Англи / Америк аялал

Англи / Америк аялал Хамгийн хямд, хамгийн сонирхолтой аялалууд

https://youtu.be/95o_J_p9KYo
11/09/2025

https://youtu.be/95o_J_p9KYo

Энэ удаагийн дугаартаа бид АНУ-д суралцах боломжууд, АНУ-ын визаны онцлог болон виза мэдүүлэхэд анхаарах зүйлсийн тухай ярилцлаа. Зочин: Сургалт зуучлал, виз...

🇺🇸Америкийн нэгдсэн улсын ногоон картын сугалааны бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ. АНУ-ын засгийн газраас жил бүр энэ...
01/11/2022

🇺🇸Америкийн нэгдсэн улсын ногоон картын сугалааны бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ.
АНУ-ын засгийн газраас жил бүр энэхүү хөтөлбөрт оролцох эрх бүхий орнуудын жагсаалтыг шинэчлэн баталдаг бөгөөд Монгол улс эрх бүхий орны жагсаалтад багтдаг ба бүрэн дундаас дээш боловсролтой, гэмт хэрэгт холбогдож байгаагүй Монгол улсын иргэн бүр Ногоо Картын Сугалаанд оролцох эрхтэй.

Бүртгэл дуусах хугацаа: 11 сарын 8 хүртэл

Хөтөлбөрт хамрагдах шаардлага:
-Монгол улсын иргэн байх
-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх
-Гэмт хэрэг зөрчилд орж байгаагүй байх

Бүрдүүлэх материал:
-Гадаад паспортын хэмжээтэй цээж зураг файлаар
-Хувийн мэдээлэл

Үйлчилгээний хураамж: 50,000₮
Үүнд:
-Ногоон картын талаарх бүхий л мэдээлэл
-Гадаадад тэтгэлэгт хамрагдах зөвлөгөө
-Баталгаат орчуулга
-Англи хэл дээр Анкет бөглөх
-АНУ-д ажиллах, амьдрах зөвлөгөө
-Элчин сайдын яаманд ярилцлага орох зөвлөгөө

Ногоон Карт Хөтөлбөрийн давуу тал :
АНУ-д албан ёсны зөвшөөрөлтэй орж, гарах иргэн болох
Ямар нэгэн батлан даалт, барьцаа шаардахгүй
Гэр бүлээрэй хамрагдах боломжтой.

АНУ, Шенгений аялалын визний анкет бөглөж ярилцлаганд орох цаг авч өгнө. Мөн АНУ-д хэлний бэлтгэлд холбож өгнө, бүх салб...
01/11/2022

АНУ, Шенгений аялалын визний анкет бөглөж ярилцлаганд орох цаг авч өгнө. Мөн АНУ-д хэлний бэлтгэлд холбож өгнө, бүх салбарын олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох, үзэх урилга авах, сургалтанд хамрагдахад зуучилна.
Онгоцны тийз, буудлын захиалга хийж өгнө.

АНУ-ын Орегон мужийн Портланд хотод байрлах Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейд "Чингис хааны амьдрал ба өв залг...
28/10/2020

АНУ-ын Орегон мужийн Портланд хотод байрлах Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейд "Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" нэртэй үзэсгэлэн гарч эхэлжээ.

Journey back in time to learn about 13th-century Mongolia through stories, historical artifacts, live performances, and the enduring legacy of one of the world’s most controversial leaders at The Life and Legacy of Genghis Khan, the latest world-class exhibit to open at the Oregon Museum of Scienc...

16/10/2020

АНУ-ын Ногоон карт буюу Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр 2022 он.
Төрийн департамент жил бүр хуулиар тогтоогдсон эрхийн дагуу Олон үндэстний цагаачлалын визийн
хөтөлбөрийг зохион байгуулдаг. Цагаачлал ба харьяаллын тухай хуулийн (ЦХТХ) 203 (c) хэсэгт заасан
нөхцлийн дагуу “олон үндэстний цагаачид” гэгдэх цагаачлалын визийн ангилал нь Америкийн Нэгдсэн
Улсад цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын иргэдэд зориулагдсан юм. 2022 оны санхүүгийн
жилд 55,000 олон үндэстний виз (DV) олгохоор боллоо. Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар нэгэн
төлбөр төлөхгүй.
Хөтөлбөрт хожсон хүмүүс энэ төрлийн виз авах энгийн боловч нарийн шалгуурыг хангасан байх
шаардлагатай. Энэ хөтөлбөр компьютераар, санамсаргүй сугалах байдлаар хожигчийг шалгаруулдаг.
Визийг газарзүйн зургаан бүсэд хуваарилдаг бөгөөд бүс бүрийн доторх аливаа улс тухайн жилийн
олон үндэстний визийн долоон хувиас илүүг авч болдоггүй.
Хөтөлбөрт оролцох эрх
Тавигдах шалгуур #1: АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын уугуул иргэд хөтөлбөрт
оролцох эрхтэй.Хэрэв та АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын уугуул иргэн биш бол хөтөлбөрт оролцох өөр хоёр арга бий. • Таны эхнэр/нөхөр АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын уугуул иргэн мөн үү? Хэрэв тийм бол, та эхнэр/нөхрийнхөө төрсөн улсаар төлөөлүүлэн хамтдаа хөтөлбөрт оролцож шалгуур хангасан тохиолдолд хоёулаа виз авч АНУ руу цагаачлах боломжтой болно. • Та АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага биш улсын уугуул бөгөөд эцэг эх тань тэнд төрөөгүй, таныг төрөх үед тэндхийн оршин суугч байгаагүй юу? Хэрэв тийм бол та оролцох эрхтэй улс оронд төрсөн эцэг/эхийнхээ аль нэгний төрсөн улс орныг өөрийн төрсөн улс болгон DV-2022 хөтөлбөрт оролцож болно.Тавигдах шалгуур #2: Виз мэдүүлэгч бүр DV хөтөлбөрийн боловсрол ба ажлын туршлагын шалгуурыг хангасан байх ёстой. Үүний тулд: • Хамгийн багадаа ахлах сургуулийн боловсрол буюу түүнтэй адилтгах боловсролтой байх, тухайлбал бага болон дунд боловсролын 12 жилийн сургалтыг амжилттай дүүргэсэн байх;
ЭСВЭЛ
• Өнгөрсөн таван жилийн хугацаанд дор хаяж хоёр жилийн сургалт буюу туршлага шаардах мэргэжлээр хоёр жил ажилласан туршлагатай байх ёстой. АНУ-ын Хөдөлмөрийн яамны O*Net OnLine мэдээллийн сангаас шаардлага хангасан ажлын жагсаалтыг харж болно. Та дээрх 2 шалгуурыг хангаж чадахгүй байгаа тохиолдолд DV хөтөлбөрт бүртгүүлэх хэрэггүй. DV хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа Оролцогчид DV-2022 Олон үндэстний визийн хөтөлбөрт 2020 оны 10 сарын 7-ны Лхагва гаригийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2020 оны 11 сарын 10-ны Мягмар гаригийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл электрон хэлбэрээр dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн хугацааны сүүлийн долоо хоног хүртэл хүлээх хэрэггүй. Учир нь хэт их ачааллаас болж цахим хуудас гацаж болзошгүй юм. Хуулийн дагуу тухайн жилийн хөтөлбөрт нэг хүний нэр дээр зөвхөн нэг бүртгэл оруулах боломжтой. Хөтөлбөрт давхар бүртгүүлсэн хүмүүсийг системээр хялбархан илрүүлдэг. Нэгээс олон удаа бүртгүүлсэн оролцогч DV хөтөлбөрт оролцох боломжгүй болно.“Визийн зөвлөгөө”, “Виз зуучлагч” зэрэг таны өмнөөс хөтөлбөрийн бүртгэлийн маягт бөглөж өгөхөөр санал тавьсан аливаа зуучлагчаар биш аль болох өөрөө бүртгүүлэхийг бид зөвлөж байна. Хэрэв та хэн нэгнээс туслалцаа авч бүртгүүлэхээр бол бүртгүүлж байх явцад дэргэд нь байж бүртгэлийг баталгаажуулсан хуудас болон бүртгэлийн дугаараа өөртөө хадгалж авч үлдэх хэрэгтэй. Энэ нь маш чухал юм. Учир нь дараа нь энэ мэдээлэлгүйгээр цахим хуудас руу орж хөтөлбөрт шалгарсан эсэхээ мэдэх боломжгүй. Хэн нэгэнд өөрийн бүртгэлийн мэдээллийг өгөхөөс болгоомжлохыг сануулж байна. Мөн та E-DV бүртгэлийн маягтанд бүртгүүлсэн имэйлээ шалгахад хэрэгтэй мэдээллийг өөртөө хадгалах хэрэгтэй.

13/12/2017
05/12/2017
16/11/2017
04/05/2017

Address

Bayanzurkh Duureg
Ulaanbaatar

Telephone

99012146

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Англи / Америк аялал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share