25/04/2026
Инженерийн ирээдүйг бүтээхэд хамтдаа алхсан талархал💥💥💥
“Монгол инженер 2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах боломжийг бүрдүүлж, ивээн тэтгэгчээр хамтран ажилласан ECO Cable Mongolia брэнд, FLSmidth Mongolia LLC-д гүн талархал илэрхийлье.👏👏👏 Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа нь инженерийн боловсрол, үйлдвэрлэл, инновацыг уялдуулсан энэхүү нэгдсэн арга хэмжээг бодит ажил хэрэг болгоход үнэтэй хувь нэмэр орууллаа.
Мөн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ЗМЗ, ZM Engineering LLC, SLS Bearings Mongolia LLC, WBL Ворлд бридж ложистик ХХК, Дархан Геомаш ХХК, ЧПМ ХХК, Transwest Mongolia LLC, ТрансХидроулик ХХК, WorldSkills Mongolia, MCS Property LLC, Skytel LLC байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.👏👏👏
Хамтран зохион байгуулагч ШУТИС, ТЗИС, УБТЗ, ХААИС, БХИС, GMIT, ШМТИС, МИС та бүхний идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа нь энэхүү арга хэмжээг салбарын хамтын хөгжлийн бодит платформ болгоход чухал үүрэг гүйцэтгэлээ.🤝🤝🤝
Инженерчлэл өнөөдрийг бүтээж, ирээдүйг тодорхойлно 💪💪💪
Металл Боловсруулалт Инженерчлэлийн Холбоо
#МонголИнженер2026 #Инженерчлэл