ISS Бүх төрлийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт,

VM маркийн босоо нунтаглагч✅  VM маркийн босоо нунтаглагч нь дотоодод хэрэглэгддэг технологийг өргөн ашигласны үндсэн дэ...
09/11/2022

VM маркийн босоо нунтаглагч✅
VM маркийн босоо нунтаглагч нь дотоодод хэрэглэгддэг технологийг өргөн ашигласны үндсэн дээр олон жилийн үйлдвэрлэлийн туршлагаа нэгтгэн гаргасан орчин үеийн нунтаглах төхөөрөмж юм.Бутлах, хнатаах, нунтаглах, ангилан дамжуулах үйлдлүүдийг нэгтгэсэн төхөөрөмж юм.Цемент, цахилгаан, металлурги, химийн үйлдвэр, металл агуулаагүй мшигт малтмал зэрэг салбарт өргөн ашиглах боломжтой.Том хэмжээтэй болон бутархай түүхий эдийг шаардлагын дагуу нунтаглана.
Ажиллах зарчим:
Цахилгаан хөдөлгүүр нь хурд сааруулагчийн бутлах тавцангаар дамжин ажиллана.Түүхий эд нь материал татагчаар түүхий эд оруулах амнаас бутлах тавцангийн голд орох бөгөөд энэ үед халуун салхи салхи орох амаар нунтаглагчийн дотор орно.Нунтаглах тавцангийн эргэлдэх хөдөлгөөнөөр түүхий эд нь эргэлдэх хүчний нөлөөгөөр нунтаглах тавцангийн ирмэг рүү хөдөлнө.Нунтаглах тавцан дээрх цагариг хэлбэрийн тэвшээр өнгөрөх үед нунтаглагдана.Нунтаглагдсан түүхий эд нь нунтаглах тавцангийн ирмэгт өндөр хурдтай агаарын урсгалаар хөөрөн том ширхэгүүд шууд нунтаглах тавцан дээр очиж дахин нунтаглагдана.Агаарын урсгал дундах түүхий эд нь дээд хэсгийн салгагчаар дамжих үед эргэлдэгчийн эргэлдэх хөдөлгөөний нөлөөгөөр том нунтгууд нь конусан тэвшнээс нунтаглах тавцанд хүрч дахин нунтаглагдана.Зохих хэмжээнд нунтаглагдсан түүхий эд нь агаарын урсгалтай хамт гарна, хураагчаар хураагдсаны дараа бүтээгдэхүүн бэлэн болох ба чийгтэй түүхий эд нь халуун агаарын урсгалд хатна.Хийн темпратурыг тохируулснаар харилцан адилгүй чийглэгтэй материалуудыг зохих хэмжээнд хатаах боломжтой.Салгагчийг тохируулснаар харилцан адилгүй бүтээгдэхүүний ширхэгийг шаардагдах том жижгээр гаргах боломжтой.
Онцлог:
1. Хөрөнгө оруулалтын зардал бага: Бутлах, хатаах, нунтаглах, ангилан дамжуулах үйлдлүүдийг нэгтгэснээр энгийн системтэй, цогц, талбай бага эзлэх буюу бөмбөгөн бутлуурын системийн 50 хувийг эзэлнэ. Мөн чийгтэй өдөр байрлуулах боломжтой.

2. Ажиллуулах өртөг бага: \1\ Нунтаглах хүчин чадал өндөр: Нунтаглах тавцан дээр шууд даралтаар нунтаглана, зарцуулалт бага, бөмбөгөн нунтаглах системтэй харьцуулахад зарцуулалтыг 30-40 хувиар хэмнэнэ.
3. Хатаах чадвар сайн: Түүхий эд нь шууд халуун агаараар үлээлэгдэг учир хатаах чадвар өндөртэй, эрчим хүч хэмнэнэ, мөн хийн темпратурыг тохируулах боломжтой.

4. Энгийн ажиллагаатай, найдвартай: \1\ Төхөөрөмж нь автомат удирдлагын системтэй, энгийн үйлдэлтэй, \2\ Нунтаглах гол болон тавцанг шууд хүрэлцэхээс сэргийлсэн төхөөрөмжийг суурилуулсан.

5. Бүтээгдэхүүний чанар жигд: Түүхий эд нунтаглагч дотор зогсонги байх хугацаа богино учраас бүтээгдэхүүний ширхэгийн хэмжээ болон химийн найрлагыг шалгах болон хянахад хялбар, дахин нунтаглахыг цөөрүүлсэн ба бүтээгдэхүүний гаралт тогтвортой.

6. Засаж сэлбэхэд хялбар: Тосны савыг шалгаж засч, гарыг эсрэгээр эргүүлснээр бул болон замын хавтанг солиход илүү энгийн хурдан болсон ба машин зогсох алдагдлыг багасгасан.

7. Байгаль орчинд аюулгүй, чичрэх далайц бага, дуу чимээ бага, битүүмжлэл сайн, тоос галагш алдахгүй, орчныг цэвэр байлгаж улсын байгаль орчны шаардлагад нийцсэн.
Жич:
1.Бутлах материал нь хэврэг материалыг бодвол 7 дэс хатуулагаас бага байх ёстой.
2.Ус нь Бутлах материалыг нунтаглахад гол цахилгаан машин хүч асар их ач холбогдолтой.
3.Бутлах түүхий эдийг тээрэмдэхэд шаардлагатай уснаас бага байгаа тохиолдолд зөвхөн халуун агаарт оруулна.

Шарикан нунтаглагч  Шарикан нунтаглагч нь төрөл бүрийн уурхайн чулуулаг болон бусад төрлийн түүхий эдэд ашиглахад тохиро...
08/11/2022

Шарикан нунтаглагч
Шарикан нунтаглагч нь төрөл бүрийн уурхайн чулуулаг болон бусад төрлийн түүхий эдэд ашиглахад тохиромжтой.Уул уурхай барилгын материал болон химийн үйлдвэр гэх мэт салбаруудад өргөн хэрэглэдэг.Хуурай болон чийгтэй гэсэн 2 төрлөөр буталдаг.Түүхий эдийн гаргах арга өөр өөр байдаг ба сараалж хэлбэрийн болон урсах хэлбэрийн гэж хувааж болно.Шарикан нунтаглагчийг цемент, силикат бүтээгдэхүүн, шинэ төрлийн барилгын материал, галд тэсэртэй материал, химийн бордоо, хар өнгийн металл болон өнгөт металл, шил, керамик болон бусад бутлагдах боломжтой түүхий эдийг хуурай болон чийгтэй нунтаглах боловсруулалт хийнэ.

Ажиллах зарчим:

Түүхий эд оруулах төхөөрөмжөөр нунтаглагчийн эхний агуулахад жигд оруулна, уг агуулах дотор шат маягийн болон үрчлээт хавтан байх бөгөөд дотор нь харилцан адилгүй хэмжээтэй ган шарикууд байна.Том хоолой нь эргэлдэн хөдөлж эргэлдэх хүчний нөлөөгөөр шхрикууд зохих өндөрт хүрсэн хүрсний дараа буулгаж түүхий эдэд цохилт өгөн нунтаглана.Түүхий эд эхний агуулахад бутлагдсаны дараа дан давхраат хязгаарлах агуулахын хавтангаар хоёр дахь агуулахад орна.Уг агуулах дотор тэгш хавтан болон шарикууд байна.Энд түүхий эд дахин илүү бутлагдана. Нунтаг түүхий эд түүхий эд буулгах хавтангаар гарч бүтээгдэхүүн бэлэн болно.

Шингэн даралтат конус хэлбэрийн бутлуур  НРТ цувралын өндөр үр дүнт шингэн даралтат конус хэлбэрийн бутлуур нь Германы ш...
07/11/2022

Шингэн даралтат конус хэлбэрийн бутлуур
НРТ цувралын өндөр үр дүнт шингэн даралтат конус хэлбэрийн бутлуур нь Германы шинэ технологийг нэвтрүүлсэн дэлхийд тэргүүлэх түвшний конусан бутлуур юм.НР цувралын өндөр үр дүнт шингэн даралтат конус хэлбэрийн бутлуур нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээс гадна хэрэглэх хүрээг өргөжүүлсэн.Шохойн чулуунаас хүрмэн чулуу хүртэл чулуу ашигт малтмалын түүхий эдийг дунд, нарийн, маш нарийн ширхэгтэй бутлах боломжтой.Одоогийн байдлаар уул уурхай болон барилгын салбарт ашиглагдаж байгаа ижил төрлийн энгийн бутлууруудийн хамгийн шинэ хувилбар бөгөөд том оврын түүхий эдийг бутлах төхөөрөмж юм.
Онцлог:
НР цувралын өндөр үр дүнт шингэн даралтат конус хэлбэрийн бутлуур ижил төрлийн энгийн бутлуураас илүү давуу талтай.
1. Бутлах харьцаа том, үйлдвэрлэх хүчин чадал өндөр
Илүү өндөр хурд болон арга барилаар НР бутлуурын хүчин чадлыг дээшлүүлсэн, бутлах харьцаа болон үйлдвэрлэх хүчийг дээшлүүлсэн.

2. Сэлбэгийн зарцуулалт бага, ажиллуулах өртөг бага
Найдвартай ажиллагаатай, ажиллуулах өртөг багатай, бүх сэлбэг нь тэсвэртэй бат бөх учир засварлах зардал бага, эдлэгээ даах хугацааг 30-аас дээш хувиар нэмэгдүүлсэн.

3. Давхар даралтаар бутлах, болон бүтээгдэхүүний ширхэг онцгой
Ширхэг хооронд давхар даралтат техникийн бутлах хөндийтэй бөгөөд үе шаттай эргэлдэх хурдыг ашиглан уламжлалт дан ширхэгээр бутлах зарчмаар түүхий эдийг сонгох боломжтойгоор буталж, нарийн ширхэг болон дөрвөлжин хэлбэрийн бүтээгдэхүүний харьцааг дээшлүүлж шовх хэлбэрийн бүтээгдэхүүн гаргах хувийг багасгасан.

4. Шингэн даралтаар хамгаалах болон хөндийг цэвэрлэнэ, өндөр автоматчилагдсан, машин зогсолтын хугацааг багасгасан
Шингэний даралтаар материал гарах ам болон ачааллын хамгаалалтыг тохируулснаар конусан бутлуурын эргэлдэх түвшинг дээшлүүлсээр засаж сэлбэхэд хялбар, ажиллуулахад хялбар, зогсох хугацаа богино болсон.НР цувралын өндөр үр дүнт шингэн даралтат конус хэлбэрийн бутлуурын төмөр зайлуулагч нь төмөр бутлах хөндийгөөр дамжсаны дараа конус бутлуур төмөр орсныг илрүүлсэн тохиолдолд шингэн даралтын таг онгойж автоматаар түүхий эдийг гаргана.Ингэснээр пүрш хэлбэрийн конусан бутлуурын машиныг зогсоож гараар түүхий эдийг гаргадаг ажлыг хөнгөвчилсөн.

5. Шингэн тос тосолгоотой, найдвартай, эдэлгээний хугацаа урт
Шингэн тос тосолгооны тусгай техниктэй, инэгсэнээр төхөөрөмжийн эдэлгээний хугацааг уртасгана.Мөн тоос бага, ус тос холилдох зэрэг хүндрэлүүдээс сэргийлнэ.

6. Олон төрлийн бутлах хөндийтэй, уян хатан ажиллагаатай, зохицох чанар сайтай
НР цувралын өндөр үр дүнт шингэн даралтат конус хэлбэрийн бутлуурын зөвхөн хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй конусын хавтанг солино, бутлуурын хөндий нь стандартаас хэт том хэмжээтэй хөндийгөөс авахуулаад богино толгойтой хэт нарийн хэмжээтэй хөндий хүртэл чөлөөтэй сольж болно.

7. Засаж сэлбэх болон ажиллуулахад хялбар
НР цувралын өндөр үр дүнт шингэн даралтат конус хэлбэрийн бутлуурын сэлбэгийг дээд болон хажуу талаас задалж угсарч засч болно.Хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй конусыг задлахад хялбар.Задалж угсрах тавиур шаардлагагүй, бат бөх эрэг боолттой.Иймээс засах сэлбэхэд хялбар, түргэн.Шингэн даралтат мотор ашигладаг учир бутлуур нь өндөр хүчин чадалтай ажиллана.

8. Шингэн даралтат бутлуур нь үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр, бүтээгдэхүүний ширхэгийн хэлбэр нь шилдэг, мөн автоматаар хялбархан удирдана, уян хатан, найдвартай, хэрэглэгчиддээ илүү их үнэ цэнийг бий болгоно.

Өндөр даралтат шат хэлбэрийн нунтаглагч  TGM маркийн өндөр даралтын шат хэлбэрийн нунтаглагчийн цогц бүрэлдэхүүнд хацарт...
02/11/2022

Өндөр даралтат шат хэлбэрийн нунтаглагч
TGM маркийн өндөр даралтын шат хэлбэрийн нунтаглагчийн цогц бүрэлдэхүүнд хацарт бутлуур, шигшүүр тэвш өргүүр, түүхий эл хураах агуулах, чичиргээт материал нийлүүлэгч, цахилгаан удирдлагын хайрцаг болон гол машины хэсгээс бүрдэнэ.

Үүнд гол машины хэсэгт гол машин, өндөр нягтралтай нунтаг сонгох машин, холбох хоолой, эргэлдэгч сэнс, тоосноос салгагч, агаараар нунтаг хураагч багтана.

Ажиллах зарчим:

Гол машин нь хурд сааруулагчийн гол ороомгийн эргэлдэх хөдөлгөөнөөр ажиллана, ороомгийн дээд хэсэгт цэцгэн хэлбэрийн тулгуур залгаатай байдаг, тулгуур дээр нунтаглах булыг суулгасан.Нунтаглах булын төхөөрөмж нь голын эргэн тойронд буцаж эргэлдэхээс гадна нунтаглах бул өөрөө бас эргэлдэнэ.Цэцэг хэлбэрийн тулгуурын доор хүрз хутганы системийг суурилуулсан.Түүний байрлал нь нунтаглах булын доод хэсэгт байна.Хүрз хутга нь бултай хамт эргэлдэх явцад түүхий эдийг бул болон тавцангийн хооронд оруулан түүхий эдийн давхарга үүсгэнэ.Энэ давхарга нь эргэлдэх хүчний нөлөөгөөр бутлагдана.

Пүршин конус хэлбэрийн бутлуур  Пүршин конус хэлбэрийн бутлуур нь дундын болон хатуу материалыг бутлах тохиромжтой. Бүтэ...
01/11/2022

Пүршин конус хэлбэрийн бутлуур
Пүршин конус хэлбэрийн бутлуур нь дундын болон хатуу материалыг бутлах тохиромжтой. Бүтэц найдвартай, бүтээгдэхүүний хүчин чадал сайн, зохицуулах болон эдийн засгийн хэмнэлттэй. Пүршин хамгаалалт нь ажлын системээ хамгаалах зарчимаар ажилладаг учраас эвдрэл бага гардаг. Мөн хуурай болон чиигтэй гэсэн хоёр төрлөөр буталдаг.уул уурхайд хэрэглэх стандарт загвар нь (PYB, PYZдунд , богино толгойт (PYD) томоор буталдаг , мөн дундын болон том нарийн ширхэгээр буталдаг.

Онцлог:

1.Бутлах хүч их, өндөр үр дүнтэй, үйлдвэрлэх хүчин чадал их

2.Тээвэрлэхэд авсаархан эдийн засгийн хэмнэлттэй.

3.Бутлах болон бүтэц нь хоорондоо тохиромжтой, эдэлгээ удаан.

4.Амрах цаг бага.

5.Энэ нь хэрэглэхэд тохиромжтой хялбар учир хэрэглэгчдийн шаардалгад нийцсэн зэрэг онцлогтой.

Цохилтот бутлуур- Impact crusher✅  Цохилтот бутлуур нь халааж үйлдвэрлэх техник ашигласан, бутлуураас гарах бэлэн бүтээг...
31/10/2022

Цохилтот бутлуур- Impact crusher✅
Цохилтот бутлуур нь халааж үйлдвэрлэх техник ашигласан, бутлуураас гарах бэлэн бүтээгдэхүүний ширхэг нь дөрвөлжин хэлбэртэй гарах бөгөөд хагарал бутрал байхгүй.Оруулах түүхий эдийн ширхэгийн хэмжээ 500мм-с хэтрэхгүй, даралт нь 350MPa-аас хэтрэхгүй том, дунд, нарийн ширхэгтэй байж болно.\шохойн чулуу, цемент гэх мэт. Цохилтот бутлуур нь уурхай, төмөр болон авто зам, хурдны зам, ашигт малтмал, цемент, химийн үйлдвэр, барилга гэх мэт салбаруудад өргөн ашигладаг.Гарах түүхий эдийн ширхэгийн хэмжээг тохируулах боломжтой, бутлах хэмжээ нь олон янз.
Ажиллах зарчим:
Цохилтот бутлуур нь цохилтоор түүхий эдийг буталдаг төхөөрөмж юм.Цахилгаан хөдөлгүүрээр эргэлдэгч нь өндөр хурдтай эргэлдэж, алхны ажиллах хэсэгт түүхий эд орсны дараа цохилтот төхөөрөмж рүү шидэгдэн бутлагдасны дараа буцаж алхны ажиллах хэсэгт очиж дахин бутлагдана.Энэ үйл явц дахин давтагдана. Түүхий эд нь томоос жижиг хүртэл 1,2,3 цохилтын хөндийд ширхэг нь шаардлагатай хэмжээнд хүртэл дахин давтан бутлагдаж түүхий эд гаргах амаар гарч ирнэ. Эргэлдэгч хоорондын зай нь түүхий эдийн гарах ширхэгийн хэлбэр хэмжээнд хүрэхийн тулд цохилтын тулгуурыг тохируулна.
Онцлог:
1. Түүхий эд орох ам нь том, бутлуурын хөндий өндөр, хатуу том хавтгай түүхий эдийг бутлахад тохиромжтой.
2. Цохилтот хавтан болон алхны хоорондын зайг тохируулж болно, гарах түүхий эдийн ширхэгийн хэлбэр хэмжээг тохируулж болно.
3. Нягт бүтэцтэй, машин нь бат бөх, эргэлдэгч нь эргэлтийн инерци ихтэй.
4. Өндөр хромон алх нь цохилт болон үрэлтийн гэмтлээс хамгаалагдсан, цохих чадвар өндөр.
5. Түгжээ боодолгүй холбоостой, шалгаж засахад хялбар, найдвартай.
6. Бутлуур нь өндөр хүчин чадалтай, сэлбэгийн зарцуулалт бага.

Хацарт бутлуур  Хацарт бутлуур нь 320 мегапаскал-аас хэтрэхгүй даралттай төрөл бүрийн түүхий эдийг том болон дунд бутлах...
26/10/2022

Хацарт бутлуур
Хацарт бутлуур нь 320 мегапаскал-аас хэтрэхгүй даралттай төрөл бүрийн түүхий эдийг том болон дунд бутлах ажлыг гүйцэтгэнэ.Бутлах харьцаа том, үйлдвэрлэх хэмжээ их, үйлдвэрлэх хэмжээ жигд, хялбар бүтэцтэй, ажиллагаа найдвартай, засаж сэлбэхэд хялбар, өртөг бага зэрэг онцлогтой. Энэхүү бутлуурыг уурхай, хайлш, барилга, авто болон төмөр зам, усны байгууламж зэрэг салбаруудад өргөнөөр ашигладаг
Хацарт бутлуурын бүтэц нь их бие, хазгай гол, том ремений шкив, эрчлүүр дугуй, хөдлөх хавтан, үл хөдлөх хавтан, хажуугийн хамгаалалтын хавтан, хөндлөвч хавтан, завсрын хэмжээг тохируулах шураг, татах пружин зэргээс бүрддэг. Хөндлөвч хавтан нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг.
Ажиллах зарчим:
Цахилгаан хөдөлгүүр нь ирмээн болон ирмээн нь дугуйг хөдөлгөнө. Налуу гол холхивч хөдөлснөөр хацрын дээш доош хөдөлнө, хацар дээш хөдлөх үед тээглүүр хавтан болон хөдлөгч хацрын хоорондын өнцөг нь ихсэнэ.Мөн хөдлөгч хацрын хавтангийн чиглэл нь хөдөлгөөнгүй хацрын хавтантай ойртож түүхий эдийг шахах, эргүүлэх, няцлах зэрэг олон байдлаар бутлана.Хацар доошлох үед гол холхивчын ишийг татах, үсрэх хөдөлгөөнөөр хөдөлгөөнгүй хацраас холдоно.Энэ үед бутлагдсан түүхий эд нь бутлах хөндийн доод амаар гарна.Цахилгаан хөдөлгүүрийн зогсолтгүй эргэлтээр бутлуур нь бутлах болон түүхий эдийг гаргах үйлдлийг хийж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.
Онцлог:
1. Бутлах харьцаа том, бүтээгдэхүүний ширхэгийн хэмжээ нь жигд,
2. Дэвсгэр жийрэг хэлбэрээр түүхий эд нийлүүлэх амын тохиргоог байрлуулсан, энгинй найдвартай, тохируулах хүрээ том, хэрэглэгчдийн шаардлагыг хангана,
3. Тослох систем аюулгүй найдвартай, сэлбэг солиход хялбар, арчилгаа бага орно,
4. Энгийн бүтэцтэй бөгөөд найдвартай ажиллагаатай, ажиллуулах зардал бага,
5. Дуу чимээ бага, тоос бага.

Address

BZD, 10r Horoo, Zheng Yuan Building
Ulaanbaatar

Telephone

+97677777282

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ISS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ISS:

Share