Umoney

Umoney Урагшлах амьдралын Ухаалаг хэрэглээ - Umoney

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ий цахим хуудсанд тавтай морилно уу.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард албан ёсоор байгуулагдсан юм.

Манай компани нь мэдээллийн технологийн салбарт ц

оо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа Монголын Мэдээллийн технологийн салбарын томоохон компани бөгөөд. “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Нийтийн тээрийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд манай төсөл нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал байсан юм.

Төслийн хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, Тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, Цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/ нэвтрүүлэн нутагшуулж, хөгжүүлнэ.

Уг төслийг хэрэгжүүлснээр Нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч иргэд зорчигч тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхээс гадна зардлыг бууруулж хугацаа хэмнэх маш олон давуу талуудтай юм.

Уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэх бөгөөд төслийн санхүүжүүлэгч нь “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм. “Кореа Смарт Карт Корпораци” нь тус систем анх 2004 онд Солонгос улсад нэвтрүүлсэн бөгөөд түүнээс дэлхийн олон улс орнуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн хамгийн шилдэг корпорациудын нэг юм.

2015 оны 1 сараас эхлэн Монгол Солонгосын хамтарсан 10 гаруй судалгааны баг ажиллаж Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг бүхэн хангаж иргэд зорчигчид 2015 оны 07-р сарын 24-ноос эхлэн албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм.

Урагшлах амьдралын Ухаалаг шийдэл

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670151289

Alerts

Be the first to know and let us send you an email when Umoney posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Umoney:

Share

Category

Umoney Картын төрөл

1. “Umoney” гэдэг нь: U-money цахим карт гэж IC Chip зэрэгт мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг электрон хэлбэрээр илэрхийлэн хадгалж, түүнийг баталгаажуулсны үндсэн дээр зорчигч нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн гүйлгээг гүйцэтгэгч цахим тасалбарыг хэлнэ.

2. Карт ашиглах


  • Үйлчлүүлэгч нь “Umoney” хаяг бүхий карт борлуулах,цэнэглэх аль ч цэгээс үйлчилгээ авч болно.

  • “U money карт борлуулах цэнэглэх цэг”-үүд нь автобусны буудлуудын ойролцоох худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлана.