийн үйлчилгээ:
“Хаалганаас хаалганд” хүргэх үйлчилгээ 🚪➡️🚪
Автокраны үйлчилгээ 🏗️
Алсын зайн авто тээврийн үйлчилгээ 🗺️

🛡️ Даатгал:
Ачаа тээврийн даатгалын үйлчилгээ 📃

🤝 Олон Улсын Хамтын ажиллагаа:
Бид FIATA, IATA, IFCBA, КСТП, МҮХАҮТ, МТЗНХ, МГЗМХ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тэдний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

📞 75335757
🌐 www.iffc.mn
📨 [email protected]

Just in Time

Address

IFFC Head Office, Bayangol District, 2nd Khoroo, Narny Zam Avenue, ​Passenger Transport Center, 2nd Floor
Ulaanbaatar
210628

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97675335757

Alerts

Be the first to know and let us send you an email when IFFC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to IFFC:

Share

Our Story

Олон Улсын Тээвэр Зуучлалын төв нь 1993 онд 100%-ийн Монголын Төмөр Замын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн богино хугацаанд Монголын тээвэр зуучлалын компаниудын дунд тэргүүлэх байр суурь эзэлж чадсан бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чанараа тогтмол хадгалж байна. ОУТЗТөв нь зөвхөн төмөр замаар бус агаар, авто зам болон далайн тээвэр зуучлал, түүнтэй холбоотой өргөн цар хүрээтэй үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа үзүүлдэг. IFFC нь итгэмжлэгдсэн ISO 9001: 2015 Чанарын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага юм.