Royal logistics Co.,LTD

Royal logistics Co.,LTD "Royal Logistics" Co.LTD established in 2020 in Seoul, Korea invested by Mongolian company.

🔎 Импортын бүрдүүлэлтийн материалд тавигдах шаардлагаГаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай үндсэн шалгах үзүүлэлтүүд
24/05/2026

🔎 Импортын бүрдүүлэлтийн материалд тавигдах шаардлага
Гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай үндсэн шалгах үзүүлэлтүүд

🌧️☔️ Борооны улирлын анхааруулга ☔️🌧️Борооны улирал эхэлж буйтай холбоотойгоор тээвэрлэлтийн явцад бараа бүтээгдэхүүн ус...
23/05/2026

🌧️☔️ Борооны улирлын анхааруулга ☔️🌧️

Борооны улирал эхэлж буйтай холбоотойгоор тээвэрлэлтийн явцад бараа бүтээгдэхүүн ус, чийгэнд өртөх эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.

Боомтоос гарсан хоосон чингэлгүүдийг шууд ачилтын талбайд хүргэдэг тул тээвэр зуучийн байгууллагын зүгээс чингэлгийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгах боломжгүй байдаг.

Иймд ачилт хийхээс өмнө дараах шалгалтыг заавал хийж ажиллана уу.

✅ Чингэлэгт цоорхой, нүх сүв, завсар байгаа эсэхийг шалгах
✅ Хаалга болон резинэн битүүмжлэл хэвийн эсэхийг нягтлах
✅ Ус нэвтрэх эрсдэлтэй хэсгийг сайтар шалгах
✅ Ачилтын дараа хаалга бүрэн түгжигдэж, ус нэвтрэхгүй байгааг баталгаажуулах

⚠️ Цоорхой болон ус нэвтрэх эрсдэлтэй чингэлэгт шалгалтгүйгээр бараа ачсан тохиолдолд борооны ус орж үүссэн хохирлыг тээвэр зуучийн байгууллага хариуцах боломжгүй болохыг анхаарна уу.

📌 Мөн ачаандаа даатгал хийлгэсэн тохиолдолд тээврийн дагалдах бичиг дээрх үнийн дүнгээр хохирол барагдуулах боломжтой тул бараа бүтээгдэхүүндээ даатгал хийлгэхийг зөвлөж байна.

Таны хариуцлагатай шалгалт ачааг гэмтлээс хамгаалж, нэмэлт зардал болон маргаанаас урьдчилан сэргийлэх чухал нөхцөл бо

22/05/2026
Гаалийн хяналтын шалгалт ихэссэнтэй холбогдуулан E-barimt шивэлт болон гаалийн бүрдүүлэлтийг заавал хийх шаардлагатай бо...
22/05/2026

Гаалийн хяналтын шалгалт ихэссэнтэй холбогдуулан E-barimt шивэлт болон гаалийн бүрдүүлэлтийг заавал хийх шаардлагатай болж байна.

Иймд тээврийн зардлыг урьдчилан заавал төлж, E-barimt-аа шивүүлж гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хийнэ үү. Учир нь гаалийн дараах хяналтын шалгалтаар орох үед зөрчил илэрсэн тохиолдолд их хэмжээний торгууль төлөх магадлалтай тул бүх үйлчлүүлэгчид хариуцлагатай хандахыг анхааруулж байна.

Сэрэмжлүүлэг мэдээСүүлийн үед Монгол болон Солонгосын иргэдийн хооронд автомашины худалдаа, наймаа хийх явцад хууран мэх...
20/05/2026

Сэрэмжлүүлэг мэдээ

Сүүлийн үед Монгол болон Солонгосын иргэдийн хооронд автомашины худалдаа, наймаа хийх явцад хууран мэхлэх, залилангийн шинжтэй асуудлууд ихээр гарч байна. Тухайлбал, мөнгийг нь шилжүүлэн авсан боловч автомашинаа өгөхгүй байх, эсвэл автомашинаа өгсөн атлаа бичиг баримтыг бүрдүүлж өгөхгүй орхих, улмаар ор сураггүй алга болох тохиолдлууд нэмэгдэж байна.

Мөн автомашин худалдан авсан тал нь хохирч, маргаан үүссэн үед шүүх, цагдаад хандахад төлбөр төлсөн баримт нь гуравдагч этгээдээр дамжсан шилжүүлэг хэлбэртэй байх, эсвэл хангалттай нотлох баримтгүйгээс болж хэрэг үүсгэх, хохирлоо бүрэн барагдуулах боломжгүй болох эрсдэл ч гарч байна.

Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүд аливаа худалдаа, бизнесийн гүйлгээг хийхдээ заавал Монгол банкны албан ёсны сувгаар дамжуулан гадаад гүйлгээ хийх, эсвэл найдвартай, баталгаатай санхүүгийн сувгийг ашиглах шаардлагатай.

Хариуцлагатай, нягт нямбай хандсанаар ийм төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтойг анхаарна уу.

🚛📦 БНСУ-ААС МОНГОЛ LCL / ТҮҮВЭР АЧААНЫ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ ЭХЭЛЖ БАЙНА! 🇰🇷➡🇲🇳Манай тээвэр зуучийн компани үйл ажиллагаагаа өр...
20/05/2026

🚛📦 БНСУ-ААС МОНГОЛ LCL / ТҮҮВЭР АЧААНЫ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ ЭХЭЛЖ БАЙНА! 🇰🇷➡🇲🇳

Манай тээвэр зуучийн компани үйл ажиллагаагаа өргөжүүлж,
2026 оны 6-р сараас эхлэн өөрийн агуулах болон ачилтын талбайгаас
түүвэр ачаа (LCL) хүлээн авч,
илүү найдвартай, хурдан шуурхай тээвэрлэх бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

✅ БНСУ-аас түүвэр ачаа тогтмол хүлээн авна
✅ Өөрийн агуулах, ачилтын талбайтай
✅ Ачаа нэгтгэл, савлагаа, бүртгэл
✅ Хурдан, найдвартай тээврийн зохион байгуулалт
✅ Барааны явцын мэдээлэл тогтмол

📍Солонгос → Монгол чиглэлд
📦 Карго • Түүвэр ачаа • Захиалгат тээвэр

Хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүс бидэнтэй холбогдоно уу.

Авто тээврийн чингэлэг дээр гардаг жингийн зөрүүний тухайТээвэр зууч нь та бүхний ачааг чингэлэгт ачиж, авто болон далай...
15/05/2026

Авто тээврийн чингэлэг дээр гардаг жингийн зөрүүний тухай

Тээвэр зууч нь та бүхний ачааг чингэлэгт ачиж, авто болон далайн тээврээр дамжуулан хүргэдэг билээ. Энэ төрлийн тээвэрлэлтийн явцад жингийн зөрүүтэй холбоотой ойлгомжгүй асуудал үе үе гардаг тул дараах мэдээллийг хүргэж байна.

Ачааг чингэлэгт ачаад БНСУ-аас гарахаас өмнө пүүн дээр жинлэж, гарсан жинд үндэслэн тээврийн бичиг баримтыг үйлддэг. Экспортын бичиг баримт гарсны дараа чингэлэг далайн тээврээр БНХАУ-ын боомтод хүрч, цааш Эрээн боомтоор дамжин Замын-Үүдэд орж ирдэг.

Энэ хугацаанд чингэлэг нийт хэд хэдэн удаа дахин жинлэгддэг. Үүнд:

БНСУ-аас гарах үеийн пүүний жин
БНХАУ-ын боомт болон Эрээн дээрх пүүний жин
Замын-Үүд боомт дээр пүүн дээр жин үзээд Улаанбаатар хотын гааль руу хөдлөнө

Ингэснээр 3 улсын боомтын пүүний жингээр хяналт хийгдэж, таны ачаа Улаанбаатар хотын гаалийн талбайд хүрдэг.

Энд ойлгох чухал зүйл нь улс бүрийн пүү, тоног төхөөрөмжийн стандарт өөр байдаг тул бүх газар яг ижил жин гарах боломжгүй байдаг. Мөн чингэлэг чирж буй чирэгч машинууд нь өөр өөр марк, өөрийн жинтэй байдаг бөгөөд түлшний хэмжээ зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан жинд бага хэмжээний зөрүү гарч болдог.

Зарим тохиолдолд үйлчлүүлэгч болон хил, гаалийн ажилтнууд дээрх процессыг бүрэн мэдэхгүйгээс болж тээвэр зуучаас пүүний жингийн талаар тодруулга, асуулт ирэх тохиолдол байдаг. Манай зүгээс тухайн үед гарсан албан ёсны пүүний баримт дээр үндэслэн бүх тээврийн бичиг баримтыг боловсруулдаг болно.

Энэхүү мэдээллийг үйлчлүүлэгчдэд ойлгомжтой мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэв. Цаашид тээвэртэй холбоотой түгээмэл асуулт, ойлгоход төвөгтэй асуудлуудын талаар шат дараатай мэдээлэл нийтэлж байх болно.

Манай тээвэр зуучийн үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг та бүхэнд баярлалаа.

Сүүлийн үед гаалийн хяналт, шалгалт эрчимжиж байгаатай холбоотойгоор дараах мэдээллийг хүргэж байна.COVID-19 цар тахлаас...
14/05/2026

Сүүлийн үед гаалийн хяналт, шалгалт эрчимжиж байгаатай холбоотойгоор дараах мэдээллийг хүргэж байна.

COVID-19 цар тахлаас хойш онлайн худалдаа эрчимтэй хөгжиж, хүмүүс дэлгүүрээр үйлчлүүлэхээс илүүтэй гар утсаараа худалдан авалт хийх болсон нь нууц биш юм. Үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн импортын барааны хэмжээ ч нэмэгдэж байна.

Энэ дундаас онцгой анхаарах шаардлагатай нэг төрөл нь хүнсний бүтээгдэхүүн юм. Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ хадгалалтын нөхцөлөөс хамааран хөргүүртэй болон энгийн чингэлгээр тээвэрлэдэг.

Мөн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд холбогдох дагалдах бичиг баримтууд зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнд:

* Invoice / Packing List буюу тээврийн дагалдах бичиг
* Эрүүл ахуйн сертификат
* Гарал үүслийн сертификат
* Бүтээгдэхүүн худалдан авсан гэрээ
зэрэг холбогдох бичиг баримтууд шаардлагатай байдаг.

Түүнчлэн 2013 оноос эхлэн хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг импортын зориулалтаар оруулж ирэхийг хориглож, зөвхөн аж ахуйн нэгжийн нэр дээр импортлох журам хэрэгжиж эхэлсэн байдаг.

Иймд та бүхэн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой тээвэр зохион байгуулахдаа урьдчилан тээвэр зуучтайгаа зөвлөлдөж, шаардлагатай бичиг баримт болон нөхцөлүүдийг бүрэн хангаж байж ачилтаа төлөвлөхийг зөвлөж байна.

🚛 СОЛОНГОС → ХЯТАД → МОНГОЛ   ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭМанай тээвэр зууч нь БНСУ-аас БНХАУ-ын нутгаар дамжуулан Монгол Улс руу ...
14/05/2026

🚛 СОЛОНГОС → ХЯТАД → МОНГОЛ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Манай тээвэр зууч нь БНСУ-аас БНХАУ-ын нутгаар дамжуулан Монгол Улс руу бүх төрлийн ачаа, тоног төхөөрөмжийг найдвартай тээвэрлэн хүргэж байна.

📦 Тээврийн замнал:
Ачаа нь 3 улсын хил, гаалийн хяналтаар дамжин тээвэрлэгддэг бөгөөд тухайн улсын нутаг дэвсгэр бүрт харгалзах тээврийн зардлууд тус тус төлөгддөг.
💰 Тээврийн зардлын дундаж бүтэц:
• 🇰🇷 Өмнөд Солонгос – 15%
• 🇨🇳 Хятад – 55%
• 🇲🇳 Монгол – 30%
⚠️ Тайлбар: Чиглэл, ачааны төрөл, төмөр зам/авто тээврийн нөхцлөөс шалтгаалан хувь хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх боломжтой.
📌 ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ:
Төмөр зам болон олон улсын дамжин өнгөрөх тээвэр нь урьдчилсан төлбөртэй явагддаг. Иймээс ачаа ачигдахаас өмнө тээврийн төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай.

Ачаа ирэх үед төлбөрөө хийж, бараагаа хүлээн авах нь сааталгүй, хэвийн тээвэрлэлтийн үндсэн нөхцөл юм.

💳 Зарим тохиолдолд тээврийн зээлийн үйлчилгээ санал болгох боломжтой боловч хугацаандаа төлбөрөө барагдуулах нь тээврийн тасралтгүй ажиллагаанд хамгийн чухал нөлөөтэй.

📲 Дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга авах бол бидэнтэй холбогдоно уу.

📢 Нийт үйлчлүүлэгчдийн анхааралдМонгол Улсын Замын-Үүд дэх вагоны хомсдолтой холбоотойгоор төмөр замын түгжрэл эрс нэмэг...
12/05/2026

📢 Нийт үйлчлүүлэгчдийн анхааралд

Монгол Улсын Замын-Үүд дэх вагоны хомсдолтой холбоотойгоор төмөр замын түгжрэл эрс нэмэгдэж байгааг мэдэгдэж байна.

Одоогийн байдлаар Синьганы төмөр замын терминал дээр ирсэн ачаанууд дунджаар 35-45 хоногийн хүлээлттэй байна. Мөн Синьганаас Эрээн чиглэлд өдөрт 2 цуваа галт тэрэг хөдөлгөхөөр төлөвлөж байгаа хэдий ч, дараалал хүлээж буй вагоны тоо 2,160-д хүрээд байгаа бөгөөд шинэ ачаанууд тасралтгүй нэмэгдсээр байна.

Монголын талаас уг асуудлыг богино хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаа тул ойрын хугацаанд нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.

Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна:
▪️ Эм, хадгалах хугацаа богино хүнсний бүтээгдэхүүн зэрэг яаралтай ачаанд авто тээврийн хувилбарыг сонгохыг зөвлөж байна
▪️ Манай байгууллага нөхцөл байдлыг тогтмол хянаж байгаа бөгөөд шинэ мэдээлэл гарсан даруйд тухай бүр мэдээлэх болно

🚛📦 АВТО ТЭЭВРИЙН ЧИНГЭЛГҮҮД АМЖИЛТТАЙ ТЭЭВЭРЛЭГДСЭЭР БАЙНА 📦🚛Манай компани БНСУ 🇰🇷 → Монгол 🇲🇳 чиглэлийн авто тээврийн ч...
12/05/2026

🚛📦 АВТО ТЭЭВРИЙН ЧИНГЭЛГҮҮД АМЖИЛТТАЙ ТЭЭВЭРЛЭГДСЭЭР БАЙНА 📦🚛

Манай компани БНСУ 🇰🇷 → Монгол 🇲🇳 чиглэлийн авто тээврийн чингэлгүүдийг тогтмол, найдвартай тээвэрлэн хүргэж байна.

✅ Хил гаалийн бүрдүүлэлт
✅ Чингэлгийн хяналт, мэдээлэл
✅ Түргэн шуурхай зохион байгуулалт
✅ Найдвартай тээвэрлэлтийн үйлчилгээ

Сүүлийн үед авто тээврийн урсгал хэвийн явагдаж байгаа бөгөөд чингэлгүүд амжилттай дамжин орж ирж байна. Үйлчлүүлэгч та бүхэн ачаагаа цаг алдалгүй илгээж, урьдчилан захиалгаа өгөөрэй.

📍 Солонгос → Монгол бүх төрлийн карго, чингэлэг тээвэр
📍 SOC / COC чингэлэг
📍 Том оврын болон bulk ачаа
📍 Найдвартай зуучлал, тогтмол мэдээлэл

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг пэйж хуудасны чат болон утсаар холбогдон авна уу.

#СолонгосКарго #ЧингэлэгТээвэр #АвтоТээвэр #МонголКарго

🚛✨ ДАЛАВЧТАЙ ЧИНГЭЛЭГ – ХАМГИЙН ХУРДАН ШИЙДЭЛ!
📦 🇰🇷➡️🇲🇳Солонгос улсаас 4–6 хоногт Монголд ирэх боломжтой
🔥 ЯАРАЛТАЙ ачаанд хамгийн тохиромжтой сонголт!

📍 Сүүлийн үед Тяньжин боомт дээр төмөр замын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор
👉 Авто тээврийн чингэлэг илүү хурдан, найдвартай болж байна

🎯 Тиймээс бид танд санал болгож байна:
✔ Яаралтай ачаанд авто тээвэр
✔ Түргэн шуурхай хүргэлт
✔ Найдвартай үйлчилгээ

🎉 Хүүхдийн баяр & Наадмын өмнө
👉 Ачаагаа цаг алдалгүй амжуулж аваарай!

📲 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол
💬 Inbox бичих эсвэл холбогдоорой!

#Тээвэр #Ложистик #ШуурхайТээвэр

Address

Incheon

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+82328328161

Alerts

Be the first to know and let us send you an email when Royal logistics Co.,LTD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Royal logistics Co.,LTD:

Share