20/05/2026
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШУУРХАЙ БАЙДАЛ, ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
🔸 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар компанийн газар, хэлтэс, нэгжүүдийн 2026 оны тавдугаар сарын ажлын гүйцэтгэл, ирэх сард хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцов.
🔸 Мөн компанийн бүтэц, дүрэм журам болон программ хангамжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн тооллого, өр төлбөрийн зохицуулалт, ажилтнуудын нийгмийн асуудал, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр холбогдох ажлын хэсгүүдийг байгуулан ажиллах үүрэг чиглэл өглөө.
🔸 Түүнчлэн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хэрэгжүүлж буй ажлуудын үр дүн, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг нийт газар, нэгжүүдэд даалгалаа.