16/09/2025
🇵🇱 Польш улс Беларустай хиллэдэг бүх боомтоо хаалаа
Беларусь болон ОХУ 9-р сарын 12-нд “Zapad-2025” нэртэй томоохон хамтарсан цэргийн сургуулилтыг эхлүүлж байгаатай холбоотойгоор Польш улс Беларустай хиллэдэг бүх хилийн боомтууд, тэр дундаа төмөр замын гарцыг хаах шийдвэр гаргажээ.Дээрх шийдвэрийг Польш улсын Ерөнхий сайд Donald Tusk 9-р сарын 9-нд мэдэгдсэн.
Тус улсын хил 9-р сарын 11-ээс 12-нд шилжих шөнө дундаас эхлэн 9-р сарын 16-ны өдрийг хүртэл бүрэн хаагдсан байна.
Польшийн Дотоод хэргийн сайд: “Хаалт нь түр зуурын арга хэмжээ бөгөөд аюулгүй байдлын эрсдэл бүрэн үгүй болсны дараа хил нээгдэнэ” хэмээн мэдээлжээ.
📌 Өнөөдрийн байдлаар хилийн боомтууд хаалттай хэвээр бөгөөд нээгдэх тодорхой хугацаа зарлагдаагүй хэвээр байна.
🔎 Эх сурвалж: Reuters.com болон Европ дахь хамтран ажиллагч түншүүд.