Dulguun aravt LLC

Dulguun aravt LLC International Freight Forwarding Company
Олон Улсын Тээвэр Зууч

DAP –Delivered At Place (named place of destination) буюу DAP – (нэрлэсэн газарт хүлээлгэн өгөх )Тус нөхцлөөр худалдагч/...
19/03/2024

DAP –Delivered At Place (named place of destination) буюу DAP – (нэрлэсэн газарт хүлээлгэн өгөх )

Тус нөхцлөөр худалдагч/үйлдвэрлэгч/экспортлогч нь нийлүүлэх нэрлэсэн хүрэх газарт тээврийн хэрэгслээс буулгахад бэлэн болсон ачаа барааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө.Худалдагч барааг нэрлэсэн газарт авчрахтай холбоотой бүх эрсдлийг хариуцна. “Нэрлэсэн хүлээлгэж өгөх газар” нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байна.
Тус нөхцлийг тээвэрлэлтийн бүх төрөлд хэрэглэнэ.
DAP нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
1 Худалдагчийн үүрэг хариуцлага.
1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага
Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд тохиролцвол бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.
1.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд
Худалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз, бусад баримт бичгүүдийг олж авна.Мөн барааны нийлүүлэлтийг хүргэхээс өмнөх тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой болон экспортлоход шаардлагатай бичиг баримтуудын бүрдүүлэлт, экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
1.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
a) Тээврийн гэрээ
Худалдагч ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн хүрэх газар хүртэл тээвэрлэлтийн гэрээг хийж, холбогдох тээврийн зардлыг төлнө.Хэрэв тухайлсан тусгай цэгийг тодорхой заагаагүй бол худалдагч барааг нийлүүлэх нэрлэсэн хүрэх газрын доторхи хамгийн тохиромжтой цэгийг сонгож ачаа барааг хүргэж өгнө.
b) Даатгалын гэрээ
Худалдагч даатгал хийх болон даатгалын зардлыг төлөх үүрэггүй. Харин худалдан авагчид түүний эрсдэл болон зардлаар даатгал олж авахад нь шаардлагатай мэдээллээр хангах, тусламж үзүүлэх үүрэгтэй.
1.4. Нийлүүлэлт
Худалдагч гэрээнд заасан хугацааны дотор эсвэл тохиролцсон тодорхой өдөр нэрлэсэн цэг дээр худалдан авагчид тээврийн хэрэгслээс буулгахад бэлэн болсон ачааг хүлээлгэж өгөх үүрэгтэй.
1.5. Эрсдэл шилжих
Худалдагч нь гэрээнд заасны дагуу ачаа барааг нэрлэсэн цэг дээр хүлээлгэж өгөх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.
1.6. Зардал хуваарилалт
Худалдагч дараах зардлуудыг хариуцна.Үүнд:
a. Худалдан авагчийн хариуцах зардлуудаас бусад бүх зардал болон ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой тээврийн зардал, бусад нэмэлт зардлууд /ачааг ачих, тээвэрлэлтийн гэрээгээр худалдагч хариуцахаар заасан бол буулгах зардал/
b. Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.
1.7. Худалдан авагчид мэдэгдэх
Худалдан авагчид бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад худалдан авагчийн зүгээс хийх боломжтой, шаардлагатай авах арга хэмжээний талаар аливаа мэдээллийг өгөх үүрэгтэй.
1.8. Нийлүүлэлтийн бичиг баримт
Худалдагч нь худалдан авагчид нийлүүлэлт, тээвэрлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгнө.Үүнтэй холбоотой зардлыг өөрөө хариуцна.
1.9. Хянах,савлах, хаяг шошгожуулах
Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах,
үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч нь тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (худалдааны гэрээний дагуу худалдан авагч тусгай савлалтын талаар шаардаагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.
1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд
Худалдагч нь худалдан авагчид түүний эрсдэл, зардлаар импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай гарал үүслийн бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр нэмэлт даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.Бараа бүтээгдэхүүнийг экспортлоход шаардлагатай мэдээлэл, баримтуудыг худалдан авагчийн зардлаар олж авсан тохиолдолд эдгээр зардлыг худалдан авагчид буцаан төлөх үүрэгтэй.
2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага
2.1. Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага
Худалдан авагч нь худалдааны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.
2.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд
Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.
2.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
Худалдагчийн өмнө тээвэрлэлт болон даатгалын ямар нэг үүрэг хүлээхгүй.Харин худалдагчид даатгал хийлгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг олж авахад туслах үүрэгтэй.
2.4. Нийлүүлэлтийг хүлээн авах
Худалдааны гэрээнд заасан хугацаанд барааны нийлүүлэлтийг хүргэж ирсэн нэрлэсэн цэгээс хүлээн авах үүрэгтэй.
2.5. Эрсдэл шилжих
a. Худалдан авагч нь нэрлэсэн цэг дээрээс ачаа барааг хүлээн авах үеэс эхлэх бүх эрсдлийг хариуцна.
b. Худалдан авагч барааг хүлээн авахтай холбоотой импортын зөвшөөрөл лиценз, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүдийг олж авч чадаагүй бол түүнээс учрах бүх эрсдлийг хариуцна.
c. Худалдагчид барааны нийлүүлэлтийг хүлээн авах цэгийг тодорхой заагаагүйгээс гарах бүх эрсдлийг хариуцна.
2.6. Зардал хуваарилалт
Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:
a. Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн газрын нэрлэсэн цэгээс хүлээн авснаас хойших ачаа бараатай холбоотой бүх зардлууд
b. Тээврийн гэрээнд худалдагч хариуцахаар заагаагүй бол нэрлэсэн нийлүүлэх цэг дээр тээврийн хэрэгслээс ачаа барааг буулгах зардал
c. Барааг хүлээн авахтай холбоотой импортын зөвшөөрөл лиценз, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүдийг олж авч чадаагүй бол түүнээс учрах бүх зардал, барааны нийлүүлэлтийг хүлээн авах цэгийг тодорхой заагаагүйгээс гарах бүх зардлыг хариуцах бөгөөд энэ тухайгаа худалдааны гэрээнд нарийн тодорхой заана.
d. Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө.Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
2.7. Худалдагчид мэдээлэх
Худалдан авагч нь барааны нийлүүлэлтийг хүлээн авах хугацааг тодорхой зааж, энэ талаархи хангалттай нотолгоо, мэдээг худалдагчид өгөх үүрэгтэй.
2.8. Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо
Худалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.
2.9. Ачаа барааг шалгах
Экспортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.
2.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд
Худалдан авагч нь худалдагчийг өөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээллээр зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх үүрэгтэй.Бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, импортлоход шаардлагатай баримт бичгүүдийг олж авахад худалдагчид тусламж үзүүлэх төдийгүй үүнтэй холбоотой худалдагчийн төлсөн зардлуудыг нөхөн төлөх үүрэгтэй.Харин аливаа улсаар тээвэрлэлтийг зохион байгуулах, бараа бүтээгдэхүүнийг экспортлох, тээвэрлэхэд шаардлагатай аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, баримтуудыг олж авахад худалдагчид туслах үүрэгтэй бөгөөд ингэхдээ худалдагчийн эрсдэл зардлаар энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

CPT нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.1 Худалдагчийн үүрэг хариуцлага.1.1.  Худ...
24/10/2023

CPT нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1 Худалдагчийн үүрэг хариуцлага.

1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлагаХудалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.
1.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмуудХудалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтууд болон экспортын бүрдүүлэлтийг хариуцна.
1.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
a) Тээврийн гэрээ

Худалдагч ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн боомтын цэг дээрээс, нэрлэсэн очих боомтод хүлээлгэж өгөх газар эсвэл тэр боомт доторхи аливаа тохиролцсон цэг хүртэл ачаа барааг тээвэрлэх тээврийн гэрээг хийх үүрэгтэй.Тээврийн гэрээнд худалдагчийн зардлаар хийж гүйцэтгэх ажлууд, тээвэрлэгчийн тээврийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх гол гол чиглэлүүдийг тусгана.Хэрэв тодорхой цэгийг заагаагүй бол худалдагч нийлүүлэлтийг хийх цэг, нэрлэсэн очих боомтод барааг хүргэх цэгийг өөрт хамгийн тохиромжтойгоор сонгох эрхтэй.

b) Даатгалын гэрээ

Худалдагч даатгал хийх болон даатгалын зардлыг төлөх үүрэггүй. Харин худалдан авагчид даатгал олж авахад нь шаардлагатай мэдээллээр хангах, тусламж үзүүлэх үүрэгтэй.

1.4. Нийлүүлэлт

Гэрээнд заасан хугацаанд барааг тээвэрлэгчид хүлээлгэж өгнө.

1.5. Эрсдэл шилжихХудалдагч нь ачаа барааг гэрээнд заасны дагуу тээвэрлэгчид хүлээлгэж өгөх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.
1.6. Зардал хуваарилалтХудалдагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:
Ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн очих газар хүртэл хүргэх бараатай холбоотой бүх зардлууд
Тээвэрлэлтийн гэрээг байгуулж, тээврийн хэрэгсэлд ачих, талууд тохиролцсон бол буулгах зардал, тээврийн зардал
Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.
1.7. Худалдан авагчид мэдэгдэхХудалдан авагчид барааг тээвэрлэгчид хүлээлгэж өгсөн тухайгаа мэдэгдэнэ.Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад худалдан авагчийн зүгээс хийх боломжтой, шаардлагатай авах арга хэмжээний талаар аливаа мэдээллийг өгөх үүрэгтэй.
1.8. Нийлүүлэлтийн бичиг баримтХудалдагч нь худалдан авагчид нийлүүлэлт, тээвэрлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгнө.Тээврийн энэхүү баримт нь худалдааны гэрээнд тусгагдсан байх ёстой бөгөөд барааны нийлүүлэлтийг хүлээн авах хугацааны дотор худалдан авагчид шилжих ёстой.Ингэснээр худалдан авагч нь тээвэрлэлтийн баримт бичгийг шилжүүлэх буюу тээвэрлэгчид мэдэгдэх замаар транзит замд нь худалдах
боломжтой болно.Энэ тээврийн баримтыг гэрээ байдлаар, хэд хэдэн эх хувиар үйлдэх бөгөөд бүх л эх хувиудыг худалдан авагчид танилцуулах ёстой.

1.9. Хянах,савлах, хаяг шошгожуулахХудалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч худалдагчид тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.
1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлуудХудалдагч нь худалдан авагчид түүний эрсдэл, зардлаар импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай гарал үүслийн бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр нэмэлт даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.
2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага

2.1. Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлагаХудалдан авагч нь худалдааны гэрээг бүрэн төгс ханган биелүүлэхийн тулд ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.
2.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмуудХудалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.
2.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
Худалдагчийн өмнө тээвэрлэлт болон даатгалын ямар нэг үүрэг хүлээхгүй. Гэхдээ худалдан авагч даатгалыг хийлгэхийг хүсвэл өөрийн эрсдэл зардлаар хариуцна.

2.4. Нийлүүлэлтийг хүлээн авах
Худалдааны гэрээнд заасан хугацаанд барааны нийлүүлэлтийг нийлүүлэх

нэрлэсэн боомтоос тээвэрлэгчээс хүлээн авах үүрэгтэй. 2.5. Эрсдэл шилжих

2.6.

Барааг ачаалсан боомтоос тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн үеэс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдлийг бүрэн хариуцна.Хэрэв бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хүлээн авах газар, хугацааг тодорхой заасан мэдээллийг худалдагчид өгөөгүй бол гэрээнд заасан барааг нийлүүлэх өдрийн хамгийн сүүлчийн өдрөөс эхлэх ачаа барааны бүх эрсдлийг хариуцах үүрэгтэй.

Зардал хуваарилалт

Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа эхний тээвэрлэгчид хүлээлгэж өгснөөс эхлэн нэрлэсэн очих газар хүртлэх холбогдох бүхий л нэмэлт зардлууд
Тээврийн гэрээгээр худалдагчийн хариуцахаар тусгасан зардлуудаас бусад бараа бүтээгдэхүүнийг очих боомтод хүлээн авах болон транзит тээвэрлэлттэй холбогдох зардлууд
Очих боомтонд буулгах, жинлэх болон холбогдох бүхий л нэмэлт зардлууд
Барааны нийлүүлэлтийг гэрээгээр тохирсон газар, хугацаанд хүлээж аваагүйгээс үүдэн гарах аливаа зардлууд
Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө.Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
Худалдагчид мэдээлэх

Хэрэв гэрээний дагуу худалдан авагч ачаалах хугацааг тодорхойлж буюу очих боомтыг заах боломжтой бол худалдагчид зохих мэдээллийг өгнө.

2.7.

2.8. Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгооХудалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.
2.9. Ачаа барааг шалгахЭкспортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.
2.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

Импортлоход шаардлагатай экспортын болон гарал үүслийн баримт бичгийг авах бүх төлбөрийг төлнө.Худалдагчид ийм баримт бичиг гаргасны төлөө төлбөр төлнө.

Олон улсын худалдаа эрхэлдэг компаниудадаа өргөн хэрэглэгддэг худалдааны нөхцөл болох Incoterms 2020 буюу худалдагч боло...
28/04/2023

Олон улсын худалдаа эрхэлдэг компаниудадаа өргөн хэрэглэгддэг худалдааны нөхцөл болох Incoterms 2020 буюу худалдагч болон худалдан авагчдын хариуцлагыг тодорхойлсон дүрмүүдээс цувралаар танилцуулж байна.

CIP нөхцөл
CIP- Carriage and Insurance Paid To (….named port of destination)
CIP- Тээвэрлэлт ба Даатгалыг төлөх (….нэрлэсэн очих боомт )
CIP нөхцөл гэдэг нь худалдагч өөрийн томилсон тээвэрлэгч хүртэл барааг хүргэж өгөхөөс
гадна нэрлэсэн боомт хүртэл барааг тээвэрлэх зардлыг нэмж төлнө гэсэн үг. Гэхдээ
худалдан авагч барааг тээвэрлэгчид хүргэж өгсний дараа бүх эрсдэл, бусад зардлыг төлөх
үүрэгтэй.
CIP нөхцлийн үед худалдагч нь тээвэрлэлтийн явцад бараа алга болох, гэмтэх зэрэг
худалдан авагчид учирч болох эрсдлийн эсрэг даатгалыг хийх үүрэгтэй. Иймд худалдагч
даатгалын гэрээ байгуулж, даатгалын төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. CIP нөхцөлд
худалдагч зөвхөн хамгийн доод хэмжээний даатгалыг төлөх ёстой гэдгийг худалдан авагч
мэдэгдэх ёстой. Хэрэв худалдан авагч илүү хэмжээний даатгал хийх хүсэлтэй байгаа бол
энэ талаар худалдагчтай тохиролцох эсхүл өөрөө нэмэлт даатгалын арга хэмжээ авна.
“Тээвэрлэгч” гэдэг нь тээвэрлэлтийн гэрээний дагуу барааг төмөр зам, авто зам, агаар,
далай, эх газрын усан замын тээвэр эсхүл холимог тээврээр ачих, тээвэрлэх үүрэг хүлээсэн
этгээдийг хэлнэ.
Хэд хэдэн тээвэрлэгч ашиглаж байгаа тохиолдолд барааг эхний тээвэрлэгчид хүлээлгэн
өгсөн үеэс эрсдэл шилжинэ.
CIP нөхцөл нь худалдагч тухайн барааны экспортын бичиг баримтыг бүрдүүлэхийг
шаарддаг. Энэ нөхцлийг тээврийн хэрэгслийн төрлөөс үл хамааран ашиглана. Холимог
тээвэрлэлтэд ашиглаж болно.
А. ХУДАЛДАГЧИЙН ҮҮРЭГ
А1, А2, А4-А10
CPT нөхцлийн А1, А2, А4-А10-ийг үзнэ үү.
А3. Тээвэрлэлт ба даатгал
а/ тээвэрлэлтийн гэрээ
Худалдагч нэрлэсэн очих боомт хүртэл барааг тээвэрлэх гэрээг өөрийн зардлаар стандарт
нөхцлөөр хийх үүрэгтэй.
в/ даатгалын гэрээ
Худалдагч гэрээнд тохиролцсоны дагуу даатгалын гэрээг өөрийн зардлаар хийх үүрэгтэй.
Энэ тохиолдолд худалдан авагч даатгалын байгууллагаас шууд төлбөрийг нэхэмжлэх
боломжтой байх ёстой. Худалдагч худалдан авагчид даатгалын гэрчилгээ болон түүнтэй
адилтгах бичиг баримтыг шилжүүлэх үүрэгтэй. Худалдагч даатгалын гэрээг зохих
хэмжээний нэр хүнд бүхий даатгалын компанитай даатгалын доод хэмжээгээр хийнэ.
Даатгалын доод хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 110 хувь байна.
В1- В9
CPT нөхцлийн В1-В9-ийг үзнэ үү.
В10. Бусад үүрэг
Худалдан авагч А 10-т дурьдсан бичиг баримт түүнтэй адилтгэх электрон мэдээллийг
гаргуулахтай холбоотой бүр зардлыг төлөх үүрэгтэй. Хэрэв энэ асуудалд худалдагч
тусласан эсхүл өөрийн зардлаар хийсэн бол худалдагчид гаргасан зардлыг нөхөн төлөх
үүрэгтэй.
Худалдан авагч даатгал хийлгэхэд шаардлагатай мэдээлэлийг худалдагчид гаргаж өгөх
үүрэгтэй.

Олон улсын худалдаа эрхэлдэг компаниудадаа өргөн хэрэглэгддэг худалдааны нөхцөл болох Incoterms 2020 буюу худалдагч боло...
30/01/2023

Олон улсын худалдаа эрхэлдэг компаниудадаа өргөн хэрэглэгддэг худалдааны нөхцөл болох Incoterms 2020 буюу худалдагч болон худалдан авагчдын хариуцлагыг тодорхойлсон дүрмүүдээс цувралаар танилцуулж байна.

CIF –Cost and Insurance and Freight (named port of destination) буюу CIF- Зардал Даатгал ба Тээвэрлэлт (нэрлэсэн очих/хүрэх боомт )

Энэ нөхцөлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг “нэрлэсэн очих/хүрэх боомт”-ны усан онгоцны зогсоол хүртэл хүргэж өгнө.Худалдагч нь очих боомт хүртлэх тээвэрлэлттэй холбоотой зардлыг хариуцна.Ачаа бараа усан онгоцны тавцан дээр тавигдсан үеэс ачаа барааны аливаа эрсдэл худалдагчаас худалдан

авагчид шилжинэ.Худалдагч нэрлэсэн очих боомт хүртэл ачаа барааг тээвэрлэх үүргийг хүлээж, зардлыг төлнө.

Энэ нөхцөл нь зөвхөн далайн ба дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ.

CIF нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1 Худалдагчийн үүрэг хариуцлага.

1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага
Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

1.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд
Худалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтууд болон экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.

1.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
a) Тээврийн гэрээ
Худалдагч ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн боомтын цэг дээрээс, эсвэл нэрлэсэн очих боомтод хүлээлгэж өгөх газар эсвэл тэр боомт доторхи аливаа тохиролцсон цэг хүртэл ачаа барааг тээвэрлэх тээврийн гэрээг хийх үүрэгтэй.Тээврийн гэрээгээр тээвэрлэх бараа бүтээгдэхүүний төрөлд тохирсон тээврийн хэрэгсэл, усан онгоцны чиглэлийн талаархи мэдээллийг худалдагч хангах үүрэг хүлээх бөгөөд тээврийн бүх зардлыг хариуцна.
b) Даатгалын гэрээ
Худалдагч нь өөрийн зардлаар ачаа барааны даатгалыг хариуцах бөгөөд ингэхдээ ачааны даатгалын C төрлийн эрсдэлд багтдаг хамгийн бага хэмжээний эрсдлүүдийг хариуцах үүрэгтэй.Даатгалын асуудлыг даатгалын байгууллага, даатгуулагч талуудын гэрээгээр шийдвэрлэх бөгөөд даатгалын байгууллага нь худалдан авагчийн нэрлэсэн, нэр хүндтэй
байгууллага байж болохоос гадна бараа бүтээгдэхүүнийг даатгах сонирхолтой бусад этгээд ч байж болно.

Худалдагч нь худалдан авагчийг түүний шаардсан аливаа мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ачааны даатгалын А, В төрлийн эрсдлүүдийг даатгахад худалдан авагчийн зардлаар, нэмэлт мэдээллүүдийг өгөх үүрэгтэй.Даатгалын хэмжээ нь хамгийн багадаа гэрээний үнийн дүнгийн 110% тай тэнцэх хэмжээгээр тогтоогдох ба гэрээнд заасан валютаар хийгдэнэ.Даатгал нь барааг нийлүүлэх боомтоос хүрэх боомт хүртлэх бараа бүтээгдэхүүний эрсдлийг хамарна.Худалдагч нь худалдан авагчид даатгалын нотолгоо баримтууд, даатгалын үйл ажиллагааны талаархи мэдээллийг өгөх үүрэгтэй.Түүнчлэн худалдагч нь худалдан авагчийн эрсдэл, зардлаар аливаа нэмэлт эрсдлүүдийг даатгахад, нэмэлт даатгалын гэрээг байгуулахад худалдан авагчийг мэдээллээр хангах, туслах үүрэгтэй.

1.4. Нийлүүлэлт

Гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлэх нэрлэсэн боомтын нэрлэсэн усан онгоцны тавцанд хүргэж өгөх бөгөөд нэрлэсэн очих боомт хүртлэх нийлүүлэлтийн зардлыг хариуцна.

1.5. Эрсдэл шилжих
Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасны дагуу ачаалах боомтны нэрлэсэн усан онгоцны тавцанд нийлүүлэх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.

1.6. Зардал хуваарилалт
Худалдагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:
Ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн хүрэх боомт хүртэл хүргэх бараатай холбоотой бүх зардлууд
Тээвэрлэлтийн гэрээг байгуулж, тээврийн хэрэгсэлд ачих, талууд тохиролцсон бол буулгах зардал, тээврийн зардал
Даатгалын гэрээг байгуулж, даатгалын зардал
Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн
бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.

1.7. Худалдан авагчид мэдэгдэх
Худалдан авагчид барааг нэрлэсэн усан онгоцонд ачсан тухайгаа мэдэгдэнэ.Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад худалдан авагчийн зүгээс хийх боломжтой, шаардлагатай авах арга хэмжээний талаар аливаа мэдээллийг өгөх үүрэгтэй.

1.8. Нийлүүлэлтийн бичиг баримт
Худалдагч нь худалдан авагчид нийлүүлэлт, тээвэрлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгөх бөгөөд холбогдох тээвэрлэлтийн баримт бичгийг олоход худалдан авагчид туслалцаа үзүүлнэ.Ингэснээр худалдан авагч нь тээвэрлэлтийн баримт бичгийг шилжүүлэх буюу тээвэрлэгчид мэдэгдэх замаар транзит замд нь худалдах боломжтой болно.Энэ тээврийн баримтыг гэрээ байдлаар, хэд хэдэн эх хувиар үйлдэх бөгөөд бүх л эх хувиудыг худалдан авагчид танилцуулах ёстой.

1.9. Хянах,савлах, хаяг шошгожуулах
Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.

1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд
Худалдагч нь худалдан авагчид импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай гарал үүслийн бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.

2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага

2.1. Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдан авагч нь худалдааны гэрээг бүрэн төгс ханган биелүүлэхийн тулд ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.

2.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд
Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.

2.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
Худалдагчийн өмнө тээврийн гэрээг байгуулах,тээвэрлэлт хийх үүрэг хүлээхгүй.
Худалдагчийн өмнө даатгалын гэрээг байгуулах ямар нэг үүрэг хүлээхгүй. Гэхдээ худалдан авагч шаардлагатай нэмэлт даатгалыг хийлгэхийг хүсвэл энэ талаархи мэдээллийг худалдагчид өгөх үүрэгтэй.
2.4. Нийлүүлэлтийг хүлээн авах
Худалдааны гэрээнд заасан хугацаанд барааны нийлүүлэлтийг нийлүүлэх
нэрлэсэн боомтоос хүлээн авах үүрэгтэй.

2.5. Эрсдэл шилжих
Барааг ачаалсан боомтоос усан онгоцны тавцанд гарсан үеэс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдлийг бүрэн хариуцна.Хэрэв бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хүлээн авах газар, хугацааг тодорхой заасан мэдээллийг худалдагчид өгөөгүй бол гэрээнд заасан барааг нийлүүлэх өдрийн хамгийн сүүлчийн өдрөөс ачаа барааны бүх эрсдлийг хариуцах үүрэгтэй.

2.6. Зардал хуваарилалт
Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа усан онгоцны тавцанд гарсан үеэс эхлэх аливаа нэмэлт зардлууд
Тээврийн гэрээгээр худалдагчийн хариуцахаар тусгасан зардлуудаас бусад бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх нэрлэсэн боомтод хүлээн авах болон транзит тээвэрлэлттэй холбогдох зардлууд
Хүрэх боомтонд буулгах, жинлэх болон холбогдох бүхий л нэмэлт зардлууд
Барааны нийлүүлэлтийг гэрээгээр тохирсон газар, хугацаанд хүлээж аваагүйгээс үүдэн гарах аливаа хохирлын зардлууд
Худалдан авагчийн хүсэлтээр ачаа барааны нэмэлт эрсдлүүдийг даатгах даатгалын нэмэлт зардлууд
Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө. Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
2.7. Худалдагчид мэдээлэх
Худалдан авагч нийлүүлэх нэрлэсэн боомтод барааг хүлээж авах тохиромжтой цэг, барааны нийлүүлэлтийг хүлээн авах хугацааг нарийн тодорхойлж энэ талаархи хангалттай мэдээллийг худалдагчид өгөх үүрэгтэй.

2.8. Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо
Худалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.

2.9. Ачаа барааг шалгах
Экспортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.

2.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

Импортлоход шаардлагатай экспортын болон гарал үүслийн баримт бичгийг авах бүх төлбөрийг төлнө.Худалдагчид ийм баримт бичиг гаргасны төлөө төлбөр төлнө.

Олон улсын худалдаа эрхэлдэг компаниудадаа өргөн хэрэглэгддэг худалдааны нөхцөл болох Incoterms 2020 буюу худалдагч боло...
08/11/2022

Олон улсын худалдаа эрхэлдэг компаниудадаа өргөн хэрэглэгддэг худалдааны нөхцөл болох Incoterms 2020 буюу худалдагч болон худалдан авагчдын хариуцлагыг тодорхойлсон дүрмүүдээс цувралаар танилцуулж байна.

FOB-Free On Board (named port of shipment) буюу FOB-Усан онгоцны тавцангаас чөлөөтэй. (нэрлэсэн газар нь илгээх боомт )

Энэ нөхцөлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг “ачаалах/илгээх боомт”-оос худалдан авагчийн нэрлэсэн усан онгоцны тавцан дээр тавих үүрэг хүргэнэ. Нэрлэсэн нийлүүлэх газар буюу ачаалах боомт нь худалдагчийн улсын газар байна. Усан онгоцны тавцан дээр бараа бүтээгдэхүүнийг тавиж шилжүүлсэн үеэс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүх эрсдэл худалдагчаас худалдан авагчид шилжинэ.

Энэ нөхцөл нь зөвхөн далайн ба дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ.

FOB нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1 Худалдагчийн үүрэг хариуцлага.

1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

1.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд
Худалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтууд болон экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.

1.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
a) Тээврийн гэрээ
Худалдагч нь барааг тээвэрлэж хүлээлгэх ямар ч үүрэггүй.Өөрөөр хэлбэл тээврийн гэрээг байгуулахгүй. Гэсэн хэдий ч худалдан авагч хүсвэл, эсвэл энэ нь худалдааны гэрээгээр тохиролцсон бол худалдан авагч тээвэрлэлтийн эсрэг зааварчилгааг өгөөгүй л бол худалдагч худалдан авагчийн эрсдэл, зардлаар тээвэрлэлтийн гэрээг байгуулж болно. Аль ч тохиолдолд худалдагч тээвэрлэлтийн гэрээ байгуулахаас татгалзаж болох бөгөөд энэ тухай худалдан авагчид даруй мэдэгдэх хэрэгтэй.
b) Даатгалын гэрээ
Худалдагч нь даатгалын гэрээг байгуулах ямар ч үүрэггүй. Гэхдээ худалдан авагчийн хүсэлтээр, түүний зардал эрсдлээр даатгалын гэрээ байгуулж, даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авахад туслах үүрэгтэй.
1.4. Нийлүүлэлт
Гэрээнд заасан хугацаанд барааг нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн усан онгоцны тавцан хүртэл хүргэж өгнө.Хэрэв ачаалах тусгай цэгийг худалдан авагч заагаагүй бол худалдагч барааг нийлүүлэх нэрлэсэн боомтын доторхи хамгийн тохиромжтой цэгийг сонгож болно.

1.5. Эрсдэл шилжих
Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн боомтод нэрлэсэн усан онгоцны тавцанд шилжүүлснээр ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.

1.6. Зардал хуваарилалт
Худалдагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:
a. Ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн боомтны нэрлэсэн усан онгоцны тавцанд хүргэж өгөх зардал,

b. Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.

1.7. Худалдан авагчид мэдэгдэх
Нэрлэсэн усан онгоцны тавцанд барааг шилжүүлснээ худалдан авагчид мэдэгдэнэ. Мөн худалдан авагчийн эрсдэл зардлаар барааны нийлүүлэлтийг тохиролцсны дагуу хийж гүйцэтгэх болон тохиролцсон хугацаанд тээвэрлэгч барааны нийлүүлэлтийг хүлээн аваагүй талаар хангалттай нотолгоо, мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

1.8. Нийлүүлэлтийн бичиг баримт
Худалдагч нь өөрийн зардлаар худалдан авагчид нийлүүлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгөх бөгөөд энэ баримт нь хангалттай нотолгоо баримт биш бол холбогдох тээвэрлэлтийн баримт бичгийг олоход худалдан авагчийн зардал, эрсдлээр худалдан авагчид туслалцаа үзүүлнэ.

1.9. Хянах,савлах, хаяг шошгожуулах
Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч худалдагчид тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.

1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд
Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал, эрсдлээр экспортын орны гаргах баримт бичиг буюу импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай гарал үүслийн бичиг баримт, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, баримтуудыг олж авахад худалдан авагчид туслалцаа үзүүлэх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.

2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага

2.1. Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага
Худалдан авагч нь худалдааны гэрээгээр тохиролцсны дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.

2.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд
Худалдан авагч нь аливаа улсаар дамжин хийгдэх тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүнийг импортлоход шаардагдах гаалийн бүх бүрдүүлэлтийг хийх, зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг өөрийн зардал, эрсдлээр хариуцан , олж авах үүрэгтэй.

2.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
a) Тээврийн гэрээ
Худалдан авагч нь ачаа барааг усан онгоцонд ачаалах нэрлэсэн нийлүүлэх боомтоос бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн гэрээ байгуулж, тээвэрлэхтэй холбоотой бүх эрсдэл, зардлыг хариуцна.
b) Даатгалын гэрээ
Худалдан авагч нь заавал даатгалын гэрээг хийх албагүй. Гэхдээ даатгал хийлгэхээр болсон тохиолдолд өөрийн зардлаар даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авч, даатгалын гэрээг байгуулж болно.
2.4. Нийлүүлэлтийг хүлээн авах
Худалдааны гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх боомтын усан
онгоцны тавцангаас барааны нийлүүлэлтийг хүлээн авах үүрэгтэй.

2.5. Эрсдэл шилжих
Худалдааны гэрээгээр тохиролцсон хугацаанд, нэрлэсэн нийлүүлэх газраас ачаа бараа усан онгоцны тавцанд хүрсэн мөчөөс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдлийг бүрэн хариуцна.
Хэрэв:

Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас нийлүүлэлтийн хугацаа, ачаалах цэг, усан онгоцны нэр зэрэг хангалттай мэдээллийг худалдагчид өгөх үүргийн дагуу усан онгоцны нэрийг заагаагүй,
Худалдан авагчийн нэрлэсэн усан онгоц худалдагчийн бараа нийлүүлэлтийг гүйцэтгэх боломжит хугацаанд, яг тохирсон цагтаа хүрч очоогүй эсвэл бараа бүтээгдэхүүнийг авах боломжгүй нөхцөл байдал өөрөөр хэлбэл тохирсон хугацаанаас өмнө ачааг авахаар ирсэн,тохиолдлуудад худалдан авагч бараа бүтээгдэхүүний эвдрэл, гэмтэл, алдагдалтай холбоотой бүх эрсдлийг дараах хугацаанаас эхлэн хариуцна:
Тохиролцсон хугацаанаас,
Худалдагчийн барааг нийлүүлэхээр сонгосон хугацаанаас,
Гэрээгээр тохиролцсон нийлүүлэлтийн хугацаа дуусах өдрөөс,
2.6. Зардал хуваарилалт
Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа усан онгоцны тавцанд гарсан үеэс эхлэх ачаа бараатай холбоотой тээвэрлэлт, даатгалын бүх зардлыг төлнө.
Гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт барааны нийлүүлэлтийг хүлээж аваагүйгээс учирсан хохирлыг төлнө.
Импортын гаалийн татвар, импортын болон транзит тээврийн бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө. Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
2.7. Худалдагчид мэдээлэх
Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас сонгосон нийлүүлэлтийн хугацаа, ачаалах цэг, усан онгоцны нэр зэрэг хангалттай мэдээллийг худалдагчид өгнө.

2.8. Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо
Худалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.

2.9. Ачаа барааг шалгах
Экспортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.

2.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

Худалдан авагч худалдагчийн хүсэлтээр, түүний эрсдэл зардлаар бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой тухайлбал тээвэрлэлт, барааг экспортлох, транзит тээвэртэй холбоотой аливаа мэдээлэл, баримтыг олж авахад худалдагчид туслах үүрэгтэй.Шаардлагатай тохиолдолд худалдагчийн гаргасан зардлыг нөхөн олгоно.

, , , , #Тээвэр, #Карго, , #Гааль, , , #Импорт, , #Чингэлэг, , , , , , , , #ТөмөрЗамынТээвэр, , , , , , ,
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл болон үнийн саналыг манай мэргэжилтнүүдээс авах боломжтой.
📧[email protected]
📞7777-0107

Address

Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97695958074

Alerts

Be the first to know and let us send you an email when Dulguun aravt LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dulguun aravt LLC:

Share