06/10/2025
Khovd-Urumchi flight starting soon
✈️Хүннү Эйр компани 🇨🇳 БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орон 🇨🇳ӨРӨМЧ хотыг 🇲🇳ХОВД хоттой холбох шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа эхлүүлснээ дуулгахад таатай байна.
✈️Бид аялал жуулчлалыг дэмжих, Монгол орныг зорих гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол иргэдэд аялах чиглэлүүдийг илүү олон болгох зорилгын хүрээнд олон улсын нислэгийг шууд орон нутгийн нисэх буудал дээр буулгах ажлыг дахин эхлүүллээ. Энэ удаад Улаанбаатар - Ховд - Өрөмч нислэгийн чиглэл нээхээр ажиллаж байна.
Шинжаан, Өрөмч хотын тухай:
- Аялал жуулчлал – 2024 оны байдлаар 32 сая гадаад жуулчин хүлээн авсан. Маш өвөрмөц орчинтой, олон үндэстэн зэрэгцэн оршдог тул Дундад, Төв Азийн олон үндэстний хоолны соёл, уламжлалтай нэг дор танилцах боломжтой.
- Хил – 6 улстай хиллэлдэг /Киргиз, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Ладакх муж (Кашмир нутаг), ОХУ, Монгол улс/, дотооддоо Төвдийн ӨЗО, Ганьсу, Хөхнуур мужтай хиллэлдэг.
- Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас хятад, уйгур, казак, хотон, монгол, киргиз, шибэ, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, салар зэрэг 34 нь Шинжаан-Уйгурт амьдарч байна.
- Хотын тухайд – Өрөмч хот нь нам газар байрладаг ч хотын нэг талд үзэсгэлэнт Тяньшань нурууны 5,500 метрийн өндөр цаст уултай тул маш өвөрмөц орчинтой. БНХАУлсын баруун зүгийн хамгийн том хот. Оршин суугчийн тоо 4 сая.
- Өрөмч хот нь олон улсын нисэх буудалтай. Тус нисэх буудлаас 40 гаруй дотоод болон олон улсын чиглэлд нисэх боломжтой.
Тус нислэгийн хуваарь тодорхой болох үед та бүхэнд мэдээлэл хүргэх болно.