Khuduu Ger

Khuduu Ger Хүн байгал шүтэлцэн оршихын

Алсын аянчинг бүртийх төдийд олж хараад цай чанаад, хамаг байгаа бүхнээ амжиж хийгээд өмнөөс нь тосдог, хүний өөрийн гэж...
14/09/2021

Алсын аянчинг бүртийх төдийд олж хараад цай чанаад, хамаг байгаа бүхнээ амжиж хийгээд өмнөөс нь тосдог, хүний өөрийн гэж ялгадаггүй, амин хувиа хичээдэггүй, өгөөмөр нүнжигтэй, холч ухаантай өвөг дээдсийн үр саддаа бид ...
🙏💖

☀️Өглөөний мэнд🌼Өглөө болгон эртлэн босчӨндөр тэнгэрийн бүрэн харж байОгторгуй хурмас уужмын хутгааОюун ухаанд чинь хайр...
05/05/2021

☀️Өглөөний мэнд🌼

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийн бүрэн харж бай
Огторгуй хурмас уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гараг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд Таныг хайрлах болно.

Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно

Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно.

З.Дорж

☀️ЖАНГАР☀️
28/11/2020

☀️ЖАНГАР☀️

Жангарын магтаал

05/09/2020
Нутаг минь, Хүлэг миньН.Жанцанноров
10/08/2020

Нутаг минь, Хүлэг минь
Н.Жанцанноров

Жанцанноров - Нутаг минь, Хүлэг минь Jantsannorov - My land, My stallion

Бага нас мину ❤️
30/06/2020

Бага нас мину ❤️

Д.Урианхай - Мөнхийн шалтгаанТэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!Тэр шувуунд би хачин их ...
29/06/2020

Д.Урианхай - Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..

Бэлчээрийн монгол мал нь 845 зүйлийн эмийн, 1000 гаруй зүйл тэжээлийн, 173 зүйл хүнсний, 64 зүйл техникийн, 195 зүйл төр...
23/03/2020

Бэлчээрийн монгол мал нь 845 зүйлийн эмийн, 1000 гаруй зүйл тэжээлийн, 173 зүйл хүнсний, 64 зүйл техникийн, 195 зүйл төрөл бүрийн ач холбогдол бүхий ургамлуудыг өөрсдөө олж, сонгон иддэг учраас л мах нь бусад эрчимжсэн аргаар өсгөсөн малын махтай харьцуулшгүй

Монгол малын маханд агуулагдах ашиг шим тэжээлийн талаар ШУТИС, Үйлдвэр технологийн сургуулийн техникийн ухааны доктор, дэд профессор Б.Мягмарсүрэнтэй ярилцл...

...Шижиртэн туяарах говь минь   Шинэхэн айл шиг өнгөтэй дээ хө   Ширээ атны минь жонжоонд нь хө   Тэнгэрийн хаяа тэлээст...
22/03/2020

...Шижиртэн туяарах говь минь
Шинэхэн айл шиг өнгөтэй дээ хө
Ширээ атны минь жонжоонд нь хө
Тэнгэрийн хаяа тэлээстэй дээ хө
Тэмээн дээрээс наран ойрхон дууны үг

Address

Ulaanbaatar

Telephone

+97698118511

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Khuduu Ger posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category