14/03/2025
Гуанжоу хотын тухай:
Гуанжоу (дуудлага нь [гуанъ-жоу], хятадаар 广州市 [Guǎngzhōu Shi], англи латинаар Guangzhou, урьд цагт Canton, гэдэг нь засаг захиргааны хувьд Хятад улсын Гуандун мужийн 7,434 км² газрыг харъяалсан 12.7 сая хүнтэй тал мужийн дайтай хот юм. Энгийнээр ойлговол түүн доторх 11.1 сая хүнтэй хот бөгөөд мөнөөх Гуандун мужийн засаг захиргааны төв.
🛎 Гуанжоу хотод очих шалтгаанууд:
💎 ОНЦГОЙ АЯЛАЛ 👉🏻"CANTON FAIR 2025" 137 дахь үзэсгэлэнд оролцох бөгөөд таны бизнесийн шинэ боломжийг нээх болно.
⭐️Жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулагддаг алдарт “Кантоны 1 номерийн үзэсгэлэн, арга хэмжээ" юм.
Олон сая төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлдэг, дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчдыг соронзон мэт татдаг Хятадад асар их бизнесийн хэлцлийг бий болгосон гэдгээрээ алдартай.
✅Хугацаа:
2025.04.13- 2025.05.06
💎 Гаунжоу хотод та кантоны хоолыг амтлаад зогсохгүй Сычуань хоол, Хунань хоол, Бээжин хоол, барууны хоол гэх мэт бусад бүс нутаг, улс орны хоолыг амтлах боломжтой.Та Гуанжоу хотод олон төрлийн тусгай хоол идэх боломжтой.
http://mn.dwluggage.com/news/guangzhou-food-guide/
💎 Гуанжу хотын бизнесийн боломжууд 🇨🇳
1. Үйлдвэрээс шууд бараа авах боломж
• Үндсэн үйлдвэрүүд: Хувцас, гутал, цүнх, цахилгаан бараа, тавилга, гоо сайхан, хүүхдийн тоглоом, тоног төхөөрөмж гэх мэт.
• Үйлдвэрээс үнэ тохиролцох боломж: Их хэмжээгээр захиалга хийхэд илүү хямдрал, давуу нөхцөл санал болгодог.
• Шууд захиалга, дээж авах боломж: Үйлдвэр дээр нь очиж барааны чанарыг шалгаж, захиалгаа баталгаажуулах боломжтой.
2. Аль зах дээрээс үйлдвэртэй холбогдох вэ?
• Жүнда зах (Zhongda Fabric Market): Даавуу, оёдлын материал
• Баюн зах (Baiyun World Leather Trade Center): Арьсан бүтээгдэхүүн, цүнх, гутал
• Шисаньхан зах: Бэлэн хувцас, брэндийн хуулбар, тренд бараа
• Гуанжугийн олон улсын тавилгын зах: Тавилга, гэр ахуйн хэрэгсэл
3. Бараа захиалга, тээвэрлэлт (Карго) үйлчилгээ
Гуанжу хотоос Монгол руу ачаа тээвэрлэх систем сайн хөгжсөн.
• Карго компаниуд: Агаарын, авто, төмөр замын тээвэр
• Үнийн давуу тал: Хэмжээ их бол хямд тээврийн зардал
• Бараа нэгтгэх үйлчилгээ: Олон зах, үйлдвэрээс авсан бараагаа нэгтгэж, хамтад нь тээвэрлэх боломж
• Гаалийн бичиг баримтын үйлчилгээ: Карго компаниуд танд гаалийн бүрдүүлэлтэд тусалдаг
4. Бөөний худалдаа, зуучлалын бизнес
• Бөөний худалдаа: Том хэмжээгээр авч Монголд зарж борлуулах
• Зуучлал: Монголын худалдаачдад бараа захиалах, үйлдвэртэй холбох үйлчилгээ үзүүлэх
5. Хөтөч
• Захуудыг дагасан аялал: Худалдааны төвүүдээр дагуулж явах
• Үйлдвэрийн аялал: Үйлдвэр дээр очиж, захиалга өгөх үйл явцад туслах
• Орчуулгын үйлчилгээ: Худалдаачид, үйлдвэрүүдтэй хэлний бэрхшээлгүй харилцахад туслах
6.иХөрөнгө оруулалт, хамтын бизнес
Хэрвээ илүү томоор сэтгэвэл Гуанжуд шууд бизнес эхлүүлэх боломж ч бий.
• Үйлдвэр байгуулах: Хятад дахь хямд хөдөлмөрийн хүч, дэд бүтцийг ашиглах
• Барааны шошго, брендинг: Монголын зах зээлд тохирсон өөрийн брэндийг бүтээх
• Салбар нээх: Монголчуудын үйлчлүүлэхэд тохирсон буудал, хоолны газар, дэлгүүр ажиллуулах
БАГЦ ҮНЭЭР БОГЦ ДҮҮРЭН АЯЛААРАЙ.
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 88105452
Та хөтөлбөрт хамрагдах өдрөө коммент хэсэгт үлдээнэ үү.
👉Бид танд дэлгэрэнгүй хөтөлбөр, удирдамж илгээх болно.
❗️СУУДЛЫН ТОО ХЯЗГААРТАЙ