06/06/2023
Өдрийн мэнд! “Logistics weekly news”
МТЗНХ-с цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 7 хоног бүр Тээврийн логистикс, тээвэр зуучлалын салбарын ОУ-ын болон дотоодын нөхцөл байдлын мэдээллийг хүргэдэг билээ. Энэхүү мэдээллээ Мягмар гариг бүр хүргэж байхаар боллоо. ✅
🔹5 сарын 29-аас 6 сарын 4-ны хооронд буюу өнгөрөгч 7 хоногт Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 9 галт тэрэг гаргасан мэдээлэлтэй байна. Энэ нь өнгөрөгч 7 хоногт өдөрт ердөө 1 л галт тэрэг гарсан байна гэсэн үг болж байна. Тун хангалтгүй мэдээ оруулж буйд хүлцэл өчье. 🙏
Одоогийн байдлаар Синган төмөр замын өртөөнд хуримтлагдсан Чингэлгийн тоо хангалттай буурч чадахгүй байгаа нь эрсдэл хэвээр байгааг илтгэж байна. Гэхдээ бидэнд ирж буй дотоод мэдээллээр БНХАУ-н Төмөр замаас Тяньжин дахь бөөгнөрлийн асуудалд онцгой анхаарал хандуулж эхэлсэн гэсэн мэдээлэл ирсэн. Харин Монгол руу явж буй ачааг хүлээн авч зохион байгуулдаг 2 жижиг боомтуудын үлдэгдэл харьцангуй буурсан сайн мэдээтэй 7 хоног болж өнгөрлөө. Боомтуудаас -Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 7-9 хоног тээвэрлэгдэж байна.
🔹 Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1450 чингэлэг, үүнээс ачаатай 860 чингэлэг, 256 хоосон чингэлэг, 260 хоосон бичиг баримтгүй. Замын-үүд өртөөнд 76 импортын чингэлэгтэй байна.
✅