Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК “Чингис хаан” олон улсын нисэх буудлын лавлах: 1900-1980
Нисэх буудлын авто зогсоолын лавлах: 71287352, 85050566

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын 2026 оны 08 дугаар сарын 07-13-ны өдрүүдийн статистик мэдээг танилцуулж байна. ✈️...
14/08/2026

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын 2026 оны 08 дугаар сарын 07-13-ны өдрүүдийн статистик мэдээг танилцуулж байна.
✈️✈️✈️

✈️БНХАУ-ын дотооддоо зохион бүтээж үйлдвэрлэсэн том оврын “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг олон улсын анхны т...
14/08/2026

✈️БНХАУ-ын дотооддоо зохион бүтээж үйлдвэрлэсэн том оврын “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг олон улсын анхны тогтмол нислэгээ Бээжин-Улаанбаатарын чиглэлд эхлүүлж, лхагва гарагт "Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд газардлаа.
Нислэгийг БНХАУ-ын Үндэсний агаарын тээвэрлэгч "Air China" компани гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотод газардах үед нь "Усан хаалга"-ны хүндэтгэлийн ёслолоор угтан авчээ.
"Air China" болон "China Eastern Airlines" компаниуд "C919" онгоцоор чиглэлүүд болон Хонконг чиглэлд одоогоор тогтмол нислэг үйлдэж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятадын зах зээлд 31 "C919" онгоц нислэг үйлдэж, нийт дөрвөн сая гаруй зорчигч тээвэрлэснийг БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын мэдээлэл харуулж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн бөгөөд Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ "C919" агаарын хөлгийн олон улсын анхны нислэгээр Монгол Улсыг сонгосон нь хоёр орны иргэдийн харилцаа, харилцан холбогдох байдал улам бүр гүнзгийрч буйн илэрхийлэл болохыг онцолжээ

✈️БНХАУ-ын дотооддоо зохион бүтээж үйлдвэрлэсэн том оврын “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг олон улсын анхны тогтмол нислэгээ Бээжин-Улаанбаатарын чиглэлд эхлүүлж, лхагва гарагт "Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд газардлаа.

Нислэгийг БНХАУ-ын Үндэсний агаарын тээвэрлэгч "Air China" компани гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотод газардах үед нь "Усан хаалга"-ны хүндэтгэлийн ёслолоор угтан авчээ.

"Air China" болон "China Eastern Airlines" компаниуд "C919" онгоцоор чиглэлүүд болон Хонконг чиглэлд одоогоор тогтмол нислэг үйлдэж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятадын зах зээлд 31 "C919" онгоц нислэг үйлдэж, нийт дөрвөн сая гаруй зорчигч тээвэрлэснийг БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын мэдээлэл харуулж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн бөгөөд Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ "C919" агаарын хөлгийн олон улсын анхны нислэгээр Монгол Улсыг сонгосон нь хоёр орны иргэдийн харилцаа, харилцан холбогдох байдал улам бүр гүнзгийрч буйн илэрхийлэл болохыг онцолжээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрүүдийнстатистик м...
10/08/2026

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрүүдийн
статистик мэдээг танилцуулж байна.
✈️✈️✈️

06/08/2026
✍️ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “БОИНГ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА📌Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тэ...
06/08/2026

✍️ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “БОИНГ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

📌Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.06) дэлхийн хамгийн том агаарын хөлөг үйлдвэрлэгчдийн нэг АНУ-ын “Боинг” компанийн төлөөлөгчид болон Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

📌Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Бойнг” компанийн Хойд Ази дахь арилжааны нисэх онгоцны борлуулалт, маркетингийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Жэф Эдвардс тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, Монгол Улсын ЗТЯ-нд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

📌Тэрээр Монгол Улс агаарын тээврийн салбарыг эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэн хөгжүүлж байгааг онцлоод, Ази, Европыг холбосон газарзүйн давуу байршлаа түшиглэн бүс нутгийн агаарын тээврийн зангилаа төв болох зорилтыг үе шаттай хэрэгжүүлж буйг танилцууллаа.

📌Мөн Монгол Улс агаарын тээврийн либералчлалын бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, дэлхийн 250 гаруй хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлээд байгааг дурдаж, цаашид олон улсын шинэ чиглэлүүдийг нээх, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ.

📌Уулзалтаар талууд Монголын агаарын тээврийн зах зээлийн хөгжлийн боломж болон хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн “МИАТ” ТӨХК болон “Боинг” компанийн олон жилийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, агаарын хөлөг худалдан авах болон санхүүжилтийн таатай боломж, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

📌”МИАТ” ТӨХК нь 1992 оноос “Боинг” компанийн агаарын хөлгийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус компанийн үйлдвэрлэсэн хэд хэдэн төрлийн агаарын хөлгөөр олон улсын нислэг үйлдэж, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж байна.

📌Уулзалтаар талууд агаарын хөлгийн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн нөхцөлийн талаар санал солилцож, ЗТЯ-ны зүгээс МИАТ ТӨХК-ийн олон улсын болон бүс нутгийн нислэгийн сүлжээнд хамгийн сайн тохирох “Боинг” компанийн дараагийн загваруудаас сонгох, ингэхдээ үйл ажиллагааны зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй байх шаардлагын дагуу шатахуун бага зарцуулдаг техникийн өндөр үзүүлэлттэй хөлгүүдээс авах сонирхолтой байгаагаа уламжиллаа.

📌Мөн үнийн нөхцлийн хувьд, худалдан авах агаарын хөлгийн зах зээлийн үнэ, төлбөрийн уян хатан нөхцөл болон санхүүжилтийн бүтцийг харилцан ашигтайгаар ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.

📌Уулзалтад Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-ийн удирдлагууд, “Боинг” компанийн Хойд Азийг хариуцсан удирдлагууд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.

“ТАЛАРХЛАА ТҮГЭЭЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ2026 оны III улиралд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын "TEAM CKIA" Хэрэглэгчийн үйлчи...
05/08/2026

“ТАЛАРХЛАА ТҮГЭЭЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ
2026 оны III улиралд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын "TEAM CKIA" Хэрэглэгчийн үйлчилгээний хамтын нийгэмлэгээс “ТАЛАРХЛАА ТҮГЭЭЕ” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд зорчигч, үйлчлүүлэгчдийн санал, сэтгэгдэл, талархлын үгийг хүлээн авах талархлын хайрцаг бүхий “Талархлын бэлэг урлах булан”-г өнөөдрөөс эхлэн Зорчигч терминалын 1, 2 дугаар давхарт байгууллаа.
Энэхүү буланд нисэх буудлын зорчигч, үйлчлүүлэгчид болон нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагын ажилтнууд зочилж, талархлаа дараах хэлбэрээр илэрхийлэх боломжтой.
• Ил захидлаар
• Захидлаар
• Өөрийн урласан бүтээлээр
• Цахим шуудангаар
• Дуу хоолойн мессежээр
• Дүрс бичлэгээр
Эрхэм зорчигч, үйлчлүүлэгч Та, хүлээлтээс тань давсан үйлчилгээ үзүүлсэн ажилтанд, нисэх буудлын ажилтан Та, өдөр тутмын ажилд тань үргэлж дэмжлэг үзүүлдэг хамтрагчдаа, эсвэл мэдлэг, ур чадвар, чин сэтгэлээсээ ажиллах хандлагыг нь биширч, үлгэр дуурайлал авдаг нэгэндээ хамгийн өвөрмөц хэлбэрээр талархлаа илэрхийлэх боломжийг бүү алдаарай.
Та бүхнийг “ТАЛАРХЛАА ТҮГЭЭЕ” аянд нэгдэхийг урьж байна.
БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХЭЛТЭС
Хэрэглэгчийн үйлчилгээний баг
"PASS IT ON APPRECIATION" CAMPAIGN LAUNCHES
The "TEAM CKIA" Customer Service Community of Chinggis Khaan International Airport is launching the "PASS IT ON APPRECIATION" campaign during the third quarter of 2026.
As part of the campaign, Appreciation Crafting Corners featuring Appreciation Boxes to collect passengers' feedback, comments, and messages of gratitude have been set up on the 1st and 2nd floors of the Passenger Terminal, starting today.
Passengers, visitors, and employees of all organizations operating at the airport are invited to visit the Appreciation Corners and express their gratitude in any of the following ways:
• Postcards
• Letters
• Handmade creations
• Email
• Voice messages
• Video messages
Dear passengers and visitors, don't miss the opportunity to express your appreciation to a staff member who has exceeded your expectations. Airport employees are also encouraged to recognize a colleague who has continuously supported them in their daily work, or someone whose knowledge, professionalism, dedication, and positive attitude have inspired them. Express your gratitude in the way that is most meaningful to you.
We warmly invite everyone to join the "PASS IT ON APPRECIATION" campaign.
CORPORATE SOCIAL RESPONSIBILITY OFFICE
Customer Service Team

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын 2026 оны 07 дугаар сарын 24-30-ны өдрүүдийнстатистик мэдээг танилцуулж байна. ✈️✈...
03/08/2026

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын 2026 оны 07 дугаар сарын 24-30-ны өдрүүдийн
статистик мэдээг танилцуулж байна.
✈️✈️✈️

✍️COP17: АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: ОХУ📌Торгоны замын жингийн цуваа ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөхдөө Дагестан, Халимаг болон А...
03/08/2026

✍️COP17: АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: ОХУ
📌Торгоны замын жингийн цуваа ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөхдөө Дагестан, Халимаг болон Астрахань мужуудаар нийт 1,363 км замыг тууллаа. Энэ нутаг , цөлжилт, газрын доройтол, гангийн нөлөө хүчтэй мэдрэгдэж буй бүс нутгуудаар аяллаа.
📌Аяллын туршид бэлчээрийн тогтвортой менежмент, газрын төлөв байдлын мониторинг, хуурай бүс байгальд түшиглэсэн уламжлалт мэдлэг зэрэг газар нутгаа хамгаалах бодит туршлага, шийдлүүдийг онцлон танилцууллаа.
📌Мэдлэгийг хуваалцах тусам улам бэхжиж, түгэн дэлгэрдэг. Газрыг сэргээх нь итгэл найдварыг сэргээх эхлэл юм.
📌Торгоны замын жингийн цуваа Улаанбаатар хотод болох UNCCD COP17-ыг зорин айсуй.

Address

Chinggis Avenue
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97675114323

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК:

Shortcuts

Share

Category