31/03/2026
Сайн байна уу.
🚆3-р сарын 01-ээс 29-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарсан байна.
🚢Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2300TEU буюу 1150 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Wujie 3 терминал : 1000TEU
Xingang North терминал: 1100TEU
Xingang Port терминал: 200TEU
🚛 Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар ойролцоогоор 600 чингэлэг тээвэрлэгдсэн байна.
⏳ Чингэлгүүд Тяньжинд ирээд 15 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног зарцуулагдаж байна.
🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 738 чингэлэг байгаагаас: Ачаатай-486, Хоосон-252 чингэлэг байна.
📰3-р сарын 22-ноос эхлэн далайн тээврийн үнэ нэмэгдсэн бөгөөд үүнд Ази–Европ болон бусад чиглэлүүдийн тарифт болон аюулгүй байдлын нэмэлт хураамжууд багтсан болно
🗞3-р сарын 28-ны өглөө эрт Оман улсын Салала боомтод дроны халдлага болж, улмаар дэлбэрэлт, гал гарсан ноцтой аюулгүй байдлын хэрэг гарсан. Тус боомт нь Ойрхи Дорнод–Улаан тэнгисийн бүсийн томоохон контейнер төв боомтуудын нэг юм. Уг үйл явдлын дараа Maersk компани албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Салала боомт дахь үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн