17/04/2026
ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГАНЫ АЮУЛТАЙ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА❗️❗️❗️
Ойрын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл болж, агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.
✅Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
✅Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх,
✅Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
✅Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна‼️
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
#хүчтэйцасанболоншороооншуурга
#УрьдчиланСэргийлье