Airwings

Airwings Онгоцны билет & Аяллын агентлаг

Жуулчдад нээлттэй болон хаалттай орнуудОлон улсын агаарын тээврийн холбооноос (IATA) Covid-19 цар тахлын улмаас жуулчдыг...
18/10/2020

Жуулчдад нээлттэй болон хаалттай орнууд

Олон улсын агаарын тээврийн холбооноос (IATA) Covid-19 цар тахлын улмаас жуулчдыг хүлээн авахгүй байгаа болон хилээ нээсэн орнуудын газрын зургаа шинэчлэн гаргалаа.

Жуулчдад бүрэн хаалттай орон:

Азербайжан (11-р сарын 2 хүртэл хаалттай)

Алжир (нислэг үйлдэхгүй байгаа)

Аргентин (гадаадын иргэдийг 10 сарын 20 хүртэл нэвтрүүлэхгүй)

Ботсван (Нисэх буудлууд ажиллахгүй байгаа)

Венесуэл (10-р сарын 25 хүртэл хил хаалттай),

Гайана (Нисэх буудлууд ажиллахгүй байгаа )

Израиль (гадаадын иргэдийг хүлээн авахгүй)

БНАСАУ (жуулчин хүлээн авахгүй)

Лаос (10 сарын 31 хүртэл гадаад иргэдийг хүлээн авахгүй)

Ливи (нислэг бүрэн хориглогдсон)

Мадагаскар (тусгай үүргийн онгоцноос бусад нислэгийг хориглосон)

Монгол (10 сарын 31 хүртэл жуулчин хүлээн авахгүй)

Мьянмар (10 сарын 31 хүртэл гадаад иргэн хүлээн авахгүй)

Папуа Шинэ Гвиней (гадаадын иргэдийг хүлээн авахгүй)

Сири (10-р сарын 22 хүртэл нислэг хориотой)

Туркменистан (11 сарын 1 хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэнэ)

Уругвай (тодорхойгүй хугацаагаар хилээ хаасан),

Чили (10 сарын 20 хүртэл хил хаалттай)

Шри-Ланк (Тусгай үүргээс бусад нислэг цуцлагдсан)

Эритрей (нисэх буудлууд хаалттай).

🛫 Жуулчдад нээллтэй орнууд

IATA-гийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийн 8 орон л жуулчдад нээлттэй бодлого баримталж байгаа гэнэ.

Мексик: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй. Тусгай анкет бүртгүүлнэ.

Турк: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй. Онгоц дотор тусгай анкет бөглөнө. Нисэх буудал дээр халуун хэмжинэ.

Бразил: 7 сарын 29-өөс гадаадын жуулчдыг хүлээн авсан (дотоодын 5 мужид нэвтрэх хориотой). Коронавирусний тест шаардлагагүй. Бразилд байх хугацаандаа эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай.

Албани: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй.

Афганистан: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй.

Хаити: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй. Онгоц дотор эрүүл мэндийн асуулгад хариулж, нисэх буудалд халуунаа үзүүлнэ.

Хойд Македон: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй. (Босни Герцеговин, Черногор, Косов, Сербийн иргэд ирэхээсээ 72 цагийн өмнө халдваргүй гэдгээ баталсан шинжилгээний бичигтэй байх ёстой).

Серби: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй.

7-р сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
01/07/2020

7-р сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой өчигдөр хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 15-ныг дуустал сунгахаар шийдвэрлэлээ.

14/05/2020

Аялал жуулчлалын мэдээ мэдээллийн Business Travel News сайтад мэдээлснээр Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани зургаадугаар сард олон улсын нислэгэ...

26/03/2020

Сөүлийн чиглэлд зорчих зорчигчдын анхааралд❗️

БНСУ-руу зорчих гэж байгаа хүн бүр гар утсандаа Өөрийгөө оношлох-Эрүүл мэндийн яамны аппликейшны сүүлийн хувилбарыг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare) урьдчилан суулгасан байх шаардлагатай бөгөөд суулгаагүй тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу.

Тус аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой ба паспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулна.

Өөрийгөө оношлох аппликейшны ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны доорх холбоосноос харах боломжтой.

http://overseas.mofa.go.kr/mn-ko/brd/m_373/view.do?seq=1338657&srchFr=&srchTo=&srchWord=&srchTp=&multi_itm_seq=0&itm_seq_1=0&itm_seq_2=0&company_cd=&company_nm=&page=1

Address

2nd Floor, Forum Center, 15th Khoroo, Mahatma Ghandi Street, Khan-Uul District
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97690888999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Airwings posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Airwings:

Share