Ter Ikh Nuur Eco Ger

Ter Ikh Nuur Eco Ger Үзэсгэлэнт Тэрхийн Цагаан нуурын урд эрэгт байршилтай тав тухтай эко гэр жуулчны бааз

07/04/2024

Зуны урин асуй, Та, холын замд аялал, амралтаар холыг зорих гэж байна уу. Таны төмөр хүлэг аян замын бартаанд бэлэн үү, нөөц сэлбэгээ авч амьжсан уу...... Суут Моторс ХХК-с таны төмөр хүлэгийн холын аялалд зориулан доорхи Авто машинуудын сэлбэгийг 20% - 30% хямдруулахын зэрэгцээ Компьютер болон явах ангийн оношилгоо үнэггүй боллоо.
Үүнд:
1. BMW X5, E53 E70 (2000-2018, 3.0L , 3.5L engine)
2. Range Rover HSE (2003-2005, 4.4L engine by BMW M32)
3.Range Rover HSE (2006-20011 4.2L and 5.0Lengine)
4. Range Rover super charged (2006-2011, 4.2L and 5.0Lengine)
5. Toyota Highlander (2008- 2013 , 3.5L and hybrid 3.3L engine)
6.HUMMER H1 (1996-2004 and 2006 Alpha 6.5L engine turbo charged)
7.Nissan Pathfinder, Murano, FX35, FX45,
8.VW Touareg
Аяны алтан шар зам тань Өлзийтэй байг
Хүндэтгэсэн. Суут Моторс ХХК.
99192213

Hi Dear, Customers and vehicle owners.
Are you getting ready to leaving town for Summer happy country side trips, is your truck and vehicles are ready for it....
Suut Motors LLC offering up to 20% - 30% discount on all following truck's auto parts , also we are offering free of charge on computer diagnose and suspension,steering , brake system inspection.
1. BMW X5, E53 (2000-2005, 3.0L, 3.5 L engine)
2. Range Rover HSE (2003-2005, 4.4L engine by BMW M32)
3.Range Rover HSE (2006-20011 4.2L and 5.0Lengine)
4. Range Rover super charged (2006-2011, 4.2L and 5.0Lengine)
5. Toyota Highlander (2008- 2013 , 3.5L and hybrid 3.3L engine)
6.HUMMER H1 (1996-2004 and 2006 Alpha 6.5L engine turbo charged)
7.Nissan Pathfinder, Murano, FX35, FX45,
8.VW Touareg
Best Regards.. Suut Motors LLC.
99192213

25/02/2019

Нэрний гарал
Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад "Тэр их цагаан нуурыг хараа" хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэсэн домог байдаг.

Мөн өөр нэг домог нь: Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус Тэрх цагаан нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж байснаа хожим нь Тэрх болон хувирчээ. Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Нуур толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй аж.
SUUT MOTORS GROUPE ийн аялал жуулчлалийн Тэр Их Нуур Тур ХХК
99192213, 99605133, 80198565

25/02/2019

ТЭРХИЙН ЦАГААН НУУР (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР)
Хоргын тогооны дэргэд байх бөгөөд Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.
Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгал экологид сөрөг нөлөөтэй ажээ. Нуурын тухай нэгэн домог бий, Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэдэг. Тэрхийн цагаан нуураас 3 километр зайд Хөдөө нуур гэж байдаг. Талбай нь 10 гаруй хавтгай дөрвөлжин километр.
Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ

SUUT MOTORS GROUPE ийн аялал жуулчлалийн Тэр Их Нуур Тур ХХК
99192213, 99605133, 80198565

05/11/2018

Tourists loaded drone will be sooner.at our tourist camp..just wait for it and have fun

Суут Моторсын бүх үйлчлүүлэгчидэд 10% хямдрал.Та, Хангайн Бүсийн...Монгол УлсынТусгай хамгаалалттай бүсэд орших Тэр Их Н...
29/06/2017

Суут Моторсын бүх үйлчлүүлэгчидэд 10% хямдрал.

Та, Хангайн Бүсийн...Монгол УлсынТусгай хамгаалалттай бүсэд орших Тэр Их Нуур Эко Жуулчний Баазад зочилоорой...Like and Share хийгээд 10% эрхээ аваарай.... Бүтэн жил дамнан зүтгэсэн их ажлынхаа чилээг манайд ирж гаргаарай...
Тэр Их Нуур Эко Баазын хамт олон.
Суут Моторсын аялал жуулчлалын Тэр Их Нуур Эко Бааз , та бүхнийг хүлээн авахад бэлэн боллоо. Та гэр бүл, хамт олны хамт цэнгэг нуурын эрэгт саруул уужим Монгол гэрт тухлаж бас нуурын эргээр дугуйгаар аялах, гар бөмбөг , сагсан бөмбөг тоглох, ууланд алхах, Хангайн сарлагын сүүний дээж өрөм, ааруул, Дэлхийд хаан ч байхгүй зөвхөн Монголд байх юугаар ч орлуулашгүй эко хүнсээр та алжаалаа тайлах гээд амралт аялалаа гайхалтай өнгрүүлэх боломжтой.
Жич:
Тэр Их Нуур Бааз шинэ засмал зам дагуу тул , ямар ч жижиг тэрэг саадгүй очих боломжтой

Холбогдох утас:
Менежер: 99605133 , 95514533

Та үүнийг мэдэх үү?Мөн домгийн бас нэгэн хувилбар нь, өвгөн эмгэн хоёр усны цооногийн тагийг тавилгүй мартаж харьсны дар...
18/06/2017

Та үүнийг мэдэх үү?

Мөн домгийн бас нэгэн хувилбар нь, өвгөн эмгэн хоёр усны цооногийн тагийг тавилгүй мартаж харьсны дараа халиад зогсохгүй байсан их усыг тогтоохын тулд нутгийн хүчтэн Мандал одоогийн Уранмандал уулын оройг тайран авч тагласан юмсанжээ. Тэр оройг Чандмань толгой гэж нэрлэжээ. Уранмандал уул нь оройг нь тасдаж авсан мэт тэгш оройтой бөгөөд, нуурын дунд уснаас дээш ил цухуйсан уулын орой мэт Чандмань толгой харагддаг. Үүн дээр анхилам үнэрт Санхам ургамал ургадаг.

Энэ байгалийн үзэсгэлэнт тогтоцыг харахаар мянга мянган жуулчид жил бүр нууранд ирдэг билээ.

According to the legend, after an old couple went to their home without closing the lip of the water hole, the territory was flooded. In that time, Mandal, wrestler of the region, cut the peak of the Mountain of the Uranmandal and closed the lip of the water hole with that peak. Today that mountain’s top looks even as if it has been cut.

The peak on the lake was named as "Head Chandmani” and the Sanham plant started growing around the peak. It has a beautiful smell to it.

This is one of the most beautiful Lake in Mongolia and many tourists visit to see it every year.

Та үүнийг мэдэх үү?2-дох домог.Эрт дээр цагт, нуур байгаа газар олон төрлийн ургамал, цэцэгсээр баялаг их ногоон хөндий ...
18/06/2017

Та үүнийг мэдэх үү?

2-дох домог.

Эрт дээр цагт, нуур байгаа газар олон төрлийн ургамал, цэцэгсээр баялаг их ногоон хөндий байжээ. Яг тэг дунд нэгэн усны ундрага байсан бөгөөд нутгийн олныг цэвэр усаар умдаалдаг байжээ.

Нэгэн өдөр нэг өвгөн эмгэн хоёр усаа авчихаад цооногийг тагийг тавихаа мартаж харьжээ. Ус ч хөндийгөөр нэг халин гарч, хүмүүс сандралдан “Хоргоогоорой!” гэж хашгиралджээ. Тэгээд тэнгэрээс унаж ирсэн одоогийн Хоргын тогооны чулуугаар усны ундрагыг тагласан юм гэдэг.

Энэ цагаас хойш Хоргын тогоо Хорго нэрийг олж, хүмүүс талархан шүтэж Хоргын тогоог хамгаалах болжээ.

Legend Two.

Once upon time, before the Lake was originated, it was an amazing wide valley rich with various plants and flowers. Right in the middle of it, there was a water hole that supplied people with fresh water.

One day, an elderly couple forgot to close the lip of the water hole after they fetched water. So the water flooded over the valley and people bustled and shouted "Khorgoogooroi” (means to stop it).

So they filled the water hole with Stones of the Khorgo which were dropped from the sky. Afterwards, the site where the stones came from was named "Khorgo”. People of the region worshipped Khorgiin togoo since then and it became a protected area.

Та үүнийг мэдэх үү?Тэрхийн Цагаан Нуурын 3-н домог бий: 1-дэх домог.Нуурын нэр нь ийм учиртай. Эрт дээр үед нутгийн бус ...
18/06/2017

Та үүнийг мэдэх үү?

Тэрхийн Цагаан Нуурын 3-н домог бий:

1-дэх домог.

Нуурын нэр нь ийм учиртай. Эрт дээр үед нутгийн бус хүмүүс Цагаан нуурын эрэгт тулж ирээд нарны гэрэлд мяралзан цайрах том нуурыг бишрэн “Тэр их цагаан нуурыг хараач ээ!” хэмээн уулга алдсан юм гэдэг. Түүнээс хойш Тэр Их Цагаан нуур нэртэй болж, тэр нь явсаар Тэрхийн Цагаан Нуур болсон гэдэг.

The name of the Lake was given for a reason. Traveling tourists arrived on the mount of the White Lake of the Terkh and they were so amazed with what they saw and they cried out "Look at that Great White Lake!”.

Since then, the lake was named “Ter Ikh Tsagaan Nuur” (which was later shortened Terkhiin Tsagaan Nuur) in Mongolian which means The Great White Lake.

Address

Tariat Sum, Arkhangai
Ulaanbaatar
15130

Telephone

+97699192213

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ter Ikh Nuur Eco Ger posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share