Skyline мөрөн

  • Home
  • Skyline мөрөн

Skyline мөрөн орон нутаг, олон улсын билетийн касс

18/07/2015
Хайчилбар зураг
18/07/2015

Хайчилбар зураг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээӨнөөдөр өдөр Булган, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн газар тариалангийн нут...
11/07/2015

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр өдөр Булган, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн газар тариалангийн нутгуудаар агаарт 32 градусыг давж хална.

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд:

12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар бороо орж сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 10-ны 21 цагаас 07 дугаар сарын 11-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгэ болон Туул голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ   Эх болсон...
10/07/2015

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ

Эх болсон Далай ээжээрээ овоглосон хоймор нутгийн хийморьлог ард түмэн Хөвсгөлчүүддээ Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө “Иргэндээ ээлтэй аймаг” болгох зорилтын хүрээнд боловсруулан батлуулж, “Аялал жуулчлал - ажилтай орлоготой иргэн”, “Төрийн үйлчилгээ багт”, “Залуучуудын хөгжлийг дэмжих”, “Оюунлаг Хөвсгөл”, “Эх хүүхдийн эрүүл мэнд” зэрэг хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна. Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд ажлын биелэлтээ эргэн харахад нийт төлөвлөсөн ажлынхаа 60.3 хувийг хэрэгжүүлж, бүрэн эрхийн үлдсэн хугацаанд бүрэн хэрэгжих боломжтой гэсэн дүгнэлтийг аймгийн ИТХ-аас гаргалаа. Иргэндээ ээлтэй байна гэдэг нь иргэдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой байх боломж нөхцөлийг бүрдүүлэх, тэдний аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцийг шийдвэрлэхэд төр засгаас эн тэргүүнд анхаарах ёстой гэж ойлгож байна. Дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн санаачлага, жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бүлэг, хоршооллыг дэмжих чиглэлээр 1,4 тэрбум төгрөгийн зээл олгож, 2595 ажлын байр шинээр бий болгон, ажилгүйдлийн түвшинг 5.2 хувиар бууруулж чадсан байна. Өнгөрсөн хугацаанд 204 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж аймаг орон нутагт орчин үеийн шаардлага хангасан сургууль,спорт заал, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилга байгууламжууд шинээр баригдаж байна. Мөн энэ оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж олон цогц ажил зохион байгуулсан нь залуучуудын хөгжил, оролцоо, эерэг хандлагыг төлөвшүүлэх, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа болно. Наран мишээж, навч цэцэгс дэлгэрч уужим хангай ногоон тэрлэгээр гоёж, ус голууд мэлтэлзээд хуртай зуны аялгуу хүн бүрийн сэтгэлд эгшиглэн буй цаг дор Монгол хүн бүрийн бүтэн жил хүлээдэг төрт ёсны их баяр цэнгэл наадам эхэлдэг билээ.Түүхийн алтан хуудсыг зузаатгаж ирсэн он цагийн хэлхээсэнд Хөвсгөлчүүд бид их баяр наадмаа хөдөлмөр бүтээлийн өрнүүн амжилттай, хүрэх ирээдүйн өгсүүр шат бүхнийг хамтдаа туулсаар энх мэндийн ерөөл билгээр тосдог уламжлалтай билээ. Хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, хурдан ажнай хөлгүүдийн уяа сойлго эвлэж , хурц мэргэн харваачдын оноо хараа жигдрэн Монгол хүн бүр Монголоороо омогшиж дэнж хотойтол сайхан наадах болтугай

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Нисэх онгоц/Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас/    Энэ онгоцыг бусад онгоцоос ялган таниарай.Агаарын урсгалыг ашиглан...
10/07/2015

Нисэх онгоц

/Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас/

Энэ онгоцыг бусад онгоцоос ялган таниарай.

Агаарын урсгалыг ашиглан нисдэг төхөөрөмжийг нисэх онгоц гэнэ. Онгоц нь агаарын бөмбөлөг ба пуужингаас агаарын урсгалаар хөөрдөг зарчмаар ялгагдана.

Далавч нь онгоцны тогтворжуулагч ба хөөргөлтийн үүргийг гүйцэтгэнэ, харин сүүл чиглүүлэгч ба тогтворжуулагчийн үүрэгтэй.
А-380 Аэробус дэлхийн хамгийн том онгоц

Түүх

Маш олон оронд олон зуун жилийн өмнөөс нисэх оролдлогууд хийгдэж байсан бөгөөд голцуу шувууны бүтцийг дуурайж далавч, сүүл хэрэглэсэн нь өнөөгийн онгоцны гол бүтэц болон уламжлагджээ. ХХ зууны эхээр европ ба америкт технологийн эрчимжсэн хөгжлийн нөлөөгөөр АНУ, Франц, ОХУ-д анхны орчин үеийн онгоц бүтээгджээ.Хамгийн анх АНУ-д Нисэх онгоц зохион бүтээгч Уилбер Райт,Орвил Райт нар анх анхны хөдөлгүүрт нисэх онгоцыг зохион бүтээн амжилттай агаарт хөөрсөн.

Төрөл

Сэнст онгоц иргэний ба цэргийн хэрэглээнд идэвхтэй нэвтэрсэн 1910 оны сүүл үетэй давхцан инженерүүд онгоцны өөр зарчмын хөдөлгүүрийг судалж эхэлсэн юм. 1936 онд Германд Фокке Вүльф компани анхны бүрэн ажиллагаатай нисдэг тэрэг Фокке Вульф Фв61-ийг амжилттай зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Анхны тийрэлтэт онгоц МЕ262-ыг ...

Монгол улсад онгоц иргэний тээвэрт ашигласан нь

Монгол улсын анхны агаарын тээврийн үйлчилгээг Монголын Иргэний Агаарын Тээврийн МИАТ компани 1925 оны 5-р сарын 25-нд эхлүүлжээ. 1946 оноос Иргэний Агаарын тээврийн тасаг 7 дээд зэрэглэлийн онгоц, 1 По-2 онгоцтойгоор байгуулагдан Дундговь, Дорноговь, Хэнтий болон Сүхбаатар аймгуудад дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн юм.

1993 онд МИАТ компани 12 Ан-24 онгоц, 3 Ан-26, 5 Ю-12, 45-Ан-2, 1 Б-727, 1 ТУ-154, 1 Ан-30 онгоцноос бүрдсэн, нийт 68 онгоц бүхий парктай болсон байлаа.

1994 оны зургадугаар сард Солонгос улсаас 2 ширхэг Б-727 онгоц худалдан авснаар олон улсын нислэгийг өөрийн онгоцоор үйлдэх боломжтой болсон юм.

Олон улсын үйл ажиллагаа өргөжин тэлж 1990 онд тус компани нь бүртгэлийн СИТА системийн гишүүн, мөн 1996 онд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо- ИАТА-ийн гишүүн тус тус болжээ.

1998 оны 5 дугаар сард тус компани нь олон улсын болон дотоодын нислэгийн паркт шинэчлэлт хийх төслийн хүрээнд, олон улсын агаарын тээврийн удирдлагын дуу чимээний шаардлагад нийцүүлэх зорилгоор 1 ширхэг А310-300 онгоцыг Аэробусаас авсан.

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмжЕсөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залжЕсөн цагаан хүслээ цацал болгон өргөжЕ...
10/07/2015

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай.

09/07/2015
09/07/2015
Доод цагаан нуур. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум.
09/07/2015

Доод цагаан нуур. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум.

Address

Мөрөн хот ӨНӨР төв 1 давхар

976

Telephone

9961981

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Skyline мөрөн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Transport Service?

Share