Өөрийгөө таньж мэдэх аялал

Өөрийгөө таньж мэдэх аялал Сайныг дагавал Сарны гэрэл Мууг дагавал могойн хорлол

Могой хөрөөний хажуугаар явж байснаа биеэ урчихаж гэнэ. Уур нь хүрээд шууд үмхээд автал амаа айхтар гэмтээж гэнэ.Юу болж...
21/01/2023

Могой хөрөөний хажуугаар явж байснаа биеэ урчихаж гэнэ. Уур нь хүрээд шууд үмхээд автал амаа айхтар гэмтээж гэнэ.
Юу болж байгааг ч ухаарах сөхөөгүй, энэ хөрөө над руу дайрч байна гэж өнгөцхөн бодоод хөрөөг ороож, ороолтоо улам чангалсаар хэсэг хугацааны дараа үхдэл болжээ.

Бид ямар нэгэн зүйлд хэт уурлаж, хэн нэгнийг хэтэрхий үзэн ядаж эхэлсэн мөчөөс эхлээд өөрийнхөө зүрхийг шархлуулдаг.
Тиймээс зарим нэгэн зүйлийг харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөж сур..

Утаа, утаа л гээд байдаг. Утаандаа мансуураад л амьдраад байдаг. Гэтэл энэ утаа гээч зүйлээс болж үүсдэг бүх хор уршгийн...
19/01/2023

Утаа, утаа л гээд байдаг. Утаандаа мансуураад л амьдраад байдаг.
Гэтэл энэ утаа гээч зүйлээс болж үүсдэг бүх хор уршгийн талаар яг таг мэддэг бил үү хэдүүлээ, юу билээ?

▪️ Утаа байшдээ тээ? Амьсгалын замыг аймар эмзэг болгочихдог байхгүй юу. Тийм болохоор утаанд өдөр шөнөгүй утагдаж байгаа хүмүүс халдварт өвчинд мэдрэг байх нь угаас дамжиггүй гэсэн үг.

Өвөл болохоор л ханиаднаас салдаггүй, хальт даараад л халуураад нусгайрчихдаг эмзэгхэн дэлбээ болчихоод байгаа нь яг ч 100% таны буруу бол биш юм. Танаас шалтгаалах зүйл мэдээж бий. Гэхдээ утаан дунд амьдардаг маань асуудлыг улам даамжруулаад байгаа хэрэг.

Уйлж байгаа хүүхдийг очоод цохивол улам чанга уйлна биз дээ? Угаасаа шаналж байгаа уушгийг бөөн жижиг, сажиг бодисуудаар өдөр шөнөгүй бөмбөгдөөд байхаар бүр шаналалгүй яах вэ дээ.

🔻 Ялангуяа хүүхдийн дөнгөж боловсорч байгаа амьсгалын замыг утаанд агуулагддаг хорт бодисууд хэрхэн зовоодог гэж бодно?
Даарин дээр нь давс нэмэрлэх гэгчээр гэрт нь тамхи/вэйп татдаг аав, ээж, өвөө, эмээ байдаг бол бүр хэцүү.

Ер нь ийм хүнд нөхцөлд өсөн торниж байгаа бяцхан хүмүүс өвөл, зунгүй вирус соронзолж явдагт нь гайхаад байх зүйл ерөөсөө ч байхгүй.

Утаа, тамхи хоёр бол чимээгүй алуурчид.
Уушгины хавдар үүсэх хамгийн том эрсдэл агуулагчид.

▪️Тэгээд бид энэ утааг амьсгалаад байгаа болохоор, үнэрт нь хамар сэтэрчих гээд байгаа учраас, үр нөлөөг нь биеэрээ амсаад байгаа болохоор, шинж тэмдэг нь өөрт мэдрэгдээд байгаа учраас утаа зөвхөн амьсгалын замыг л гэмтээгээд байна гэж боддог.

Гэтэл утаанд агуулагдаж буй бодисууд бидний организмд орсныхоо дараа л жинхэнэ аяллаа эхлүүлдэг гэж хэлж болно. Ханиад бол зүгээр трэйлер нь.

🔻Нөгөө жижигхэн бодисууд чинь судасны ханыг нэвтлэн ороод цустай хамт урсдаг.
Тэгээд зүрхээр нэг тойрон аялал хийчхээд дараа нь тархинд хүрдэг.

Ойлгож байна уу?

🔻Утаа бол зүрх судасны өвчин, түүний дараах хүндрэлүүд (тархины цус харвалт, зүрхний шигдээс) үүсэх эрсдлийг шууд нэмэгдүүлдэг хүчин зүйл гэсэн үг.

Угаас буруу амьдралын хэв маягт дарлуулчихсан, улаан махыг бурхан шигээ тахьчихсан, уур уцаар, стресс ядаргаагаа архи, тамхиар л аргацааж эмнэдэг, ууж идэх болохоороо ходоодныхоо хэмжээг умарттал наргиад цэнгэчихдэг манайхан шиг хүмүүс бол бурхнаас заяагдсан өгөгдөлтэй даралт ихсэх өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтанд өртөмтгий улс гээд хэлчихвэл хилсдэхгүй шүү дээ.

… Гэтэл дээрээс нь энэ утаа биеийг, сэтгэлийг, амьдралыг улам утааруулах…
Үхэх өдрийг, өвдөх өдрийг, унах өдрийг улам ойртуулах. “Урт наслахсан” гэх хүслийг улам бүдэгрүүлэх…

🔻Ядаж байхад агаарын бохирдол нь оюуны чадамжинд, тэр тусмаа сэтгэн бодох чадвар, хэл сурах чадварт асар муугаар нөлөөлдөг юм байна лээ шд.

(манайхан дунд, ялангуяа ордонд суудаг ах, эгч нар дотор тархи нь жаахан масс-лаад байдаг хүмүүс элбэг тааралдах болсон нь ч бас нэг их гайхал төрүүлэх зүйл биш юм билээ шүү нтр)

Утаанд агуулагдаж буй 1 мг хорт бодис тутамд хүний 1 сарын боловсрох чадвар үгүй хийгдэж байдаг гээд л бод.

Аймар уу?

Надад лав маш аймар байна. Ийм орчинд хүүхэд төрүүлнэ, өсгөнө, “хүн” болгоно гэж бодохоос зүрх үхэж байна.

Эд дэлгэрдэг цэцэг шиг насыг нь үмхий утаан дунд хагдруулмааргүй байна. Эрүүл үр зүрхэн доороо тээн төрүүлчхээд эрүүл бус нийгмийн золиос болгомооргүй байна.

Энэ хотод би өтөл насыг угтмааргүй, бас үдмээргүй байна. Угаас сул өтөл биеийг улам доройтуулна гэхээс өвдөг хүртэл чичирч байна.

… Утаа бол үхэл. Үхэлд хүргэх зам. Хамгийн урт юм шиг хэрнээ хамгийн дөт зам.

Улсын нийслэл Улаанбаатар.
Огт хөгждөггүй удаанбаатар.
Амьдрал хулгайлагч утаанбаатар.

Энэ их аймшиг дунд амь тэмцэн амьдарч буй ард түмнийхээ тэвчээрийг бишрэн шүтье.

Сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чаддаггүй, бусдын мэдрэмжийг ойлгодоггүй, хүндэлдэггүй, бидний ярьдгаар ямар ч мэдрэмжгүй, ...
19/01/2023

Сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чаддаггүй, бусдын мэдрэмжийг ойлгодоггүй, хүндэлдэггүй, бидний ярьдгаар ямар ч мэдрэмжгүй, яг л хөлдүү төмс шиг хүмүүстэй та бишгүй л олон удаа таарч биз дээ?

Тэгвэл тэд EQ султай хүмүүс байж магадгүй юм байна шүү.

Зургийг гүйлгээд EQ буюу сэтгэл хөдлөлийн чадвар муу хүмүүс таны амьдралд хэрхэн нөлөөлдөг, ямар хандлага ихэвчлэн гаргадаг талаар нийтлэг жиншүүдийг уншаарай

EQ талаар үнэгүй сургалт байгаа шүү

02/01/2023

#БҮРГЭД Сургамжтай зүйл байна.

1. Бүргэд үргэлж өндөрт нисдэг. Тэр хэзээ ч жижиг бор шувуу хэрээнүүдтэй нийлдэггүй. Чиний цаг хугацааг үрдэг хүмүүсээс эртхэн зайгаа авч бай.
2. Бүргэд үргэлж алсыг харж байдаг. Бүргэд өөрийнхөө хүрээний 50КМ радиус дотор чөлөөтэй харж чаддаг нь түүнийг бусад шувуунуудаас түрүүлж бүх зүйлийг тооцоолох боломжийг олгож байдаг. Иймд үргэлж алсыг харж бай.
3. Бүргэд бол эр зоригийн илэрхийлэл юм. Бүргэд нэгэнт шийдсэн зүйлээсээ хэзээ ч айж эмээдэггүй.
4. Бүргэд үргэлж тууштай байдаг. Бүргэд ан хийхээр шийдээд тэр ан уруугаа дайрсан л бол ангийн хэмжээ том байх жижиг байх хамаа байдаггүй.
5. Бүргэд хэзээч сэг зэм үхсэн амьтнаар хоол хийдэггүй. Та ч гэсэн нэгэнт өнгөрсөн зүйлсдээ зууралдаж цаг хугацаагаа дэмий бүү үрээрэй.
6. Бүргэд насан туршдаа өөрийгөө хөгжүүлдэг амьтан. Бүргэд жижигхэн ангаахай байхаасаа л өндөр хадан хясаа, эгц завчим уулсын дунд ан хэрхэн хийхийг үргэлж суралцаж бэлдэж байдаг амьтан.
7. Бүргэд үргэлж эрч хүчээр бялхаж байдаг. Өөрийгөө өнгөрсөн гэж бодолгүй үргэлж хөгжүүлж байгаарай. Үргэлж хөгжих тусам та амьдралын амтыг улам бүр амттайгаар мэдрэх болно.
🇲🇳👌

🌳Бид бол Ертөнц 🌍
28/12/2022

🌳Бид бол Ертөнц 🌍

Бумбын эрин эхэллээ.Хүн төрөлхтөн цэвэр ухамсарын ертөнц рүү анх удаа хөл тавьж байна. Бумбын эрин 2160 жил үргэлжилнэ. ...
02/08/2022

Бумбын эрин эхэллээ.

Хүн төрөлхтөн цэвэр ухамсарын ертөнц рүү анх удаа хөл тавьж байна. Бумбын эрин 2160 жил үргэлжилнэ. Аргаар бус билэгээр амьдарна. Бүхий л асуудлыг аргаар шийдэж ирсэн загасны эрин дуусч байна. Хүчтэй амьтан хүчгүйгээ идэж, Чадалтай нь чадалгүйгээ боолчилдог бие махбодийн зугаа цэнгэлээр амьдрагсадын эрин дуусч бна. Шилжилт ойролцоогоор 40 жил үргэлжилнэ. Үүний дараа бүрэн шилжилтэнд уусахад хүн ирээдүйг таамаг бус зөн совин ухамсарын үнэнээр харж таньдаг болно. Шинээр төрөгсөд нь энэрэл нигүүлсэл хайр мэдлэгийг төрсөн цагаасаа л эзэмшсэн байх болно.
Өөрийгөө хөгжүүлэгсэд бясалгагчид байгальд ээлтэй ухамсар луугаа өнгийгч нар энэ 40 жилд олширно. Тэд олширох тусам хүмүүс хоорондоо ярилцах ойр байх хэрэгцээ улам багасна. Учир нь харцаараа бусдыг ойлгож ухамсараараа нэг цөмд нэгдсэн ижил хүмүүс гэдгээ мэдрэх учир хуучин эрин шиг хов ярьж айл хэсэж эсвэл дотно танилцаж бж хэн нэгнийг таньж эцэст нь сайлах муудах ч шаардлагагүй болно. Бурханы дотор оршиж буй нэг л бодол нэг л хүсэл рүү явж бгаагаа ойлгосон бумбын эринийхэнд ялгаварлан гадуурхах үзэл үгүй болно. Харц нь тунгалаг хүмүүс олширно.
Шинэ эринд амьдарч буй ч зүрх сэтгэлээ ухамсараа үл нээгсэд хуучин эриний үзэл бодол гомдол үзэн ядалт аргацаах гэсэн амьдралын хэв маяг нь үйлчилэхгүй учир бухимдал улам ихсэж галзуу солиотой мэт аашлах.өдөөн хатгах, элдэв үймээн самуун айдас дэгдээх өвчин тараах гэж хичээнэ.
Гэвч бүрэн шилжилт дуусахад тэдний сүнсэнд асуудал үүснэ.
Бумбын жар дах жилээс буюу одоогоос жаран жилийн дараа эх дэлхий диваажин руу шилжих болно. Хэдэн зуун жилийн туршид диваажин гэж дүрсэлж бичиж ярьж бсан тэр газар нь дэлхий өөрөө юм бна гэдгийг хүн төрөлхтөн ухамсарлаж эхэлнэ. Гэвч энэ дөнгөж ухамсарт буух ойлголт. Иймээс дэлхийг диваажин болгохын тулд хүн төрөлхтөн ахин 300 жил зарцуулна.
Шилжилтийн үед худал хуурмаг бүгд ил болно. Худал хуурмаг илчлэгдэх цаг хугацаа маш хурдан бх болно. Улс төрөөс хүмүүс залхана. Хууль цаасан дээр бус ухамсарт аяндаа сууна. Шинээр төрөгсөд төрөлх хуультай төрнө. Нийгмийн харилцаа гадаа бус цахим орчинд шилжинэ. Улс төрийн эрх баригч гэхээсээ илүү оюун санааны мастерууд удирдах болно. Эх дэлхий өөрийгөө нөхөн сэргээх учир бидний хэлдэгээр байгалийн гамшигууд олширно. Үүнийг гай зовлон хэмээн харж бсан бол бумбын эриний ухамсарт хүмүүс талархалтайгаар хүлээн авч дасан зохицох болно. Амьдралын хэв өндөр технологи хурдтай мэдээллээр хэмжигдэх тул ахуйн амьдрал нь одоогийн хэлдэгээр минималист бх болно гэжээ. ..

• Автобуснд таарсан хөөрхөн эмээ өвөө 2н яриа❤• Өвөө : Хөгшин нь хэд хоног архангайруу ажилаар яваад ирдэг юм билүү?• Эм...
02/08/2022

• Автобуснд таарсан хөөрхөн эмээ өвөө 2н яриа❤

• Өвөө : Хөгшин нь хэд хоног архангайруу ажилаар яваад ирдэг юм билүү?

• Эмээ : Хмп тэгхээр чинь би чамайг байхгүйд ганцаардаад байдагшд гээд цонхруу харав.

• Өвөө : Би ууг нь ажил амжуулчихаад ирмээр байна шд дандаа ингэж байдаг юм зүгээр гээд жоохон чанга дуугаар хэлэв

"Хэсэг чимээгүй байж байснаа"

• Өвөө : Заза хамт явъя

• Эмээ : Болох юм уу?

• Өвөө : Болохгүй байсан ч бологхоос яахав чамайг л замд ядарчих байх гэж бодсон юм.

"Гэтэл эмээгийн нүдэнд мишээл тодроод ххэ гээл инээв❤ өвөө өөдөөс нь харж инээснээ"

• Өвөө : 5 хүүхдийн ээж болоод ач зээгээ хүртэл үзчихээд одоо хүртэл жоохон хүүхэд шиг эрх арай л эрх байна уудаа? Гээд инээв.

"Хөгширсөн ч эрх занг нь тэр чигээр нь байлгаж байгаа нь бүр өхөөрдмөөр санагдав❤"

08/06/2022
24/05/2022

Өөрийгөө хэн нэгэнтэй биш,
Өчигдөр Байсан өөртэйгөө харьцуулах хэрэгтэй.

12/05/2022

❤️Зүрх сэтгэлийн боловсрол❤️

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өөрийгөө таньж мэдэх аялал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share