Эрхэм Та олон улсын тээвэр зуучлалын Шиппин Лайн Монголиа ХХК
(Shipping Line Mongolia LLC) -ийн цахим хуудсанд тавтай морилно уу.
Манай цахим хуудаснаас Та бүхэн олон улсын тээвэр зуучлалын Шиппин Лайн Монголиа компанийн үйлчилгээ болох АГААР, ДАЛАЙ, АВТО, ТӨМӨР замын болон холимог хэлбэрийн импорт, экспорт, дамжин өнгөрөх транзит ачааны бүх төрлийн тээврийн зуучлал,
тээврийн даатгал, мэргэжлийн зөвлөгөө, түгээлтийн үйлчилгээний талаар цогц мэдээллийг авах болно.
Бид үйлчлүүлэгч нартаа тээвэр, ложистикийн дараах үйчилгээг санал болгож байна:
• Импорт, экспортын чингэлэг тээвэр (Дэлхийн аль ч улсаас Монгол улс руу, Монгол улсаас дэлхийн аль ч улсруу )
• Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааны тээвэрлэлт
• Агаарын тээвэр зуучлал
• Төмөр замын тээвэр зуучлал
• Авто тээвэр зуучлал
• Далайн тээвэр зуучлал
• Холимог тээвэр
• Ачааны гаалийн бүрдүүлэлт
• Терминалын үйлчилгээ
• Ачилт буулгалт болон хот доторхи автомашинаар ачаа хүргэлт (Door to door service)
• Төслийн ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах цогц үйлчилгээ
• Аюултай ачааны тээвэр
• Задгай болон овор ихтэй ачааны тээвэрлэлт
• Ачаа тээврийн даатгалын үйлчилгээ
• Тээвэр, ложистикийн мэргэжлийн зөвлөгөө
Мөн түүнчлэн бидний үйл ажиллагааны нэг чиглэл болох гадаад худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авахын сацуу Монгол улсад болон олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй гааль, тээвэр, худалдааны дүрэм журам, стандарт, конвенцуудыг үзэн танилцана уу.
Бид үйлчлүүлэгчээ дээдэлсэн, найрсаг, чанартай, итгэлтэй үйлчилгээ үзүүлэхийг ямагт эрхэмлэн, харилцан ашигтай бизнесийн түншлэлийг бий болгохын төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно.
Олон улсын тээвэр зуучлал, ложистик үйлчилгээний
“ШИППИН ЛАЙН МОНГОЛИА” ХХК-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН БАГ