12/11/2025
ДОРНОД АЙМАГТ шинээр 124,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын 8 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
1. “Чойбалсан” нисэх буудал (Аэродром)-ын хөөрч, буух зурвасыг шинэчлэх, төсөвт өртөг 59,120.0 (тавин есөн тэрбум нэг зуун хорин сая) төгрөг,
2. Хэрлэн голын төмөрбетон гүүр, 217.6 у/м, төсөвт өртөг 22,845.1 (Хорин хоёр тэрбум найман зуун дөчин таван сая) төгрөг
3. Сургуулийн барилга, 640 суудал, Хэрлэн сум, 1 дүгээр баг, төсөвт өртөг 12,904.5 (арван хоёр тэрбум есөн зуун дөрвөн сая таван зуун мянга) төгрөг
4. Цэцэрлэгийн барилга, 150 ор Дорнод, Матад сум, төсөвт өртөг 4,463.6 (Дөрвөн тэрбум дөрвөн зуун жаран гурван сая зургаан зуун мянга) төгрөг
5. Цэцэрлэгийн барилга, 150 ор /Дорнод, Дашбалбар сум/, төсөвт өртөг 6,137.4 (Зургаан тэрбум зуун гучин долоон сая дөрвөн зуун мянга) төгрөг
6. Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын их засвар /Дорнод, Хэрлэн сум/, төсөвт өртөг 2,000.0 (хоёр тэрбум) төгрөг
7. Дотуур байрын барилга, 80 ор /Дорнод, Булган сум/, төсөвт өртөг 4,040.7 (Дөрвөн тэрбум дөчин сая долоон зуун мянга) төгрөг
8. Дорнод аймаг дахь шүүхийн барилга /Дорнод, Хэрлэн сум/ 13,400.0 (Арван гурван тэрбум дөрвөн зуун сая) төгрөг
Дээрх хөрөнгө оруулалтууд хэрэгжсэнээр ахмад настан, хүүхдүүд болон эрүүл мэндийн яаралтай тусламж авах шаардлагатай иргэд агаарын тээврээр үйлчлүүлэх, аялал жуулчлал хөгжих, олон улсад агаарын тээврээр мах экспортлох боломж бүрдэнэ.
Мөн газрын тос, холимог металлын олборлолтын нөлөөлөлд өртөж буй Матад, Дашбалбар сумдын хүүхдүүд тохилог орчинд суралцаж, хүмүүжих, Шүүхийн барилгыг шинээр барьж Чойбалсан хотын төвийн сургууль, цэцэрлэгүүдийн дундаас гаргаснаар одоогийн барилгыг анхны зориулалтаар нь буюу хүүхдийн зориулалтаар ашиглах боломж бүрдэх давуу талтай.