Брайт транс ХХК/Bright TRANS LLC

Брайт транс ХХК/Bright TRANS LLC Авто тээврийн цогц үйлчилгээ Автотээврийн үйлчилгээгээр шилдэг нь байна.

01/08/2026

Тээвэрчид маань хаана тоос татуулан давхиж явна вэ?
#Таагаарай

10/07/2026

🇲🇳 МОНГОЛ НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ!
Тулгар төрийн 2235 жил,
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил,
Ардын хувьсгалын 105 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Эрийн гурван наадмын сүр хүч, өв соёлын үнэ цэнэ, эх орноороо бахархах сэтгэл үеийн үед мөнхөд бадарч, айл өрх бүхэнд аз хийморь, амжилт бүтээл, эрүүл энх, элбэг дэлбэг бүхнийг хүсэн ерөөе!

Монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлж, эв нэгдлээ бататган,
Наадмын баяраа инээд хөөр, аз жаргал, сайхан дурсамжаар дүүрэн өнгөрүүлээрэй.
САЙХАН НААДААРАЙ! 🇲🇳

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэеЕсөн хөлт цагаан тугийн сүр хүч, хурдан хүлгийн хийморь, хүчит бөхийн бяр, мэргэн...
09/07/2026

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе

Есөн хөлт цагаан тугийн сүр хүч, хурдан хүлгийн хийморь, хүчит бөхийн бяр, мэргэн харваачийн ончийг бэлгэдэн Монгол түмнийхээ Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Эрийн гурван наадмаа элгээрээ энх амгалан, эвтэй найртай, аз жаргал дүүрэн тэмдэглэж, дэнж хотойтол сайхан наадаарай 🇲🇳

#СайханНаадаарай #Наадам2026 #ҮндэснийИхБаярНаадам

ТОП-100 ААН-үүддээ баяр хүргэе. 💪💪
15/06/2026

ТОП-100 ААН-үүддээ баяр хүргэе. 💪💪

23/05/2026
30/04/2026
23/04/2026

Монголын Аюултай Ачаа Тээвэрлэгчдийн Нэгдсэн Холбоо-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурал амжилттай боллоо.

Хурлаар доорх асуудлыг хэлэлцлээ.

- Шатахууны үнийн өсөлт болон тээврийн хөлсийг судлах ажлын хэсэг байгууллаа.
- Засгийн газраас барьж буй цахим шилжилтийн хүрээнд И-Бизнес платформ-д тээврийн маршрут илгээж, буцаан хэвлэж авдаг болох, мөн нэмэлт цонх болон шаардлаггүй цонхыг хасуулах талаар санал хүсэлтээ нэгтгэн уламжлах.
- БНХАУ-аас импортоор орж ирж буй аюултай ачааны зөвшөөрлийн хугацааг богиносгох ОБЕГ, АТҮТ зэрэг байгууллагуудад хүсэлт гаргах, хамтран ажиллах зэрэг цаг үеийн асуудлаар тодорхой шийдвэрт хүрч хуралдлаа.

Эрхэм Bright Logistics LLC / Брайт Ложистик ХХК-даа ойн баярын мэндийг хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье! 😎❤️👏
21/04/2026

Эрхэм Bright Logistics LLC / Брайт Ложистик ХХК-даа ойн баярын мэндийг хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье! 😎❤️👏

Эрхэм харилцагчид, үйлчлүүлэгчид, ажилтнууд та бүхэндээ 9️⃣ жилийн ойн баярын мэнд хүргэе.

Хамтын итгэл, хичээл зүтгэл, дэмжлэг бүрийн тань ачаар
бид энэ амжилтад хүрлээ.

Бид зөвхөн ачаа биш итгэл тээвэрлэдэг 💛

...

🇲🇳 Монгол Улсын ижил нэртэй сумд 🇲🇳Манай улсын 330 сумын 30.9% буюу 102 сум нь ижил нэртэй байдаг гэдгийг та мэдэх үү? 🤔...
20/03/2026

🇲🇳 Монгол Улсын ижил нэртэй сумд 🇲🇳

Манай улсын 330 сумын 30.9% буюу 102 сум нь ижил нэртэй байдаг гэдгийг та мэдэх үү? 🤔

📊 Хамгийн олон давтагддаг нэрс:
🔹 Булган, Жаргалант — тус бүр 6
🔹 Өлзийт — 4
🔹 Орхон, Эрдэнэ, Баян-Өндөр, Баян-Овоо, Алтай, Бугат — тус бүр 3
🔹 Бусад 34 нэр — тус бүр 2

⚠️ Андуурах тохиолдол бий:
Дарви / Дарив
Жаргалант / Жаргалан
Өлзийт (сум vs тосгон)

🗺️ Нэг нэртэй боловч өөр өөр аймагт байрлах эдгээр сумд нь Монгол орны газарзүйн онцлог, түүх, уламжлалтай холбоотой сонирхолтой баримт юм.

💬 Та аль суманд нь очиж байсан бэ? Сэтгэгдэлд бичээрэй!

#Монгол #Газарзүй #Сум #СонирхолтойБаримт

18/03/2026

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон
эрэлхэг дайчид, офицер, ахлагч, цэрэг болон эх орон дуудахад хэзээд бэлэн эрчүүд та бүхэнд
Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны
105 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсийнхээ алдар гавьяаг үргэлжлүүлэн,
эх орныхоо энх тайван, тусгаар тогтнолын төлөө
зүтгэж буй та бүхний зориг, тэсвэр хатуужил,
сахилга бат бол Монгол Улсын бахархал юм.
Тэнгэр нь цэлмэг,
түмэн олон нь амгалан байхын төлөө
тангараг өргөсөн Та бүхэндээ
эр зориг, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүр хүч мандан бадраг 🇲🇳

Address

WW Center
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Брайт транс ХХК/Bright TRANS LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Брайт транс ХХК/Bright TRANS LLC:

Shortcuts

Share