Дорноговь аялал жуулчлал

Дорноговь аялал жуулчлал дорноговь үзэгслэнт газарын мэдээлэл

30/04/2024

👋😇 Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан ХАМАРЫН ХИЙД рүү явахаасаа өмнө мэдээд аваарай

🕉️🪷 Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг.

Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.

🧿🪬 Бурханы мэлмий

Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг.

Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг.

☸️ Хилэнцийг арилгах АЛТАН ХААЛГААР ОРООД...

Мэлмийнээс холгүй “бирдийн ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг намчинчлах ёстой. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг.

🎵🎶 Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнө зүгт байх

“Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулна.

Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.

Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

🌸🌸 Сакура цэцгийн хөндий

Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

🤰 Эхийн умай

Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умайгаас дахин төрсөн хүмүүс өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.

⛰️ Хүслийн хар уул

Хийдээс баруун хойно 20км гаруй зайд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.

👉 Аялагч та эдгээр нь зүйлсийг авч явбал зохино.

Үүнд:
- Сүү | Шамбалын оронд орохын өмнө заавал Мөөм Овоо орно. Энэхүү овоонд зөвхөн Эмэгтэйчүүд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн гуйж сэтгэлийн өргөл болгон бэлгэдэж СҮҮ өргөдөг.

-Архи | Хүслийн уул буюу “Хан Баянзүрх Хайрхан”-д хүслээ шивнэн гуйхдаа эрчүүд малгай өмсөн сэржимлэн өргөдөг.

- Хүүхдийн овооны өргөл | Хүслийн ууланд гарахад наана нь Хүүхдийн овоо гэж байдаг. Энэ овоонд Хүүхэдгүй хүмүүс хүүхэд гуйж, сэтгэлээсээ идээ будаа юу ч байж болохоор өргөлөг өргөдөг.

- ХАЛТАР АРВАЙ БУУДАЙ, арвай буудай

- Бал цаас | Хүслийн уулан дээр чин сэтгэлээсээ хүслээ бичиж шатаадаг. Хүслээ бичихдээ цаг хугацаатай, овог нэр, жил болон бусад зүйлсээ дэлгэрэнгүй тодорхой бичих хэрэгтэй.

- Цэвэр ус | Цэвэр усаа энергийн тахилын найман хундаганд дусааж усаа энергижүүлж авна. Энэхүү энерги шингэсэн усаа Энерги авч чадаагүй ирж амжаагүй хүмүүстэй амсуулж энерги хуваалцдаг.

- Арц, хүж, шүдэнз | Арц, хүжийг хамарын хийд, 108 агуй болон уул овоо гээд хүссэн газартаа уугуулж аривлаж болдог.

 #5 Нүдэнгийн хонхор  Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 8О км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн багийн төв энд байрлада...
15/06/2021

#5 Нүдэнгийн хонхор

Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 8О км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн багийн төв энд байрладаг. Уг газарт Нүдэнгийн хадны завсараас гардаг ходоодонд сайн рашаан, оролцоох тойрмоос нь ходоодонд сайн гэж амны хужир авдаг бөгөөд малчид мал хүн өргөнөөр хэрэглэдэг. Зүүн талд нь “Хөх өндөр” хэмээх тахилгат овоо байдаг. Нутгийн иргэд жил бүр тахидаг. Цайдмын тойром болон Нүдэнгийн орчмоор байгалийн сонин дүрс тогтоц бүхий хад чулуутай. Нүдэнгийн хийд 1945 оноос 1960 он хүртэл сэргээгдэн ном хурж байсан. Одоо бурхан шүтээн нь Гандан тэгчлин хийдэд очсон гэдэг. Нүдэнгийн хийдэд ноён хутагт Данзанравжаа Түгээмэл элбэгтийн 2-р оны хавар Далантүрүүгийн рашаан орох замдаа морилон саатаж байсан гэх яриа байдаг. Нүдэнгийн хадны рашааныг ходоодонд сайн гэдэг бөгөөд рашааныг зөвхөн эрэгтэй хүн очиж авдаг бөгөөд хэрэв эмэгтэй хүн авбал ус нь ширгэдэг онцлогтой гэдэг. Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12-р сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.

 #4 Цагаан дэлийн агуй Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Их нартын хадны зүүн талын төгсгөлийн цав толгодын дунд Айра...
14/06/2021

#4 Цагаан дэлийн агуй

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Их нартын хадны зүүн талын төгсгөлийн цав толгодын дунд Айраг сумын төвөөс баруун тийш 30 гаруй км зайд оршино. Цагаан дэлийн агуй нь 1968 онд хайлуур жонш авч байсан 27-р сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш ихээр байсныг олж үзээд ШУА-д захиа бичиж судлан үзэхийг хүсэж байжээ. Агуйн хоёр ам далайн түвшнээс дээш 1140 м өндөрт хайлуур жонш авч ашиглаж байсан 150 гаруй урт, 16,5м гүн сувгийн ёроолд зүүн хойш харсан байрлалтай юм.Агуй гадна талдаа хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван ханатай гэрийн буйрын хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг байжээ.Цагаан дэлийн агуйг 2006, 2010, 2013 онд сумын тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад 2011, 2014, 2019 онд тус тус авч байжээ. Харин 2019 онд улсын тусгай хамгаалалтад аваад байна.

 #3 Цонжийн чулууДорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзг...
18/05/2021

#3 Цонжийн чулуу
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм. Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт. Хүний гараар бүтээсэн 6 талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хадууд, өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Хар саарал өнгөтэй бөгөөд өнгөлөх юм бол гялалзсан хар өнгөтэй болдог. Хүрмэн чулуу нь халуун хайлмаг үедээ асар их даралтад орж ийм багана үүсч талсжсан хэрэг. Үүнийг нутгийнхан “Цонжийн чулуу” гэдэг.
Энэ өмөрмөц уулыг аймгийн байгалийн нөөц газрын тусгай хамгаалалтад 1988 онд 18.0 га талбайтайгаар бүртгэн авсан байна. Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор Дорноговь аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.

 #2 ''Их нартын хад байгалийн нөөц газар"    Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хад нь говийн ...
15/04/2021

#2 ''Их нартын хад байгалийн нөөц газар"

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил бөгөөд байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учир хамгаалах шаардлагатайг харгалзан УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байна. Нийт талбайн хэмжээ 4045 ам.км. Энэхүү байгалийн нөөц газарт байх зэрлэг амьтад ба мал сүрэг, байгаль, нийгмийн харилцааны асуудлуудыг судлах нь багагүй ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Денверийн зоологийн сан хамтран 2001 оноос Их нартын байгалийн нөөц газарт урт хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлж байна.

Их нарт хөхтөн амьтдын зүйлийн бүрдлээр баялаг. Энд дэлхийд хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзнаас өчүүхэн жижиг орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтад тохиолдоно. Жижиг махан идэшт хөхтнүүд олон байдаг ч ихэнх нь шөнийн амьдралтай. Аргаль хонь нь урт зэгзгэр хөлнийхөө хүчээр хурдан давхидаг бол янгир ямаа нь хаданд хурдан шаламгай авирч, аюулаас зайлж зугатах бөгөөд нэг овгийн эдгээр амьтад бэлчээр нутгаа хамтран эзэмшинэ. Угалз нь маш том биетэй, ер бусын гоёмсог, том, бүтэн мушгирсан эвэртэй байдаг боловч говийн угалзны эвэр нь харьцангуй жижиг. Их нартад янгир ямаа аргаль хониноос цөөн тоотой байдаг ч тархац нутгийнхаа бусад хэсэгт илүү олон тоотой байдаг. Хоёр зүйлийн зээр байдгийн нэг нь цагаан зээр нөгөө нь хар сүүлтий бөгөөд Их нартад улирлын чанартай тохиолдоно. Азид ховор тооцогддог хулан адуу их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Махчин амьтдаас саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс, халздай дорго, өмхий үен Их нартад байдаг. Жижиг хөхтнөөс дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алагдаахай, үхэр огдой, боролзон туулай, хээрийн болон хадны барагчин, хэдэн зүйлийн гар далавчтан тохиолдоно. Мөн олон зүйлийн шувууд энд нүүдэллэн ирж, эсвэл суурин амьдарна. Их нартын хад, цохионы ангал цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд үүрлэх боломж нөхцөл маш сайн байгааг харуулж байна. Олон зүйлийн шавьж, аалз, аалз хэлбэртэн мөн бусад сээр нуруугүйтэн байдаг ч ихэнх нь бага судлагдсан.
Их нартын чулуунд “Хульхан ам”, “Шинэ усны ам”, “Хөх усны ам”, “Элсний ам”, “Гурван хоногийн ам” 1-3м үргэлжилсэн булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их Нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд байдаг. Мөн Их Нартын баруун хойд хэсэгт рашаан сувиллын газар бий.

 #1 Бүрдэнэ булагДорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 27 км зайтай оршдог 11,10 гаруй ам дөрвөлжин га талб...
14/04/2021

#1 Бүрдэнэ булаг
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 27 км зайтай оршдог 11,10 гаруй ам дөрвөлжин га талбайтай байгалийн элс, манхан, булаг ус, говь нутгийн үзэсгэлэн болсон газрыг Бүрдэнэ булаг гэдэг.Булгийн хойд хайрхныг талын догшин Догмиддорж уул гэдэг бөгөөд энд эртний амьтдын чулуужсан мод байдаг. Уулын энгэрт дээрх хийдийн туурь бий. Одоо Бүрдэнэ булгийг түшиглэн 2000 оноос бөөр эмчлэх элсэн сувилал-амралтын газар байгуулан жил бүрийн 6 сарын 15-наас 8 сар хүртэл 50-80 хүн хүлээн авах боломж, орон байр, хоолны газрыг сумын тамгын газраас ханган ажилладаг болжээ. Энэ сувиллыг Улаанбаатар хотын нэгдсэн 3-р эмнэлэг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ сувилалд ирсэн амрагчид ингэний буцалгаа ууж, халуун элсэн шарлага хийж элсэн манхан, зүлэг ногоон талбай, булаг, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүүл зэрэг говийн ургамал,байгалийн сонин сайхныг үзэх боломжтой юм.
Мөн далайн манхан хэмээх 108 булагтай байгалийн маш үзэсгэлэнтэй газар бий. Харахад ус бүхий баянбүрд шиг ердийн элсэн манхан боловч элснийх нь ид шид гайхагдсаар иржээ. Бөөрний түүдгэнцэр, дэвшинцэрийн хурц архаг үрэвсэл зэргийг анагаах увидастай болох нь тогтоогджээ.

Address

Sain-Shand

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аялал жуулчлал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category