20/03/2026
АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, АНУ-д зорчих гадаад иргэдийн визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг багасгах хүрээнд тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсан. Үүнтэй холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд дуудаж уулзав.
Уулзалтын эхэнд монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, уг шийдвэр нь өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэж, уг шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг монголын талд өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.
https://www.facebook.com/share/p/1EK2sehZA9/
https://mn.usembassy.gov/visas/?fbclid=IwdGRjcAQqLiVjbGNrBCouHGV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHrPMOePWsiwgV5IrqkF2SOzwNbjBMCxyV8oWgP6l13GIrz4vjqXSMIG6bugv_aem_ggA_RlMRoa8tgN4xxuWfnA
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.
❗️Энэхүү шаардлага нь 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс ӨМНӨ олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд ХАМААРАХГҮЙ.
⚠️ Чухал анхааруулга
Визийн барьцааг ярилцлагаас өмнө УРЬДЧИЛАН ТӨЛӨХГҮЙ байхыг анхаарна уу. Урьдчилан төлөх нь виз олгох баталгаа болохгүй бөгөөд аливаа гуравдагч этгээдийн цахим хуудаснууд залилан байх эрсдэлтэй. Ярилцлагын өмнө төлбөр хийгдсэн тохиолдолд БУЦААН ОЛГОХГҮЙ.
Визийн нөхцөлийг бүрэн мөрдсөн тохиолдолд барьцаа мөнгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.html
Mongolia added to U.S. Visa Bond Pilot Program
Starting April 2, 2026, all Mongolians approved for a B1/B2 (business/tourist) U.S. visa must pay a bond of up to $10,000.
❗️This requirement does NOT apply to people holding a valid B1/B2 visa issued before April 2, 2026.
Do NOT pay your bond in advance. Paying early does not guarantee you a visa, and third-party sites can be scams. Any payment made before your interview is NOT refundable.
The bond will be returned if you respect the terms of your visa. Learn more: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.html