Hiking with knowledge - Mongolia

Hiking with knowledge - Mongolia “Мэдлэгтэй алхагч залуусын нэгдэл” НҮТББ
Hiking with knowledge - Mongolia NGO

07/04/2026

Happy International Beaver Day! We’ll be back soon 😇

Бидний шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал үргэлжилсээр☘️✨2026 оны 02 сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт Хүүхдийг Ивээх Сан...
26/02/2026

Бидний шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал үргэлжилсээр☘️
✨2026 оны 02 сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт Хүүхдийг Ивээх Сан (Save the Children)-тай хамтран "Байгаль орчин, олон улсын харилцаа ба STEAM боловсрол" сэдэвт сургалт, шинжлэх ухаан танин мэдэхүйн өдөрлөг маань амжилттай зохион байгуулагдлаа🥰.
✨Уг үйл ажиллагаанд Налайх дүүргийн Эрдмийн оргил, Голомт цогцолбор сургууль, Политехникийн коллеж, 109 болон 103 дугаар сургуулийн эко клубуудын сурагчид амжилттай оролцож, сонирхолтой туршилт гүйцэтгэж, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлж, шинжлэх ухаан танин мэдэхүйн аялалд хамтдаа гарлаа.
✨Эрдэм мэдлэгийн далайд дусал нэмж, үнэ цэнэтэй цаг хугацаагаа шинжлэх ухаан, танин мэдэхүйд зориулсан хүүхдүүддээ чин сэтгэлээсээ талархлаа☘️❤️

04/02/2026

👩🏻‍🔬 Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлын шийдэл, STEAM боловсролын үндсэн ойлголтыг бодитоор ойлгуулж, багаар ажиллах, туршилт хийх, өөрийн биеэр суралцах боломжийг бүрдүүлэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж, 2 удаагийн үйл ажиллагаанд туршилтын их бүрдлүүдээр ханган ажилласан Scinnova Hub Mongolia-доо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
👩🏻‍🔬 Өдөрлөгийн үеэр багш, сурагчид, хүүхдүүд “эдгээр сонирхолтой туршилтын иж бүрдлүүдийг хаанаас авах вэ?” гэж хамгийн их асууж байсан Scinnova Hub Mongolia page-ээр нь холбогдоорой. STEAM боловсролоор дамжуулан хүүхдүүдийн сониуч зан, бүтээлч сэтгэлгээг дэмжиж буй та бүхэнд дахин баярлалаа ✨

Hiking with Knowledge – Mongolia маань📍Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль дээр “Байгаль ба Олон улс” сэдэ...
29/01/2026

Hiking with Knowledge – Mongolia маань

📍Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль дээр “Байгаль ба Олон улс” сэдэвт сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа 📣

Тус сургалтын хүрээнд сурагчдад:
⛅️Байгаль орчин, агаар мандлын ач холбогдол;
🌎Дэлхийн улc орнуудын хамтын ажиллагаа;
🌱COP17 бага хурлын талаар ерөнхий ойлголт зэрэг сэдвүүдийг хүүхдүүдийн онцлогт нийцүүлэн хүргэсэн болно.

Энэхүү сургалт нь тусгай хэрэгцээт сурагчдын танин мэдэхүй, нийгмийн харилцаа, оролцоог дэмжих, тэдний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа🙂

Сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжин ажилласан сургуулийн багш Эрдэнэтуяа болон идэвхтэй оролцсон сурагчдадаа талархал илэрхийлье.
Цаашид манай байгууллага нь хүртээмжтэй боловсрол, тэгш оролцоог дэмжсэн сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах болно 🙌

Манай Hiking with knowledge - Mongolia төрийн бус байгууллага маань 2026 оны 1 сарын 17нд 📔Нийслэлийн 52-р сургууль дээр...
19/01/2026

Манай Hiking with knowledge - Mongolia төрийн бус байгууллага маань 2026 оны 1 сарын 17нд 📔Нийслэлийн 52-р сургууль дээр энэ оны эхний эвентээ зохион байгууллаа. Уг эвентээр:
🌏Уур амьсгалын өөрчлөлт
🇲🇳COP17 Mongolia бага хурлын талаар товч мэдээлэл, ач холбогдол
👩🏻‍🔬STEAM боловсролын ойлголт зэрэг үндсэн 3 сэдвийн хүрээнд лекц танилцууллаа.
🔬Мөн энэ удаагийн сургалт маань STEAM туршилтын иж бүрдэл ашиглан хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, бодит шинжлэх ухааны мэдлэгийг олж авах боломж олгосоноороо онцлог боллоо🤝 Scinnova Hub Mongolia.
Амралтын өдөр үнэт цаг хугацаагаа зарцуулан маш идэвхитэйгээр оролцсон, сонирхолтой мэдлэгээр ухаанаа тэлсэн хөөрхөн хүүхдүүддээ баярлалаа🫂. Хамтран зохион байгуулахад тусалсан Bayarzul Uyat доктордоо баярлалаа.
Мэдлэгийн далайд дусал нэмэр🌊 Дараагийн эвент маань удахгүй зарлагдана. Бидэнтэй хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс мөн сургууль, төв дээрээ ижил тэстэй үйл ажиллагаа хамтран зохион байгуулах сурагчид, оюутнууд, эцэг эхийн зөвлөлүүд, сайн дурын гишүүдэд манай хаалга үргэлж нээлттэй байх болноо🫂 Ирээдүйд эх оронд минь олон олон инженерүүд, эрдэмтэд төрөх болтугай☀️❤️ Cheers!

2025 ондоо бидэнтэй хамтран ажилласан, аялалуудад маань нэгдсэн, Шинжлэх ухаан танин мэдэхүй, Байгаль орчин, ан амьтан х...
20/12/2025

2025 ондоо бидэнтэй хамтран ажилласан, аялалуудад маань нэгдсэн, Шинжлэх ухаан танин мэдэхүй, Байгаль орчин, ан амьтан хамгааллын "Мэдлэгийн Далайд" хамтдаа аялсан, үнэ цэнэтэй дурсамж бүтээсэн та нартаа бүгдэд нь баярлалаа❤️ 2026 ондоо баг маань илүү өргөн цар хүрээтэй ажиллахаар төлөвлөж байна. Бидэнтэй хамт байгаарай. Cheers!

Hiking with knowledge - Mongolia -ын хамт олон маань 15 бэлгийн багцийг хандивлалаа. 🤩

Ид шидтэй хамт олондоо баярлалаа. 🌟

"Минжтэй танилцах аялал" V4Нийслэлийн байгаль орчны газрын Амьтан, ургамлыг хамгаалах хэлтэс болон НБОГ-ын Минж үржүүлэх...
15/09/2025

"Минжтэй танилцах аялал" V4
Нийслэлийн байгаль орчны газрын Амьтан, ургамлыг хамгаалах хэлтэс болон НБОГ-ын Минж үржүүлэх, нутагшуулах төвтэй хамтран "Минжтэй танилцах аялал" 2025.09.06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
НБОГ-ын Амьтан, ургамлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар "Минж үржүүлэх, нутагшуулах төвийн үйл ажиллагаа", "Улаанбаатар хот орчимд тархсан зэрлэг амьтан, хамгаалах арга хэмжээ", "Минж үржүүлэх нутагшуулах арга хэмжээ"-ний талаар танилцуулахаас гадна, музейн үзмэр, минжийг байгальд нь нутагшуулах хүртэлх хугацаанд хийгддэг өдөр тутамдаа асаргаа арчилгааны тухай танилцуулж, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

Энэ удаагийн аяллаар НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос зохион байгуулж байгаа "Тогтвортой хөгжилд залуусын оролцоо" хөтөлбөрт хамрагдаж буй Логарифм ЕБС, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын Хүмүүн цогцолбор сургууль, Орчлон, Tomujin alternative school, TomYo School of Ulaanbaatar сургуулиудын 11 сурагчид оролцоо.

Өглөөдөө бороо сэрүүхэн байсан ч нэгэн өдрийн дурсамж хамтдаа бүтээсэн та бүхэндээ баярлалаа.

Өдрийн мэндээ манайхаан "Ойн цэцэгстэй аялал" 2025.07.26-нд төлөвлөж байсан хэдий ч тухайн өдрийн цаг агаарын нөхцөл бай...
23/07/2025

Өдрийн мэндээ манайхаан
"Ойн цэцэгстэй аялал" 2025.07.26-нд төлөвлөж байсан хэдий ч тухайн өдрийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан, аюулгүй байдлын үүднээс хойшлуулах шаардлагатай болсныг мэдэгдье 😞 Боломжит өдрийг удахгүй зарлахыг хүлээж байгаарай 💚

"Ойн цэцэгстэй аялал"Хэзээ: 2025.07.26-ны өдөр /Бямба гараг/Алхах маршрут: Богд хан амралт --> Баруун ширээт, Богд Хан у...
21/07/2025

"Ойн цэцэгстэй аялал"

Хэзээ: 2025.07.26-ны өдөр /Бямба гараг/
Алхах маршрут: Богд хан амралт --> Баруун ширээт, Богд Хан уул
📍 Богд хан амралтын зогсоол
💸Тасалбарын үнэ: 20к
Тасалбарт багтсан зүйл:
- Мэргэжлийн хөтөч
- Өглөөний хөнгөн зууш, ус
Аялалд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/swrhaBa8vCLxSer38

"Минжтэй танилцах аялал" V2Нийслэлийн байгаль орчны газрын Амьтан, ургамлыг хамгаалах хэлтэс болон НБОГ-ын Минж үржүүлэх...
10/04/2025

"Минжтэй танилцах аялал" V2
Нийслэлийн байгаль орчны газрын Амьтан, ургамлыг хамгаалах хэлтэс болон НБОГ-ын Минж үржүүлэх, нутагшуулах төвтэй хамтран "Минжтэй танилцах аялал" 2025.04.05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
НБОГ-ын Амьтан, ургамлыг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Банди музейн үзмэрийг танилцуулж, "Минж үржүүлэх, нутагшуулах төвийн үйл ажиллагаа", "Улаанбаатар хот орчимд тархсан зэрлэг амьтан, хамгаалах арга хэмжээ", "Минж үржүүлэх нутагшуулах арга хэмжээ"-ний талаар танилцуулахаас гадна, байгальд нь нутагшуулах хүртэлх хугацаанд хийгддэг өдөр тутамдаа асаргаа арчилгааны тухай танилцуулж, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Нарлаг, тогтуун +14 градустай дулаахан нэгэн өдрийн дурсамж хамтдаа бүтээсэн та бүхэндээ баярлалаа.
Аялал маань ашгийн бус, сонирхолтой мэдлэгийг байгалийн сайханд аль болох олон хүнд хүргэх, хамтдаа хөгжиж, дурсамж бүтээх зорилготой билээ🌱
Дараагийн аяллаар удахгүй уулзацгаая 🦫

Минжтэй танилцах аяллын бүртгэл хаасныг мэдэгдье.2025.04.05-ны өдрийн аялалд бүртгүүлсэн та бүхэндээ баярлалаа, удахгүй ...
02/04/2025

Минжтэй танилцах аяллын бүртгэл хаасныг мэдэгдье.

2025.04.05-ны өдрийн аялалд бүртгүүлсэн та бүхэндээ баярлалаа, удахгүй уулзацгаая 🥰

Photograph: Louise Kear

Address

14200
Ulaanbaatar

Website

https://www.hikingwithknowledge.com/

Alerts

Be the first to know and let us send you an email when Hiking with knowledge - Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Hiking with knowledge - Mongolia:

Share

Category