02/06/2020
Улсын онцгой комиссын Шуурхайн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн бусад улс орнуудад оршин суугаа 10583 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ. Харин өнгөрсөн хугацаанд гадаадаас 9068 иргэнээ татан авсан бол ирэх зургадугаар сард 2000 орчим иргэнээ татаж авах төлөвлөсөн байна. Нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэе.
Зургаадугаар сарын 10-нд Казахстан
Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн тус улсын 108 иргэнийг хүргээд буцахдаа өөрийн улсын иргэдээ авч ирэхээр төлөвлжээ. Казахстан улсад нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 1097 байгаа аж.
Зургаадугаар сарын 11-нд Япон
Япон улсад амьдарч буй Монгол Улсын 1200 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.
Зургаадугаар сарын 15-нд Энэтхэг
Энэтхэг рүү нислэг үйлдэж тус улсад суралцаж буй бяцхан лам нарыг авч ирэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ нислэгийн зөөвшөөрлийг хараахан баталгаажуулаагүй байгаа учраас хуваар нь өөрчлөгдөж магадгүй гэдгийг хэлж байлаа.
Зургаадугаар 17-нд БНСУ
Энэ нислэгээр бусад улсаас ирж байгаа иргэдээ БНСУ-аар дамжуулан хүлээж авах юм байна.
Зургаадугаар сарын 18-нд БНСУ
Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэдээс нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн олон иргэн байгаа ажээ. Тус нислэгээр энэ иргэдийг хүргээд буцахдаа БНСУ-д амьдарч буй иргэдээ татах авахаар төлөвлөжээ.
Зургаадугаар сарын 19-нд Франкфурт
Европын орнуудад амьдарч буй 2382 иргэн буцах хүсэлтээ гаргажээ.
Зургаадугаар сарын 25, 28-нд хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд тухайн үед нь хаашаа нисэж иргэдээ татах вэ гэдгээ шийдэх юм байна.
Татан авах ажил зогсоогүй ийнхүү үргэлжилж л байна. гагцхүү нөөц бололцоогоо хэтрүүлж болохгүй. Эрсдэл үүснэ.
Монголд коронавирусийн батлагдсан тохиолдол 179-д хүрлээ. Сөрөг хандлагатай зарим нь “Сонгуулиа болиул, наадмаа цуцал. Засгийн газар юу хийгээд байгаа юм бэ” хэмээ...