22/02/2019
2013 онд, Хойд Америкийн логистикын хаан Жефф Бизос гэж эрхэм, овор багатай, жижиг хэмжээний илгээмжүүдийг хүргэх ирээдүйн шийдлийг CBS-д танилцуулсан байна. Тэр өдөр Бизос, Амазоны төв барилгаас 16 км-ын зай доторх ямар ч хаягын дагуу илгээмжийг 30 минутын дотор хүргэх чадвартай 2 дроныг танилцуулсан.
Дараа нь дээрх шинэ технологийн талаарх мэдээнүүд аянга мэт тархав. Форбес сэтгүүлийн Мате Хайки, Безосыг анхдагч нь гэж нэрлэж, “Эрээдүй, амьдрах хамгийн сайхан газар байх болно гэдэгийг харууллаа’ гэж хэлж байжээ. Форестор судалгааны байгууллагын шинжээч Суширата Мульпури New York Times сонинд өгсөн ярилцалагандаа: Ирэх 20 жилд, дрон хүний хэрэглээнд хувьсал хийнэ, гэж ярисан байна. Мэдээж хэрэг, Амазоны дээрх жишээ нь бусдад маш том дохио өгсөн явдал байлаа.
Тэр үеийн, Амазоны агаарын тээвэрт зориулсан шинэхэн технологи нь хэдийгээр өнөөдөр оршин тогтоносоор байгаа боловч одоо хүртэл хөл дээрээ босох арга замаа хараахан олоогүй байна. 2013 онд, Амазон нь Америкийн томоохон хуулийн фирмүүд болон Үндэсний Нисэхийн Удирдах газарыхантай, Дроны хүргэлтийн үйлчилгээг хэрхэн олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх талаар нухацтай ярилцсанаа дэлгэж байсан байна. “Энэ бол зүгээр л булан тойроод шийдчих асуудал биш юм. Энэ бол хэд хэдэн жилийн нөр их ажил байх болно” гэж Бизон 4 жилийн хэлж байсан байна.
Өнөөдөр энэхүү технологийн хөгжил хаана яваа вэ? Анх танилцуулж байсанаасаа нилээд хэдэн жил өнгөрсөн байгаа ч, өнөөдрийг хүртэл ямар ямар шинэ дэвшилтүүдийг бид гаргаж чадсан байгаа вэ? Өөр ямар ямар компанууд Амазонтой өрсөлдхөөр гарч ирээд байна?
Канад
Канадын нийт хүн амын 90% нь Америкын хилээс 100 майл доторх хэсэгт оршин суудаг. Канадын хойд хэсэг нь илүү алслагдмал, зэлүүд байдаг байна. Иймээс логистикийн нэг томоохон бэрхшээл нь хүрч очих боломжгүй байгаа байдал юм. Канадын хойд хэсэг нь маш цөөхөн сайн чанарын замуудтай бөгөөд боломжтой цөөхөн нисэх талбайнууд нь ашиглахад эдийн засгийн үр ашиг муутай байдаг нь том хүчин зүйл юм.
Drone Delivery Canada гэж нэрлэгдсэн компани 2017 оны 10 сард улсынхаа хойд хэсгийг холбох зорилоготойгоор байнгийн үйл ажилгаа явуулах эрхээ авсан байна. Энэ өөрсдийн дрон хүргэлтийн үйлчилгээгээ туршиж, нэвтрүүлэх гол зорилоготой байв.
Моose Cree First Nation нь Тimmins Ontario-той ойролцоо оршидог орон нутгийн нэгж бөгөөд Тоronto-оос хойшоо 700 гаран км-т байралдаг. Дээрх газрын нэг хүндрэлтэй тал нь бүх өргөн хэрэглээний барааны үнэ нь бусадтай харицуулахд 2 дахин өндөр байдаг байна. Хэрвээ google-ээс хойд хэсгийн хүнсний худалдааны талаар хайлт хийж үзвэл хойд хэсэгт хүнсний худалдан авалт хийхэд ямар байдгийг харна.
Канадын хойд хэсэг дэхь хүнсний бүтээгдхүүнүүдийн үнэ:
Оронж жүүс– $26.29
Савалсан үргүй усан үзэм – $28.19
Сүү – $10.75
Савалсан гүзээлзэгэн – $14.39
Хөлдөөсөн пизза – $27.99
Брокколи байцаа- $7.43
Маргарин тос- $11.29
Drone Delivery Canada-ны CЕО, Канадын хойд хэсгийн энэхүү логистикын хүндрэлтэй бэрхшээлийг шийдэж, “Агаарын төмөр зам” гэж нэрлэгдэх болсон сүлжээг бий болгож чадна гэж найдаж байгаа хэлжээ.
Америк
UPS (United Parcel Service), дронуудыг үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилгоор 2017 оны 2 сард Сан Францискод шинэ төрлийн платформ туршиж эхэлсэн.
UPS өөрсдийн нэрийн хуудас болсон бор өнгөтэй хүргэлтийн ачааны машинаа зам дагуу дрон тээвэрлэгч болгон ашигласан байна. Энэ нь хэрхэн ажилдаг вэ? UPS-ын үзүүлсэн богино бичлэг дээр, хүргэлтийн ачааны машины дотор талаас дрондоо илгээмжээ байрлуулахд, ачааны машины дээвэр дээрх хаалга онгож, жижиг хэмжээний нисэх тавцан дээр байралсан дрон дээш ил гарч ирснээр илгээмжийг хүргэх цэгрүү GPS удирдлагийн дагуу нисэж очино. Илгээмжээ амжилттай хүргэсний дараа, дрон ачааны машинхаа дээвэр дээр буцэж ирнэ. UPS нь энэхүү технологи нь нэг удаадаа хэд хэдэн илгээмжийг зэрэг хүргэх боломжыг олгож байгаа учираас цаг хугацаа хэмнэх давуу талтай гэж сурталчилж байгаа билээ.
2019 он бол дроны хүргэлтийн хувьд маш сонирхолтой жил байх болно. Энэ бол 5 жилийн өмнө Бизосын танилцуулсан технологийн дараагаас үүсэн хөгжиж байгаа хоёрхон компаний жишээ юм. 2019 он бол бидний төсөөлөөгүй шинэ үйл явдлуудаар дүүрэн жил байх болно.