Sara's Cruising Team

Sara's Cruising Team Sara's Cruising Team-д тавтай морилно уу! inCruises-н танилцуулгын эндээс татаж аваарай: https://sarascruisingteam.aweb.page/incruises-taniltsuulga

Хүнсний нэмэлт бүтээгдхүүнийг хэзээ ямар хэмжээгээр уух вэ?1. Магни /хелат хэлбэр хамгийн сайн шимэгдэлтэй/- ажлын ачаал...
02/09/2025

Хүнсний нэмэлт бүтээгдхүүнийг хэзээ ямар хэмжээгээр уух вэ?
1. Магни /хелат хэлбэр хамгийн сайн шимэгдэлтэй/
- ажлын ачаалал ихтэй ажилладаг, стресс ихтэй бол өдөрт 800мг-р орой унтахын өмнө ууна.
- тамирчид, шөнийн ээлжийн ажилтай хүмүүс өдөрт нэг удаа 600мг-р ууна.
- урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр 400 мг-р нэг удаа ууна.
2. Вит С /синтетик биш органик хэлбэртэйг сонгоорой/
- ажлын ачаалал ихтэй ажилладаг, стресстэй, тамхи татдаг бол өдөрт 2500 мг
- дархлаа муутай, дунд зэргийн ачаалалтай ажилладаг бол өдөрт 1500 мг
- урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутмын тун-1000мг
3. Лецитин /органик хэлбэрийг сонгоорой/
- тархи болон элэг цөсний үйл ажиллагааг дэмжих зорилгоор бол өдөрт 3000-4000 мг
- урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутамдаа 1000мг-р ууна.
4. Вит Д3 /Вит Д-гийн дутагдалын шинжилгээг өгсний дараа дараах байдлаар ууна/
- Д витамины цусан дахь хэмжээ 10-30нг/мл бол- 20000 ОУН-р 3 сар ууна.
- Д витамины цусан дахь хэмжээ 30-50нг/мл бол- 10000 ОУН-р 3 сар ууна.
- Д витамины цусан дахь хэмжээ 50-80нг/мл бол- 5000 ОУН-р 3 сар ууна.
- Д витамины цусан дахь хэмжээ 80-100нг/мл бол- 2000 ОУН-р байнга ууна.
Хүүхдүүд 0-12 нас-400 мг, 12-16нас-800 мг-р өдөр бүр ууна.
5. Омега-3 /EPA болон DHA-н нийлбэр 500-с багагүй байх, мөн заавал вит Е агуулсан байх/
- их дутагдалтай бол өдрийн 3000 мг
- дунд зэргийн дутагдалтай бол өдрийн 2000 мг
- урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүрийн тун-1000 мг
NSP- Эрүүл амьдрал /Америк Стандарт/

Бөөрөө эрүүлд нь гамна   Эрүүл бөөр эрүүл мэндийн нэгэн баталгаа билээ. Бие организмын бүхий шингэнийг бөөр цэвэршүүлж, ...
04/12/2024

Бөөрөө эрүүлд нь гамна
Эрүүл бөөр эрүүл мэндийн нэгэн баталгаа билээ. Бие организмын бүхий шингэнийг бөөр цэвэршүүлж, шүүдэг гэдгийг уншигчид мэдэх нь ойлгомжтой. Бөөрний үйл ажиллагааны явцад, хүний биеэс хор, задралын дүнд үүссэн хэрэггүй бодисууд, илүүдэл шингэн шээсээр гадагшилж, шаардлагатай шингэн, тэжээллэг бодисууд дахин цусанд орж байдаг. Биеийн шингэн, эрдсийн зохистой тэнцвэрийг эрүүл бөөр нөхцөлдүүлж байдаг юм.
Ус, кали хангалттай хэмжээнд байх нь бөөрний хэвийн үйл ажиллагаанд нэн чухал. Харин натри (давс) их байж хэрхэвч болохгүй.
Мөн хоногт 6-8 стакан цэвэр ус ууж байвал зохино. Энэ нь 4 цаг тутамд 1 стакан цэвэр ус гэсэн үг.
Шээс-бэлгийн замын өвчнүүд дундаас бөөр чулуужих өвчин, цистит хамгийн их тохиолддог.
Бөөрний чулуу зун үүсэх нь олонтаа. Учир нь зун хөлс их ялгарч, организм дахь шингэнийг багасгаж байдаг. Кальцийн оксалат, кальцийн фосфат, аммоны фосфат, магни зэрэг эрдсээс бөөрний чулуу бүрэлдэнэ. Шээсэнд шээсний хүчил ихэссэнээр, элдэв эрдсийн талсжилт явагдаж, чулууг үүсгэдэг юм. Хэрэв та кальци, магнитай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол, хоол хүнсийг сайтар боловсруулах, оксалатын нэгдлүүд зэргийг задалж сарниулахад тус болох бүтээгдэхүүн, байгалийн гаралтай бэлдмэлүүдийг нэмж хэрэглэх шаардлагатай. Янз бүрийн эрдэс, бичил элементээр баялаг хүнс, бүтээгдэхүүн хэрэглэвэл бөөрний чулуу үүсэх магадлал багасдаг.
Бөөр чулуужих өвчин удамшдаг. Бөөрний бусад олон өвчлөлүүд ч мөн адил. Үүнийг анхааралдаа авч, урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Дунд, ахмад насныханд бөөрний чулуужилт илүүтэй тохиолдоно. Харин цистит эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Ер нь, шээс гадагшлуулах замын халдвар эмэгтэйчүүдэд илүү өргөн тохиолддог юм. Их төлөв (85 хувьд нь) E.coli бактериар үүсдэг, давсагны үрэвслийг цистит гэдэг.
E.coli бүдүүн гэдсэнд амьдардаг бактери хэдий ч, ойрын сүвүүдэд орж халдварлана. Давсагнаас түрүү булчирхай, шээсний суваг, бөөр лүү ч халдварлана.
Шээс дусагнах, алдагнах нь 50-иас дээш настанд, аль ч насны жирэмсэн эмэгтэйд нэлээн тохиолдоно. Гэхдээ энэ нь байх ёстой зүйл ч биш, эмчилгээгүй ч биш юм. Шээс дусагнахаас сэргийлэхийн тулд, стрессээс зайлсхийх, спортоор хичээллэн аарцгийн доод хэсгийн булчингуудыг чангатгах, дархлааг сайжруулах хэрэгтэй.
Шөнө шээс алдагнах буюу, энурез нь бага хүүхдүүдэд их тохиолдоно. Шалтгаан нь ямар нэг халдвар, шээс гадагшлуулах замын үрэвсэл, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны дутагдал, шимэгч хорхой, стресс, эрдсийн тэнцвэрийн алдагдал, хурц хоол хүнс зэрэг байж болно. Тэдгээр нь хүүхдийн шээс гадагшлуулах замыг цочроодог.
Орондоо шээдэг хүүхдийн эцэг эх унтахаас нь хэдэн цагийн өмнөөс шингэн өгөхгүй байх хэрэгтэй. Энурез нь сэтгэл зүйн асуудалтай ихээхэн холбоотой байдаг болохоор, эх эцгийн халамж хайр энэ эмгэгийг таслан зогсооход их үүрэгтэй. Унтахынх нь өмнө элэгсэг дотноор ярилцаж, аргадан учирласны дараа орондоо шээхээ болих явдал бишгүй тохиолддог.
Бөөр төдийгүй, цөсний хүүдий, цөсний суваг, ходоодны булчирхайн суваг чулууждаг. Цус, цөс, шээс, хоол боловсруулах шүүс зэрэг биологийн шингэнүүдэд давс эрдэсжихийг саатуулдаг бодис багасах нь чулуужилтын нэг шалтгаан болж болно. Тэдгээр бодисыг байгалийн детергент гэнэ.
Саван, угаалгын нунтаг зэрэг химийн детергент хэрэгслүүдийг бид мэднэ. Тэдгээр нь хөөсрөлийн тусламжтайгаар бохирдлыг гадаргаас арилгаж цэвэрлэдэг. Хүний организм дахь биологийн детергентүүд эд эрхтний гадаргаас илүүдэл зүйлүүдийг мөн зохих хэмжээний хөөсрөлийн тусламжтайгаар ангижруулан цэвэрлэж байдаг юм. Зарим хүний организмд детергент нийлэгжин үүсэх явц алдагдсан, үгүй болсон, зарим хүнд энэ гажиц удамшсан байдаг.
Урьд цагт хүмүүс аньс, цангис жимсээр дамжуулж, детергент бодисын дутагдлаа нөхдөг байжээ. Ургамлаар анагаагчид амуу соёолж, алтей, идрэй (цикория) зэрэгт детергент бодис бүр ч их байдгийг тогтоосон юм.
Бөөр, шээсний замд асуудал их бий. Гэхдээ тэдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд туслах өвс ургамлууд ч их байдаг.
Бөөр ч шээс-бэлгийн системд хамрагдана гэдгийг санууштай. Ингээд бөөр, шээс-бэлгийн системд юу юу, ямар ач тустай болохыг дараахь системээс үзэцгээе.
Кальци, магни – Эрдсийн тэнцвэрийг хэвийн байлгана, давсагны агшилтыг (спазм) сулруулна, (шөнө шээс алдагнах буюу энурезийн үед ч кальци, магни тустай).
Эрдэнэ шишийн дохиур – Бөөр, цөсний хүүдийн чулууг зайлуулна, шээс барилт сулрахын эсрэг нөлөөлнө, үе мөчинд хорт бодис, шээсний хүчил хуримтлагдахыг багасгана.
Цангис, бучу – Цангис бактерийн эсрэг үйлчлэлтэй. Бучу мөн бактерийн эсрэг үйлчлэх бөгөөд, шингэн зүй бусаар саатах явдлыг зогсооно.
Багваахай цэцэг – Дэлүү, ходоодны булчирхай, цөсний хүүдий, давсаг, бөөрний үйл ажиллагааг дэмжинэ, цөс ялгаралтыг сайжруулна, цөсний хүүдийнд чулуу үүсэхээс сэргийлнэ.
Эхинацея, канадын гидрастис – Давсаг, шээс гадагшлуулах замыг гэмтээдэг E.Coli зэрэг бактерийн эсрэг үйлчилнэ.
Олийн хүчил – Бөөрний бөөмүүдийн шүүх процессийг сайжруулна.
Гортензи цэцэг – Бөөр чулуужихаас сэргийлж, чулууг уусгахад туслана, шээс-бэлгийн замаар чулуу өнгөрөхөд үүсэх өвдөлтийг багасгана, мөн шээс барилт сулрахын эсрэг нөлөөлнө.
Калий – Организмаас илүүдэл шингэнийг гадагшлуулна. Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ.
Магний – В6 витаминтай хамт хэрэглэвэл, бөөрний чулуу үүсэх эрсдэлийг багасгана, бөөрний чулуу үүсэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг оксалат давснууд хуримтлагдахыг багасгана.
Идрэй (Алтей) – Бөөрний чулууны хэлтэрхий шээс – бэлгийн замаар дамжин өнгөрөхөд тусгай давхаргаар хучиж өвдөлтийг зөөллөнө, давсгийг цэвэрлэж, чулуу үүсэхээс сэргийлнэ.
Яншуй – Организмаас илүүдэл усыг зайлуулна, бөөрний чулууг хайлуулахад туслана.
Витамин А, Д – Шээсний замын салст бүрхэвч сэргээгдэхэд туслана, давсгийн булчинг бэхжүүлнэ, шөнийн шижинг (энурез) анагаахад дөхөм үзүүлнэ.
Витамин С ба биофлавоноидууд – Эсийн бодисын солилцоо, бөөрийн сувганцруудын шүүх процессод эерэг нөлөө үзүүлнэ, бактерийн эсрэг үйлчлэнэ, дархлааг сайжруулна.
Витамин Е – Бөөрний шүүх процессод чухал үүрэг гүйцэтгэнэ, цусны бичил эргэлтийг эрчимжүүлнэ, дархлааг сайжруулна.
Цайр - Чулуу үүсгэж болох эрдсийн талсжих явцыг зогсооно, давсагны үйл ажиллагааг сайжруулна.
Бөөр-шээсний системд ач тустай ийм олон төрлийн ургамал, эрдэс, бодис байдаг. Тэдгээр нь бүгд NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдэд өргөн хэмжээгээр агуулагддаг юм.
Гистамин гэдэг бодис үрэвслийн явцыг дэмжиж байдгаараа хор хөнөөлтэй. Буплерийн био идэвхит бодисууд гистамин нийлэгжин буй болох, сөрөг үйлчлэлээ үзүүлэхэд нь саад учруулж чаддаг юм.
Чинжүү, сармис, яншуй... Энэ ургамлуудыг мэдэхгүй хэн байх билээ. Эдгээр ургамалд эрүүл мэндэд ашигтай олон чанарууд байдаг гэдгийг ч хүмүүс мэддэг. NSP корпорацийн "Капсикум, Гарлик, Парсли” ("Чинжүү, сармис, яншуй”) бүтээгдэхүүн дээрх ургамлуудын үнэт чанаруудыг бүрэн дүүрэн агуулсан байдаг. Энэ бүтээгдэхүүний бактери, үрэвсэл эсэргүүцэх, дарах үйлчлэлийг мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг.
Чинжүү, сармисны ач тусын талаар их ярьж, бичдэг тул, уншигчид зохих хэмжээний ойлголттой байгаа, тиймээс, яншуйн талаар тодорхой танилцуулъя. Яншуй шээс хөөнө, организмаас давсыг их хэмжээгээр гадагшлуулна, гөлгөр булчингийн болон давсагны булчирхайн үйл ажиллагааг сэргээнэ. Халдваргүйжүүлэх, шээс гаралт зөрчигдсөнөөс үүдсэн болон бусад таагүй үнэрийг биеэс арилгах үйлчлэлтэй хлорофилл яншуйнд ихээр агуулагддаг. Гэхдээ шинэхэн яншуй л үнэт чанаруудаа агуулж байдаг. Харин NSP корпорацийн бүтээгдэхүүн бүхий төрлийн ургамлын үнэт чанаруудыг шинэхэнээр нь хадгалж байдгаараа онцлогтой.
Үндсэндээ цэвэр хлорофиллээс бүрдэх бүтээгдэхүүнийг NSP корпораци хэрэглэгчиддээ санал болгодог. Тусгай технологийн боловсруулалтаар, царгасны (люцерна) шүүснээс хлорофиллийг гаргаж авсан нь уг бүтээгдэхүүн юм.
Хлорофилл бол амьд организм бүрд амин чухал хэрэгцээтэй бодис билээ. Үрэвсэл эсэргүүцэхээс өгсүүлээд, цус бүтэхэд туслах хүртэлх маш өргөн хүрээтэй үйлчлэлийг хлорофилл үзүүлдэг юм. Шөнийн шижингийн (энурез) үед үр нөлөө сайтай.
Бөөрний дутагдлаас гагцхүү бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар л аварч чадах тохиолдол гардаг. Ийм байдалд орохгүйн тулд цаг алдалгүй бөөрөө хайрлан хамгаалж эхэл. Зөв хоолло, нийлэг хүнс бүү хэрэглэ, согтууруулах ундаа, химийн эмийг аль болох бага хэрэглэ. Харин ногоо, жимс, БИХНБ-ийг аль болох их хэрэглэ. Өдөр бүр шүү.
"Хувцсаа шинэд нь, бөөрөө эрүүлд нь гамна” гэх зүйр үг байдаг. Түүнийг дахин дахин санаж яваарай!Бөөрөө эрүүлд нь гамна

"Хувцсаа шинэд нь, бөөрөө эрүүлд нь гамна” гэх зүйр үг байдаг. Түүнийг дахин дахин санаж яваарай!
Орон нутагт унаанд тавьж өгнө.
Хүргэлттэй: 99045997
#бөөр #уураг

10.29. ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР Тархинд цус харвах нь таны амьдралын чанарт шууд нөлөөлдөг учир х...
29/10/2024

10.29. ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР

Тархинд цус харвах нь таны амьдралын чанарт шууд нөлөөлдөг учир харвалтаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм.

📌Харвалтын гол шалтгаан:

-Артерийн судас бөглөрөх
-Судас хагарах
-Судаснаас цус гоожих

📌Тархины цус харвалтаас сэргийлэх арга:
-Цусны даралтыг тогтворжуулах
-Өөх тостой хоол хүнс бага хэрэглэх
-Тамхи хэрэглэхгүй байх
-Чихрийн шижинтэй бол хяналтад байх
-Биеийн жингээ зохистой хэмжээнд нь барих
-Ногоо, жимс тогтмол идэх
-Дасгал хөдөлгөөн хийх
-Алкоголийн зохистой хэрэглээ
-Нойргүйдлээс зайлсхийх

NSP- Эрүүл амьдрал /Америк Стандарт/

Uro Lux /Уро Лакс/ АмерикХүний бие махбодид ус-эрдэсийн солилцоо нэн чухал байдаг. Уро Лакс нь бие махбодиос илүүдэл шин...
13/10/2024

Uro Lux /Уро Лакс/ Америк
Хүний бие махбодид ус-эрдэсийн солилцоо нэн чухал байдаг. Уро Лакс нь бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж, хаван хөөх үйлчлэл үзүүлэхдээ шээс ялгаруулах эрхтэнүүдийг цочроодоггүй. Мөн бодисын солилцоог сайжруулах ба шингэц сайтай кали агуулдаг. Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн Уро Лакс нь эрдэнэшишийн тоосонцор, нимбэгэн өвс, багваахай, алтей, зөрөг, шивэл, гортензия, яншуй, тошлог, цангис, буку, анжеликийн үндэс зэрэг эмийн ургамал болон биофлавоноидуудыг агуулдаг. Шивэл, багваахай Бөөр, шээс ялгаруулах замын өвчний үед хэрэглэхэд орлуулшгүй ургамалууд бөгөөд үрэвслийн эсрэг, шээс хөөх, шээсний замаас давс, элс гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Алтей Энэ ургамал нь бөөр шээсний замын салст бүрхүүлийн цочролыг намдаана. Цангисын шүүс Шээс ялгаруулах замын халдвар, бөөрөнд чулуу үүссэн үед маш сайн нөлөө үзүүлдэг ургамал юм. Нян давсагны хананд бэхлэгдэхийг саатуулдаг, өвчин үүсгэгч нянг биеэс гадагшлуулдаг ба сөрөг нөлөө үзүүлдэггүй. Буку Давсаг, түрүү булчирхайн үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэгддэг ургамал юм. Бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж, сарын тэмдэг ирэхийн өмнөх зовиурыг намжаана. Эрдэнэшишийн тоосонцор шээс ялгаруулах замын халдварын үед шээс хөөх зөөлөн үйлчлэл үзүүлдэг бөгөөд удаан хугацаагаар хэрэглэхэд бөөр шээсний замын чулууг (карбонат, урат, фосфат) хайлуулна. Мөн зүрх судасны системийн эрхтэнүүдийн өвчний үед хаван хөөх үйлчилгээ үзүүлнэ. Нимбэгэн өвс Бөөрний олон өвчин, ялангуяа нефритийг эмчилэхэд хэрэглэгддэг сайн үр нөлөөтэй ургамал юм. Америкийн NSP-ийн компанийн Уро Лакс бүтээгдэхүүн нь эмийн ургамалуудын зохист хослол бүтээгдэхүүн бөгөөд бие махбодийн усны солилцоог тэнцвэржүүлж, шээс ялгаруулах замын үйл ажиллагааг тэтгэдэг. Эмийн ургамалууд нь нянгийн эсрэг антибиотик төст үйлчилгээ үзүүлдэг. Мөн витамины комплекс (В бүлгийн болон С, D), эрдэс (кали, магни) зэрэг нь бие махбодийн кали, натрийн тэнцвэрийг хангана.
Код: 2879 - 120 капсул
Орон нутагт унаанд тавьж өгнө.
Хүргэлттэй: 99045997
#бөөр #цистит

НАМРЫН ЕРӨӨЛ...Намрын энэ налгар сайхан өдөр найзууд та бүхэндээ: Цалин буух өдрөө санахаа байтал санхүүгийн чадавх сайт...
18/09/2024

НАМРЫН ЕРӨӨЛ...

Намрын энэ налгар сайхан өдөр найзууд та бүхэндээ:

Цалин буух өдрөө санахаа байтал санхүүгийн чадавх сайтай болж...

Эмч, эмнэлэг хаана байдгийг эргэж санахаа байтал эрүүл энх байж...

Өнгөрсөн асуудлаа мартатлаа өнө мөнхийн жаргалд умбахын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн баръя аа...

Address

Энхтайвны гудамж. Гранд Плаза 511
Ulaanbaatar
16000

Alerts

Be the first to know and let us send you an email when Sara's Cruising Team posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category