Worldwide Connection LLC

Worldwide Connection LLC International Freight Forwarder

Олон төрлийн бараа тээвэрлүүлэхээр бол хэлчихэж байгаарай...info@wwc.mn+976 70107172
29/03/2022

Олон төрлийн бараа тээвэрлүүлэхээр бол хэлчихэж байгаарай...

[email protected]
+976 70107172

03/12/2021
Цаг үеийн мэдээлэл
18/08/2021

Цаг үеийн мэдээлэл

Цаг Үеийн Мэдээлэл

1. МТЗНХ-оос БНХАУ-ын Тяньжин боомтод ачигдахаар хүлээгдэж байгаа чингэлгүүдийн захиалга дугаарын нэгтгэлийг Хятад талын драфтын дагуу 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ЗТХЯ-д хүргүүлсэн.
ЗТХЯ-аас Бээжин дэх ЭСЯ, ГХЯ-д хүргүүлэн Монгол Бээжин хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас Хятадын ГЯ-ны Азийн газартай хийсэн уулзалтын үеэр цаг алдалгүй хүргүүлсэн гэсэн мэдээ бидэнд өгсөн. Хятад талаас захиалга дугаараар шалгаад үзэхэд удсан ачаа болон сүүлд ирсэн ачаанууд нэг захиалга дугаар дээр харьяалагдаж байгаа учир дан захиалга дугаараар шүүн илгээхэд хүндрэлтэй учир чингэлэг дугаар, ирсэн огноо, барааны нэршлээр ялгаж өгөхийг хүссэн. Үүний дагуу 2021 оны 8 дугаар сарын 9-ны өдрийн өглөө МТЗНХ-оос дахин чингэлгийн дугаарын мэдээг тээвэр зууч, импортлогч нараас цуглуулан тухайн өдрийн байдлаар нэгтгэгдсэн 4277 чингэлгийн мэдээг ЗТХЯ-д хүргүүлсэн.
ЗТХЯ-ны нэгтгэлээс харахад Тяньжин боомт дээр ирээд 0-60 хоносон 3654, 60-аас дээш хоногтой 555 чингэлэг, бүх чингэлгийн мэдээнээс хилээр орж ирснийг хасалт хийгээд нийт 4209 чингэлгийн мэдээг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЗТХЯ-аас ГХЯ-руу явуулсан байна.

2. 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Замын-Үүд өртөөгөөр Тяньжин боомтоос 14 чингэлгийн галт тэрэг буюу 845 чингэлэг, бусад боомтуудаас 3 чингэлгийн галт тэргийг Замын-Үүд өртөөгөөр хүлээн авсан байна.
Улаанбаатар хот дахь гаалийн терминалуудаас 383 хоосон чингэлэг буцаах вагоны захиалгыг УБТЗ-д өгсөн байна.

3. 2021 онд үүсээд буй нөхцөл байдал нь тээвэр логистикийн салбарын түүхэнд байгаагүй онцгой хүнд үе болж байгаа бөгөөд тээврийн хөлсний урьдчилан төлөлт, өмнөх үеэс хэд дахин бага чөлөөт чингэлэг эзэмшилтийн хугацаа, хоосон чингэлэг буцаах вагоны хомстол зэрэг тээвэр зохион байгуулалтын хүнд нөхцөл байдалд тээврийн урсгалыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд манай холбооны гишүүн компаниуд хичээнгүйлэн ажиллаж байна.
Монгол Улсруу хийгдэж буй чингэлэг тээврийн ихэнх хувийг эзэлж буй усан онгоц тээвэрлэгч компанийн зүгээс энэ оны 5-р сараас эхлэн нэгж тээврийн чингэлэг ашиглалтын хугацаа уртассаны улмаас тээврийн үнийг олон дахин их хэмжээгээр урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмж, нийт тээврийн үнийн огцом өсөлтийг бий болгож байгаа билээ. Түүнчлэн ачаатай чингэлэг БНХАУ-ын Тяньжин болон бусад боомтод ихээр бөөгнөрсөнтэй холбоотой талбай дээрх чингэлэг хадгалалт, түрээсийн зардал, талбайнууд дүүрэлтийн улмаас талбай хооронд чингэлэг шилжүүлж зөөхтэй холбоотой олон урьдчилан мэдэгдээгүй нэмэлт зардлуудыг БНХАУ-ын талаас замд явж буй болон хэдийн эцсийн өртөөнд хүрсэн тээвэрт хүртэл Монголын тээвэр зуучийн компаниудаас тооцож авах асуудал өргөнөөр үүсээд байна. Иймд тус онцгой нөхцөл байдлыг ойлгон, хүнд үеийг хамтдаа даван гарахын төлөө харилцан ойлголцон ажиллахыг нийт олон улсын тээврийн үйлчлүүлэгч нартаа хүсэж байна.

10/08/2021
21/07/2021
07/07/2021

📍🇷🇺🇷🇺🇷🇺 ОХУ-ын Засгийн газрын 2021 оны 1035 тоот тогтоолоор Украйн Улсаас ОХУ-д импортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлсэн бөгөөд тухайн жагсаалтад орсон хориг бүхий бараа бүтээгдэхүүнийг зөвхөн тээврийн хэрэгсэлдээ навигацийн лац зүүж, бүртгэлийн купон ашигласан тохиолдолд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улсруу тээвэрлэх боломжтой болсон байна.

Энэхүү тогтоол нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Decree of the Government of the Russian Federation of June 28, 2021 No. 1035
http://www.garant.ru/products/ipo/prime/doc/401325818/ линкээр нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

13/12/2020

Address

Bayangol District, Rokmon Building #201
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670107172

Alerts

Be the first to know and let us send you an email when Worldwide Connection LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Worldwide Connection LLC:

Share