22/07/2026
📢 УБ-Д ИРСЭН АЧААГАА 7-Р САРЫН 22–23-НД АВНА УУ! 📦
Эрхэм үйлчлүүлэгчид ээ,
📣УБ-д ирсэн ачааны SMS болон и-мэйл мэдэгдэл илгээгдсэн тул 7-р сарын 22–23-ны өдрүүдэд ачаагаа каргоноос авна уу.
🚚 Ачаа тараалт хийж буй өдрүүдэд хүргэлтийн үйлчилгээ хэвийн ажиллаж, өдөрт нь хүргэнэ.
📦 Карго агуулах нь ачааг удаан хугацаагаар хадгалах зориулалттай биш бөгөөд ирсэн ачааг шуурхай олгож, дараагийн ачилтыг хүлээн авах зориулалттай ажилладаг. Иймээс SMS болон и-мэйл мэдэгдэл хүлээн авсан даруйдаа ачаагаа авч, төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж хамтран ажиллахыг хүсье.
Ингэснээр:
✅ Агуулахын зай талбай чөлөөлөгдөнө.
✅ Дараагийн ачилтыг саадгүй хүлээн авч, шуурхай тараах боломж бүрдэнэ.
✅ Бүх үйлчлүүлэгчдийн ачаа илүү хурдан, эмх цэгцтэй олгогдоно.
⏳ Одоогоор Эрээн хотоос дараагийн ачилт эхлээгүй байгаа тул дараагийн тараалтын хуваарь хараахан гараагүй байна. 7-р сарын 24-29 хүртэл УБ-д ачаа тараалт хийгдэхгүй буюу шинэ ачилт хийгдсэний дараа хуваарь гарна.
Хэрэв тараалтын өдрүүдэд ачаагаа авч амжаагүй бол дараагийн тараалтын хуваарь хүртэл хүлээнэ үү. Шинэ тараалт эхлэх үед SMS болон и-мэйлээр дахин мэдэгдэл хүргэх болно.
🤝 Та бүхний ойлголцол, хамтын ажиллагаанд баярлалаа.
Shankhai Cargo
shankhai-cargo.mn
2026.07.22