26/06/2026
Нийтийн тээврийн салбарын аварга шалгаруулах жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын 7 төрөлт тэмцээн 5 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдан үргэлжилж байна.
Тус тэмцээнд өнөөдрийн байдлаар “Эрдэм Транс Ххк” -н баг тамирчид дараах амжилтуудыг үзүүлээд байна.
♟️Шатрын төрөлд эрэгтэй 12 баг өрсөлдсөнөөс манай эрэгтэй баг тамирчид 2 дугаар байр, эмэгтэй төрөлд оролцсон 10 багаас 2 дугаар байр.
🎯 Дартсын төрөлд эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт 18 баг өрсөлдсөнөөс эрэгтэй шилдэг 8, эмэгтэй шилдэг 8.
🏓 Ширээний теннисний төрөлд эрэгтэй 15 багаас амжилттай өрсөлдөн 3 дугаар байр.
🏐 Волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 17 баг өрсөлдсөнөөс эрэгтэй баг тамирчид 2-р байр, Эмэгтэй баг тамирчид шилдэг 8 гэсэн амжилтуудыг тус тус одоогийн байдлаар үзүүлээд байна.
Тэмцээнд амжилттай оролцож, бахдам амжилт гаргасан нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж, сүүлийн өдрийн өнөөдрийн сагсан бөмбөгийн тэмцээнд нь амжилт хүсье👏👏👏