Maidar Eco City

Maidar Eco City Maidar EcoCity will not only satisfay the needs of the present generation but will also take care of environment and natural resources to fulfill the needs

Maidar city LLC was established in 2012 with an aim of constructing a new eco city, Maidar eco city, on southern region of Bogd Khan mountain range in Tuv aimag province, approximately 15 km from the new international airport and 40 км from Ulaanbaatar. The conceptual and comprehensive plans are developed by RS Associated Architects (RSAA) GmbH, based in Cologne, Germany, with partnership agreement with other European urban planning specialized companies.

11/10/2025
04/10/2024
15/12/2020

Ус, цахилгаанаа хэмнэж хойч үедээ нөөц баялгаа үлдээе!

ЭМЭГНЭЛБидний хамтран зүтгэгч, Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач, дизайнер Доржжадамбын Эрдэмбилэг   ах ма...
19/05/2020

ЭМЭГНЭЛ

Бидний хамтран зүтгэгч, Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач, дизайнер Доржжадамбын Эрдэмбилэг
ах маань 2020 оны 5-р сарын 15-ны өдөр бурхны оронд үүрд одлоо. Орчин цагийн агуу бүтээлүүдийн эцэг Д.Эрдэмбилэг зураачийн холч ухаан, бүтээлч сэтгэхүй, монголоо гэсэн зүрх сэтгэл нь бидэнд үлгэр дууриал болсоор ирсэн.

Д. Эрдэмбилэг 1961 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр Монгол түмнийхээ оюун ухаан, уламжлал, ур чадвар, бахархалыг харуулсан үүрд дурсагдах олон сайхан түүхэн бүтээлүүд туурвиж монгол өв дурсгалыг бүтээж хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Дэлхийд дуурсагдах хосгүй бүтээлүүдийнхэн нэг болох "Их Майдар" бурхны цогцолбор бүтээлээ туурвиж ард түмэндээ хүргэхээр шамдан ажиллаж байсан Таныгаа бид үүрд дурсан санах болно.

Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Доржжадамбын Эрдэмбилэгийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар болон хамгийн дотнын бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.

"Майдар хот" төслийн хамт олон

15/05/2020

“Аэросити” гэснийг “Шинэ Зуун мод хот” гэж өөрчлөхөөр боллоо

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав. Мөн Барилга, хот байгуулалтын яам тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төрийн зүгээс дагуул хот байгуулахад ямар бодлого барьж байгааг тодруулахын зэрэгцээ дагуул хотын талаар “Алсын хараа-2050” баримт бичигт хэрхэн тусгасныг лавласан.

Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Мөнхбаатар хариултдаа, Ирэх 20 жилд Монгол Улсын хүн ам механик өсөлтөөр 5 сая болно гэсэн тооцоолол байгаа тул хот суурингуудыг шинэчлэх, өргөтгөх асуудлыг судалж байна. Алсын хараа-25-д энэ бүхэн тусгагдсан гэдгийг онцлов. Цаашдаа шинээр хот байгуулах асуудлыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж, шинэ ажлын байртай уялдуулах бодлогыг барина гэж байлаа.

Ингээд Байнгын хорооноос гаргасан саналын дагуу “тогтоолын төслийн “Аэросити” гэснийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөхөөр болсон тул уг тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

"Майдар хотыг аялал жуулчлалын шинэ урсгал бий болгоно гэж үзлээ"УИХ-ын чуулганаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын...
11/05/2020

"Майдар хотыг аялал жуулчлалын шинэ урсгал бий болгоно гэж үзлээ"

УИХ-ын чуулганаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсад хотжих үйл явц өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст хурдацтай өрнөж өнөөгийн байдлаар хот, суурин газарт амьдарч байгаа хүн амын эзлэх хувь өссөөр байна. Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт 3,2 сая хүн амын 2,2 сая хүн ам буюу 67 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаагаас 1,4 сая хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан нь 1990 онд нийт хүн амын 55.8 хувь нь хот, суурин газарт амьдарч байсантай харьцуулахад нэмэгджээ.
Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Үүнээс үүдэлтэйгээр томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй болж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их, дээд сургуулиудын дийлэнх нь буюу 88.5 хувь нь байршиж, тэдгээрт нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Аэросити хотын хувьд олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулагдахаар төлөвлөгдсөн. Мөн уг хотод шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжууд зэргийг байгуулснаар Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болж, Улаанбаатар хотод төвлөрөөд байсан гадаад худалдааны ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь энэ хот руу шилжиж, Улаанбаатар хотын авто замын ачаалал буурах ач холбогдолтой.
Харин Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түунийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжууд байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд аялал жуулчлалын шинэ урсгал бий болохоос гадна зарим их, дээд сургуулийг уг хотод нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

https://president.mn/8801/
03/06/2019

https://president.mn/8801/

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө. Шав тави...

http://www.shuud.mn/a/505013
17/01/2019

http://www.shuud.mn/a/505013

Засгийн газар нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад ....

ХБНГУ-ын Тогтвортой Барилгажилтын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг "Эко хот төлөвлөгч" сургалтаа энэ жилийн 11-р с...
09/12/2018

ХБНГУ-ын Тогтвортой Барилгажилтын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг "Эко хот төлөвлөгч" сургалтаа энэ жилийн 11-р сард 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж дууссан. Тун удахгүй он гараад дараагийн ээлжийн сургалтыг Монголын талын сургагч багш нар өөрсдөө бие даан явуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Тус сургалтад хамрагдсанаараа ХБНГУ-ын Тогтвортой Барилгажилтын нийгэмлэгт бүртгэлтэй мэргэжилтэн болохоос гадна Майдар хотын бүтээн байгуулалтын ажилд оролцоход шаардлагатай мэдлэгийг олж авах боломжтой.

19/11/2018

Агаарын бохирдол бол чимээгүй алуурчин. #агаарынбохирдол

Амжиж бүртгүүлээрэй!
13/11/2018

Амжиж бүртгүүлээрэй!

Address

Bayangol Hotel Office, Chinggis Avenue, Sukhbaatar District
Ulaanbaatar
210643

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

97699877878

Alerts

Be the first to know and let us send you an email when Maidar Eco City posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Maidar Eco City:

Share