20/10/2020
Тээврийн зах зээл даяарх өгөгдлийн ашиглалт, хүртээмжийг сайжруулахын тулд CMA CGM болон MSC компаниуд TradeLens интеграцыг нэвтрүүлж IBM болон MAERSK-ын тээврийн платформд үндсэн тээвэрлэгчээр нэгдэн ажиллаж эхэллээ.
Эх үүсвэр: www.maersk.com
Ийнхүү, далайн тээврийн тэргүүлэгч хоёр том компани мэдээллээ тасралтгүй хуваалцсанаар дэлхийн далайн тээврийн чингэлэг тээврээр тээвэрлэгдэж байгаа ачааны бараг тэн хагасын өгөгдлийг нэг блокчейн дээр суурилсан мэдээллийн платформ дээр авах боломжтой боллоо.
Дэлхийн томоохон чингэлэг тээвэрлэгчид болох CMA CGM ба MSC Mediterranean Shipping Company (MSC) нь өнөөдөр TradeLens (www.tradelens.com) -т нэгдэж байгаагаа мэдэгдсэн ба ингэснээр дэлхийн хэмжээнд чингэлэгийн тээврийн логистикийн мэдээллийг цогцоор нь, тодорхой цаг хугацаанд, тогтмол авч байх болмжийг олгож байна. Энэхүү дижитал платформыг IBM Cloud (NYSE: IBM) болон IBM Blockchain дээр ажиллуулдаг бөгөөд IBM болон A.P. Moller - Maersk (MAERSKb.CO) нар хамтран боловсруулжээ.
Далайн тээврийн дэлхийн тэргүүлэгч эдгээр хоёр компани Маерскийн хамтаар уг платформын хэрэглээг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа хэвийн явуулах баталгаат талууд болж ажиллана.
Эдгээр компаниудын мэдэгдсэнээр бизнесийн тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлж, зардлыг өсгөхөд хүргэдэг, өнөөг хүртэл хэрэглэгдэж байсан цаасанд суурилсан худалдаа болон гарын авлага, баримт бичиг боловсруулах ажлыг дараагийн түвшинд гаргасан салбарын хэмжээнд чухал, тэмдэглэхүйц үйл явдал болж байгааг дурдсан байна. Maersk, MSC, CMA CGM, IBM зэрэг компаниуд терминал, гаалийн байгууллагууд, 3PL ба интермодал үйлчилгээ эрхлэгчдийн хамт TradeLens-ийн сүлжээнд нэгдсэнээр тээвэрлэлтийн мэдээлэл, баримт бичгийг хурдан шуурхай, найдвартай дамжуулж, ашиглах, дижитал хэлбэрээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгч, энэ сүлжээнд нэгдсэн бүх талуудад ашиг тусаа өгөх өөрчлөлтийн эхлэлийг тавьж байна.
"Дижиталчлал нь CMA CGM Group-ийн үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн шийдлийг гаргахад чиглэсэн стратегийн тулгуур чулуу юм. Салбарын хэмжээнд үүн шиг хамтын ажиллагаа урьд өмнө хийгдэж байгаагүй. Ердөө л нэгдсэн стандартын дагуу нэг зорилгын төлөө хамтран ажиллаж чадсанаар бид дижитал шилжилтийг дэлхийн тээврийн зах зээлийн эд эс бүрт нэвтрүүлж чадна." гэж CMA CGM-ийн Дэд Ерөнхийлөгч Марк Бурдон мэдэгджээ.
Энэхүү дижитал шилжилт нь жил гаруй хугацаанд үргэлжилсэн ба API (An application programming interface) хөгжүүлэлтэд ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдсан ажил байсан. TradeLens платформын хурд, найдвартай байдал нь олон янзын нийлүүлэлтийн гинжин хэлхээнд тээвэрлэлтийн мэдээллийг түгээх болон хуваалцаж буй найдвартай байдлыг шалгахын тулд 3000 гаруй ачаа, 100000 тээврийн замнал, 6000 чингэлэгийн мэдээллүүдийг ашигласан.
TradeLens-ийн гишүүд платформыг ашиглан энэхүү системд холбогдож, ачаа тээвэрлэлтэд шаардлагатай мэдээллээ тодорхой зөвшөөрлийн дагуу ашигладаг. TradeLens нь тухай бүр эх сурвалжаас өгөгдөлд хандах боломжийг олгож, мэдээллийн чанарыг дээшлүүлж, дэлхийн өнцөг булан бүрт ачааны хөдөлгөөний өгөгдлийг цогцоор нь харах боломжийг олгодог бөгөөд шилжилт хөдөлгөөнийг цаг тухайд нь, найдвартай бүртгэхэд тусалдаг. TradeLens үйл ажиллагаагаа 2018 онд эхлүүлсэн бөгөөд одоо 175 гаруй байгууллагыг хамарч, 10 гаруй далайн тээврийн компаниудад хүрч, 600 гаруй боомт, терминалуудын мэдээллийг багтаасан болно. Одоогоор 30 сая чингэлэг ачилт, 1.5 тэрбум тээврийн замнал, 13 орчим сая баримт бичгийн мэдээлэл бүртгэгдсэн байна.
CMA CGM ба MSC нь олон тооны тээвэрлэгчидтэй хамтран ажилладаг учраас мэдээллийн зөрүүг багасгаж үйлчлүүлэгчдийн хувьд давуу тал авчирна. Түүнчлэн боомтууд, терминалууд, эрх бүхий байгууллагууд, олон талт тээврийн үйлчилгээ үзүүлэгчид дэлхийн өнцөг булан бүрт хийгдэж буй ачааны хөдөлгөөний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг зөвшөөрөгдсөн өгөгдлийн хүрээнд хуваалцах боломжтой. TradeLens-ийг ашигладаг терминалын үйл ажиллагаа эрхлэгчид зам талбайн ашиглалтаа сайжруулахын тулд аль болох олон тээвэрлэгч хөлөг онгоцны ачааг терминалдаа боловсруулахад шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болсон.
“TradeLens бол тээвэрлэгчид болон тэдний үйлчлүүлэгчидэд мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, алдаа, саатлыг багасгахад туслах дэлхийн тээвэр, логистикийг дижиталчлахад чухал ач холбогдолтой санаачилга болсон” гэж MSC Mediterranean Shipping Company-ийн Дижиталчилал болон Мэдээллийн систем хариуцсан Захирал Андре Симха хэллээ. Цаашлаад, " Энэхүү системийн интеграцийг дуусгаснаар бид одоо үйлчлүүлэгчиддээ болон бизнесийн түншүүддээ платформоос хэрхэн үнэ цэнийг бий болгож, олж харах боломжтойг харуулж эхлэх бөгөөд тэдний олонх нь үүнтэй нэгдэж, бүр илүү том, илүү ашигтай системийг бий болгоно гэж найдаж байна." гэжээ.
MSC ба CMA CGM платформ дээр ажиллаж байгаагийн хувьд газар зүйн чухал бүсүүд дэхь үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүддээ TradeLens-ийн боломж, гишүүнчлэлийг санал болгосоор байна.MSC ба CMA CGM платформ дээр ажиллаж байгаагийн хувьд газарзүйн хувьд томоохонд тооцогдох үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүддээ TradeLens-ийн боломж, гишүүнчлэлийг сурталчилж байна.
Сүүлийн үед Commercial Port of Vladivostock, DP World, PT Salam Pacific Indonesia Lines (SPIL), Portbase, QTerminals and Hamad Port, SSA Marine’s Manzanillo International Terminal - Panama (MIT-Panama), Shipwaves, South Asia Gateway Terminals and Yilport Holding зэрэг шинэ боомт терминалуудыг элсүүлэн TradeLens-ийн цар хүрээ тасралтгүй тэлсээр байна.
CMA CGM-ийн тухай
Родолф Саадегийн удирдсан CMA CGM групп нь далайн тээвэр, логистикийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч юм. 500 хөлөг онгоц нь дэлхийн таван тив даяар 420 гаруй боомтоор үйлчилдэг бөгөөд 2019 онд 22 сая TEU (хорин футийн чингэлэгтэй тэнцэхүйц нэгж) ачсан байна. Логистикийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч CEVA Logistics-ийн хамтрагчийн хувьд CMA CGM нь 500,000 гаруй тонн агаарын тээвэрлэлт хийдэг ба жил бүр 1.9 сая тонн дотоодын ачаа тээвэрлэдэг. CMA CGM нь далайн, далайн болон логистикийн шинэ шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгохын тулд байнга шинэчлэл хийдэг. 755 оффис, 750 агуулах бүхий сүлжээгээрээ тив бүрт болон 160 оронд байрладаг тус групп нь дэлхий даяар 110,000 гаруй ажиллагсадтайгаас 2400 нь төв оффис байрладаг Марсель хотод байдаг.
MSC-ийн тухай
MSC Mediterranean Shipping Company нь тээвэр, логистикийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд бөгөөд 1970 онд Жанлуижи Апонтегийн байгуулсан, түүний хувийн компани юм. MSC нь дэлхийн чингэлэг тээвэрлэлтийн тэргүүлэх далайн тээврийн компаниудын нэг бөгөөд дэлхийн 155 орон даяар 7000 гаруй ажилтантай 493 оффис ажиллуулдаг. Дэлхий даяар тархсан авто, төмөр зам, далайн тээврийн нэгдсэн сүлжээнд нэвтрэх боломжийг хангаж орон нутгийн мэдлэг шингэсэн дэлхийн үйлчилгээг хүргэдгээрээ бахархдаг. MSC-ийн 560 хөлөг онгоцны парк 200 гаруй худалдааны маршрутаар аялж, 500 гаруй боомт руу тээвэрлэлт хийдэг байна. Ачаа тээвэрлэлтийн хувьд дотоодын логистикийн платформ, агуулах, ачааны машин, зүтгүүр, усан онгоцтойгоор 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг логистикийн салбар болох MEDLOG, мөн хамгийн томд тооцогдох Terminal Investment Ltd (TiL) багтаасан таван тивийг хамарсан газарзүйн хувьд олон янзын терминалын хөрөнгө оруулагч операторуудтай.
www.msc.com
TradeLens-ийн тухай
TradeLens платформыг Maersk болон IBM хамтран боловсруулсан болно. TradeLens бол дэлхийн далайн тээврийн салбарын томоохон тоглогчдын дэмжлэгтэйгээр blockchain технологийг үндэслэсэн нээлттэй, төвийг сахисан аж үйлдвэрийн платформ юм. Энэхүү платформ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд илүү их хамтын ажиллагаа, итгэлцлийг бий болгох зорилгоор үр ашигтай, ил тод, аюулгүй мэдээлэл солилцоог дэмжиж ажилладаг.
www.tradelens.com