TransEurAsia Paket Service

TransEurAsia Paket Service Сайн байна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг Tа бүхэн Info хэсгээс авна уу.

🔘Үнэ, тариф:

ХБНГУ-аас та бүний ачааг 14-21 хоногийн дотор тээвэрлэж байна.

Хайрцагны эзэлхүүн нь боит жингээсээ буюу кг-саа илүү гарсан тохиолдолд эзэлхүүнээрээ бодогддог болохыг анхаарна уу.
Эзэлхүүнийг бодохдоо:
Урт х Өргөн х Өндөр /6000
Жишээ нь: 60х70х25/6000= 17,50кг

2кг хүртэл - 18 евро
10кг хүртэл кг тус бүр - 9,50 евро/кг
20кг хүртэл кг тус бүр - 9,00 евро/кг
30кг хүртэл кг тус бүр -

8,50 евро/кг
40кг-с дээш бол лавлаж асууна уу
Компани болон аж ахуйн нэгжийн ачаа хамаарахгүй (лавлаж асууна уу).
Жич: Үнийн өөрчлөлт гарсан тохиолдолд тухайн үед нь байнга мэдээлж байх болно.

0,3 гр-с илүүгүй захиа, бичиг баримт, урилга зэргийг
энгийнээр - 20 евро
яаралтайгаар - 30 евро

Монголоос Герман руу 100кг-с дээш ачаа яуулах бол чатаар болон утсаар лавлаж асууна уу.

Хувийн илгээмж 4.200.000,00 төгрөгөөс илүүгүй үнийн дүнтэй бол татваргүй. Үүнд компани болон аж ахуйн нэгжийн ачаа хамаарахгүй.

Берлинээс өөр бусад хотоос илгээж байгаа илгээмжийн төлбөрийг дансаар шилжүүлэх бөгөөд гүйлгээний утга (Verwendungszweck) дээр илгээмжнийхээ дугаарыг нь бичсэн байх шаардлагатай.

Төлбөрөө Монголд бэлнээр хийсэн тохиолдолд нэмэлт 4,00 евро төлнө. Харин Монгол монгол данс уруу урьдчилж мөнгөө төлсөн тохиолдолд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй.

🔘Дүрэм, журам:

АНХААРАХ ЗҮЙЛС
Германаас Монгол уруу илгээж буй илгээмжиндээ мэдүүлээгүй бараа, валют болон мөнгөн тэмдэгт, иргэний үнэмлэх, паспорт, үнэт цаас, галт зэвсэг, газ болон бензин асаагуур, шүдэнз, нойтон цэнэглэгч, хүчил, аюултай тэсэрч дэлбэрэх бодис, химийн урвалт бодис, хар тамхи, хумсны ацетон, үсний лак, гутлын шүршдэг арчилгааны тос, цавуу, бүх төрлийн зай (Batterie), үнэртэй ус болон бүх төрлийн спрей (Spray) хийх хориотой!

Илгээмжэнд архи хийсэн тохиолдолд градусыг нь мэдүүлэг дээрээ заавал бичнэ (70% дээш тохиолдолд хориотой).

Мөн аюултай гэж бараан дээр тэмдэглэсэн галын зурагтай бүх төрлийн болон садар самууныг суртчилсан хуурцаг, DVD, VCD зэрэг хориотой бараа хийж явуулахыг хориглоно.

Эм болон витамин зөвхөн хувь хүний хэрэгцээний 2 ширхэгийг зөвшөөрнө.

Герман болон Монголын гаалийн байгууллагад мэдүүлээгй бараа, хориотой эд зүйлсийг хурааж авсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.

Санамсаргүй эсвэл санаатайгаар аюултай зүйлс хийсэн тохиолдолд 100,00 хүртэлх еврогоор торгоно.

🔘Хувь хүний ачаа:

1. Илгээмжийн нийт дүн нь (шинэ болон хуучин хувцас, бараа) 1000,00 еврогоос дээш хэтрэхгүй байх eстой.
Хуучин болон хэрэглэсэн эд зүйлсдээ та бүхэн өөрсдөө үнэлгээ өгнө.
Жишээ нь: 1 ширхэг хуучин гутлыг 1,00 евро гэж болно.

2. 1000,00 еврогоос хэтэрсэн тохиолдолд та илгээмжээ 2 хүний нэр дээр явуулж болно. (Компанийн ачаанд хамааралгүй).

3. Монголын гааль 3,2 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй бараанд татвар авахгүй.
Харин яг ижил бараа хоёроос дээш байгаа тохиолдолд бараа болгоноос нь татвар авдаг.
Жишээ нь: 3 ширхэг гутал байвал гутал бүрээс татвар авна гэсэн үг.
Тиймээс ачаа гааль дээр үлдсэн тохиолдолд та бүхэн дүрмээ сайн мэдэж байхыг сануулж анхааруулж байна.

Ямар ч шаардлагагүй бараа авч үлдсэн бол гаальд гомдол мэдүүлэх эрхтэй.

Бусад хуулийг Монголын гаалийн байгууллагаас лавлаж асуугаарай. Гааль одоогийн байдлаар нийт үнийн дүнгийн 15,5 хувийн татвар авдаг.
Өөрчлөлт болон гаалийн бусад мэдээллийг Монголын гаалийн татварын албанаас дахин лавлана асууна уу.

🔘Компанийн ачаа:

1. Компанийн нэр дээрх болон үйлдвэрийн барааг гадаад руу гаргах гаалийн дагалдах бичигтэй нь хамт явуулна (Ausfuhranmeldung буюу declaration-г
бараатайгаа хамт явуулна).

3000,00 еврогоос доош үнийн дүнтэй бол гаалийн бүрдүүлэлтийг бид 90,00-100,00 еврогоор хийж гүйцэтгэнэ.
Энэхүү дүрэмд дахин өөрчлөлт орвол бид танд мэдэгдэх болно.

2. Компанийн нэр дээрх болон үйлдвэрийн бараа 1000,00 еврогоос доош үнэтэй бол заавал үнийн дүнгийн баримтийг нь хавсаргаж явуулахад хангалттай, заавал Ausfuhranmeldung буюу гаалийн дагалдах бичиг байх албагүй.
Баримт дээр монгол дахь хүний эсвэл компанийн нэрийг (Rechnung буюу Invoice) бичсэн байх хэрэгтэй.
Үүнтэй холбоотой асуултууд байвал чат эсвэл утсаар холбогдоно уу.

🔘Илгээмж нь 14-21 хоног болгон илгээгдэх болсон бөгөөд МИАТ‐н ачаалалаас шалтгаалана ачаа хоцрох буюу хойшлогдох тохиолдол гардаг учраас үүнийг анхааралдаа авахыг хүсэж байна.

🔘Илгээмжийн жинд хязгаар заагаагүй учраас та хүссэн хэмжээгээрээ илгээмж явуулж болно. Гэхдээ 1 хайрцaгны хязгаарлалт нь 28кг‐с хэтэрч болохгүй.

🔘Илгээмжийн сав, баглаа боодлыг сайтар боож таарсан хайрцаганд хийхгүй бол хөндий хайрцаг цөмрөх аюултайг анхаарна уу! Хагарах, няцрах зүйлийг хагарна болгоомжтой гэж бичиж тэмдэглэхээс гадна улаан зориулалтын скочоор наах шаардлагатай.

🔘Мөн та өөрийн илгээмжээ хулгайд алдагдахаас эсвэл хагарч гэмтхээс сэргийлсэр даатгал хийлгэхийг зөвлөж байна.
Трансевроази нь алдагдсан бараанд болон хагарсан, гэмтсэн зүйлд хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулъя.

🔘Ачааг тээвэрлэгч байгуулага болон гаальд хүлээлгээд өгчихсөн тохиолдолд буцааж авах боломжгүй.
Хэрвээ авах тохиолдолд гарах зардлыг та өөрөө даах болно.

🔘Монголын гаальд зарагдах бараа үлдсэн тохиолдолд хүлээн авагч нь манай компианаас баримт аваад гааль дээрээс очиж авна.


🔘Интернет захиалга
Монголд байгаа ард иргэддээ зориулан бид Германаас хүссэн бараа , хувцас, гутал, гоо сайханы бүтээгдэхүүн гэх мэт бүх төрлийн барааг таны захиалгын дагуу Монголд авчрах боломжтой. Үүнд барааны үнээс гадна үйлчилгээний хөлс, илгээмжийн үнэ нэмэгдэнэ. Үйлчилгээний хөлсөнд тухайн захиалгын том, жижиг, их бага овроос шалтгаалж 15,00–50,00 евро хүртэл байна. Интернэтээс захиалга та өөрөө хийгээд манай хаяг руу явуулсан тохиолдолд 15,00 евро үйлчилгээний хөлс авна.

🔘Proforma Rechnung:

Proforma Rechnung буюу гаалийн мэдүүлгийг (Герман улсын гаальд заавал бөглөж өгнө).
Мэдүүлгийг үнэн зөв бөглөх ба илгээмжийн нийт үнийн дүнг бичиж, гарын үсгээ зайлшгүй зурсан байх шаардлагатай.

🔘Холбоо барих:

🇩🇪Берлин дэх хаяг:
Avirmed Badam
Transeuroasia Paket Service
Stargarder Str. 36
D-10437 Berlin
Germany

Ажиллах цагийн хуваарь:
Мягмар, Лхагва, Баасан 09:00-14:00

Утас: +491799631916

И-мэйл: [email protected]

🇲🇳Монгол дахь хаяг:
ХУД, 15-р хороо, Рапид хороолол, 23-р байр, 3-р орц, урд талын хаалгаар орно.

Ажиллах цагийн хуваарь:
Даваа – Баасан 09:00‐18:00
(ачаа ирсэн тохиололд ирнэ үү).

Утас: 99683887

13/04/2026

Дараагийн илгээмж энэ сарын 21-нд өгөх тул эртхэн илгээмжээ явуулж байна уу!!! Баярлалаа

08/02/2026

Дараагийн илгээмж энэ сарын 23-нд өгөх тул эртхэн илгээмжээ явуулж байна уу!!! Баярлалаа

17/01/2026

Манайх дараагийн ачаагаа энэ сарын
26-нд гаальд өгөх учир та бүхэн илгээмжээ эртхэн манайх уруу явуулаарай. Баярлалаа.

25/11/2025

Дараагийн илгээмж 12 сарын 8-нд өгөх тул эртхэн илгээмжээ явуулж байна уу!!! Баярлалаа!

16/11/2025

Манай 18-ний ачаа энэ сарын
21-нд гаальд өгөх болсон тул ачаа 19 хүртэл хүлээн авах боломжтой боллоо. Баярлалаа.

05/11/2025

Манайх дараагийн ачаагаа энэ сарын
18-нд гаальд өгөх учир та бүхэн илгээмжээ эртхэн манайх уруу явуулаарай. Баярлалаа.

25/09/2025

Манайх дараагийн ачаагаа 10 сарын
14-нд гаальд өгөх учир та бүхэн илгээмжээ эртхэн манайх уруу явуулаарай. Баярлалаа.

19/08/2025

Манайх дараагийн илгээмжээ 9 сарын
9-нд гаальд өгөх учир та бүхэн илгээмжээ эртхэн манайх уруу явуулаарай. Баярлалаа.

11/08/2025

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Манай дараагийн ачаагаа
8 сарын 19-нд гаальд өгөх болсныг мэдэгдэе! Иймд та бүхэн ачаагаа эртхэн
явуулаарай!

Adresse

Stargarder Str. 36
Berlin
10437

Öffnungszeiten

Montag 10:00 - 14:30
Freitag 10:00 - 14:30
Samstag 14:00 - 17:00

Telefon

+493032304685

Webseite

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von TransEurAsia Paket Service erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an TransEurAsia Paket Service senden:

Teilen

Kategorie