BFC Logistics / Би Эф Си Ложистикс

BFC Logistics / Би Эф Си Ложистикс "Би Эф Си Ложистикс" ХХК нь 2009 оноос "Олон улсын тээвэр зуучын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна

Авто зам,төмөр зам мөн агаарын тээвэрлэлтийн салбарт тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж байна.Бид үйлчлүүлэгчдийнхээ ачаа тээврийг өрсөлдөхүйц үнэ тариф санал болгон шаардлагатай тохиолдолд тээврийн даатгалд хамруулан,цаг хугацаанд нь түргэн шуурхай зохион байгуулдаг.

Бидний үйлчилгээ:
-Хаалганаас хаалганд хүргэх иж бүрэн тээвэр зуучийн үйлчилгээ
-Холимог тээвэрлэлт
-Төмөр зам ,авто тээвэр ,
-Аг

аарын тээвэр ,далайн тээвэр
-Орон нутгийн тээвэр
-Ачаа тээврийн даатгал
-Уул уурхайн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт
-Гаалийн иж бүрэн бүрдүүлэлтийн үйлчилгээ
-Тээвэр болон гаалийн асуудлаарх зөвлөгөө

19/03/2026
19/03/2026

ГЕГ: Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн 3 жилд 10 дахин өсчээ

✅Монгол Улсад цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна.

✅ 2022 онд 1065 ширхэг байсан импорт 2025 онд 12693 ширхэгт хүрч, 3 жилийн хугацаанд 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үнийн дүн мөн 1.47 сая ам.доллараас 4.74 сая ам.доллар болж нэмэгджээ. Тухайлбал,

📍2022 онд 1065 ширхэг, 1.47 сая ам.доллар
📍2023 онд 4625 ширхэг, 2.52 сая ам.доллар
📍2024 онд 7795 ширхэг, 3.38 сая ам.доллар
📍2025 онд 12693 ширхэг, 4.74 сая ам.доллар

28/02/2026

ГЕГ: 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГААЛИЙН АЛБАН ТАТВАР БУЦААН АВАХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

‼️Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 38 дугаар зүйл. Гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бараа болох газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайны импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж, тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний хагас жилд татвар төлөгчид буцаан олгодог. 📣

✅ Гаалийн байгууллага дээрх хуулийн дагуу 2026 оны эхний хагас жилд гаалийн албан татвар буцаан авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авна.

✅ ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Тухайн аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдэж жилийн эцсийн тайланд тусгагдан, баталгаажсан байх.
Гаалийн мэдүүлгийг нягтлан шалгах. /гаалийн мэдүүлэг дэх хэлцлийн код “330” байх/

✅ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

📌Албан бичгээр хүсэлт гаргах. /буцаан авах гаалийн татварын дүн, тухайн аж ахуйн нэгжийн дансны дугаар, банкны нэр, утасны дугаар/
📌 Баталгаажсан санхүүгийн тайлан.
📌 Гаалийн мэдүүлгийн хуулбар.

⁉️АНХААРАХ АСУУДАЛ:

📌 Гаалийн мэдүүлэг дэх хэлцлийн код 330 кодоос өөр байвал Бүрдүүлэлтийн цахим төвд хандаж нягтлан шалгуулах.
📌Татвар буцаан авах хүсэлтийг санхүүгийн тайлан баталгаажиж дуусах хугацааны дараа буюу 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
📌 Хүсэлтийг Бүрдүүлэлтийн цахим төвд хүлээн авна.

☎️ Утас: 7️⃣7️⃣7️⃣7️⃣1️⃣2️⃣8️⃣1️⃣➖1️⃣
Улаанбаатар хот дах гаалийн газар.

28/02/2026

ГЕГ: 2025 онд Монгол Улс 637.9 сая ам.долларын 8846.4 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ. Тус 8846.4 мян.тн төмрийн хүдрийг 100% БНХАУ-руу экспортолсон байна. Төмрийн хүдрийн экспортын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.

Сайтын холбоос: https://e-mongolia.mn/org/customs/transp/stats

19/01/2026

🔷 Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм.

🔷 1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуутай талтай аж.

19/01/2026

ГЕГ: ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧ, ЭКСПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

Гаалийн байгууллага Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хилээр нэвтрүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлуулан шинжилгээний дүнг гаалийн бүрдүүлэлтэд хавсаргахыг анхааруулж байна.

Үүнд:
📌 “Хүнсний бүтээгдэхүүн дэх эмгэгтөрөгч нянгийн аюулгүйн үзүүлэлт”
📌“Хүнсний бүтээгдэхүүн дэх микотоксины аюулгүйн үзүүлэлт”,
📌“Хүнд металлын аюулгүйн үзүүлэлт”
📌“Пестицидийн үлдэгдлийн аюулгүйн үзүүлэлт”
📌 “Бусад бохирдуулагчдын аюулгүйн үзүүлэлт”
📌 “Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн аюулгүйн үзүүлэлт”
📌 “Цацраг идэвхт изотопын аюулгүйн үзүүлэлт”
📌 “Хүнсний нэмэлтийн аюулгүйн үзүүлэлт”

Дээрх аюулгүйн үзүүлэлтүүд нь Эрүүл мэндийн сайдын 2025.05.01-ний өдрийн А/182 тушаалаар шинэчлэн батлагдсан.

Гаалийн байгууллага нь хүнсний аюулгүй байдал, олон улсын стандартыг хангах чиглэлээр импортлогч, экспортлогч байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлздэг тул дээрх тушаалыг мөрдөж ажиллахыг анхаарна уу.

Address

СБД, Нарны зам JS Tower, 402
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677105090

Alerts

Be the first to know and let us send you an email when BFC Logistics / Би Эф Си Ложистикс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BFC Logistics / Би Эф Си Ложистикс:

Shortcuts

Share