24/02/2022
Ковидын нөхцөл байдал болон Монгол улсаар дамжин ОХУ руу явж байгаа ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэнээс үүдэн Тяньжин, Эрээн болон бусад боомтуудад ачааны хуримтлал нэмэгдсээр байна. Мөн ОХУ, Украйн улсын хооронд бий болсон дайны нөхцөл байдлаас үүдэн ОХУ нь БНХАУ-аас авах ачааны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгааг урд хөрш дэх харилцагч байгууллагаас мэдээлсэн. Дээрх нөхцөл байдлаас үүдэн Тяньжин боомтоос Эрээн чиглэлийн төмөр замын ачаалал нэмэгдэх магадлалтай байна.
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бидний ажилд нөлөөлж байгаа ч бид ачаа тээврийн үйл ажиллагаагаа улам сайжруулах тал дээр хичээл, зүтгэл гарган ажиллаж байна.