Tabi Adventure Tours, GO NOMAD & GO WILD

Tabi Adventure Tours, GO NOMAD & GO WILD Our Guest House "Tabi Station" can provide you the most pleasant stay with reasonable price. Airport pick up and drop is ranged 15 to 25 USD.

Tabi Station LLC offers 8 bed dorm room for only 10 USD per night stay (B&B). (15USD: one side, 25 USD: both side) Please check bed availability (by PM on facebook ) and reserve beforehand your arrival. If you already arrived, please call +976-77330199, or write to our E-mail: [email protected]

19/05/2025

ЯПОН УЛСЫН ВИЗА МЭДҮҮЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨГӨӨ.
Энэхүү постоороо өөрийн туршлагаа та бүхэнд хуваалцахаар бэлдлээ эхний ээлжинд шаардлагатай линкүүдийг та бүхэнд хавсаргаж өгсөн шүү. Би богино хугацааны визаны материал бүрдүүлсэн тул тэрхүү туршлага дээрээ тулгуурлах болноо. Асуух зүйл байвал коммент хэсэгт лавлаж асуух боломжтой шүү.

Виза мэдүүлгийн төрөл:
1. Богино хугацааны виз
2. Хөдөлмөр эрхлэх болон удаан хугацаагаар оршин суух виз

Визаны дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос:
1. Визаны талаар ерөнхий мэдээлэл. https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/visa.html
2. Холбоо барих утас
📱💻🖨+976– 70114446 / 70114448 / 70114449
3. 💻 Виз мэдүүлгийн цаг авах. Цахимаар авдаг болсон байна лээ шүү.
https://visa.vfsglobal.com/mng/mn/jpn/book-an-appointment
4. 💻 Цахим виз мэдүүлэг. https://visa.vfsglobal.com/mng/mn/jpn/apply-e-visa
5. 🖨 Биеэр очиж виз мэдүүлэх хаяг. Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрхийн урд талд байрлах DHL байрны 3 давхарт.

Материал бүрдүүлэх хэл:
1. Англи , Эсвэл зөвхөн япон хэл дээр бүрдүүлсэн материал хүлээж авна.
2. Ажлын газрын тодорхойлолт болон Данс хуулга баталгаат орчуулгаар орчуулагдсан байна.
3. Мөн манайх баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлдэг байгаа шүү.(Япон болон Англи хэл дээр)

Богино хугацааны виз:
Төрлөөсөө хамаараад бага зэргийн өөр өөр материал бүрдүүлэх шаардлагатай болдог юм байна лээ шүү. Бага зэргийн ялгаатай боловч тухайн бичиг баримтууд вэб хуудас дээрээ хангалттай мэдээлэл байдаггүй тул утсаар нь залгаад дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй болдог шүү.
Бүрдүүлэх материал: https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/visa_singleentry.html

Ж нь: Миний тохиолдолд эгчийндээ зочлох гэж байгаа тул хамаатан садныдаа зочлох богино хугацааны виз мэдүүлсэн болно. Гэхдээ энэ төрөлд хамаатан садныдаа зочлох үед зардалыг эгч маань гаргах эсвэл би өөрөө гаргах гэсэн хоёр сонголт өгдөг. Би нь өөрөө зардалаа гаргах гэдгийг сонгосон боловч. Эгчийнхээ гэрт байрлах гэж байгаа тул нэмэлтээр. (Японд байх эгчийн маань: 1. Оршин суугаа газрын тодорхойлолт 2. Япон иргэний үнэмлэхний хуулбар хоёр талаасаа 3. Урилга. материал дунд хавсаргасан урилгын маягтыг бөглөж өгнө. 4. Японд урих болсон шалтгааныг дэлгэрэнгүй үнэн зөв бөглөх хэрэгтэй 5. Төрөл садангийн лавлагаа эсвэл хоёулангийнх нь төрсний гэрчилгээ гээд E-mongolia аас авсан АНГЛИ хэл дээрхи лавлагаа ) гэх мэт зүйлүүдийг нэмэлтээр авч байсан.
Зөвхөн аялалын төрлөөр виз мэдүүлэхэд зардал их гарах тул банкан дахь дансны доод үлдэгдэлийн тодорхойлолт их байх шаардлагатай байсан шүү.

‼️Бүрдүүлэх материал дээр ОНЦГОЙ анхаарах зүйлс:
1. Пасспорт: Хуулбар байж болно. Паспорт дээр баталгаат гарын үсгээ зурсан байх шаардлагатай. Мөн 2-оос дээш хоосон хуудастай байх хэрэгтэй.
2. Цээж зураг: Сүүлийн 3-6 сард авсан байх. Мэдээж стандартын зураг авдаг газар очвол илүү найдвартай. 2 ш байхад болдог.
3. Виз мэдүүлгийн хуудас. (бэлэн маягт байгаа): Сайтар уншаад бөглөөрэй.
4. Нислэгийн тийз захиалгын хуудас: Аялалаа төлөвлөөд. Японы Нарита, Фүзүока,
онгоцны буудлуудын аль нэгийг сонгож болно. 1,2,3 дахь өдрүүдийн тасалбар харьцангүй хямд санагдсан 4-7 дахь хүртэлх өдрүүдийн захиалга хамгийн эхэнд дуусдаг бөгөөд хамгийн үнэтэй байдаг. Мөн ямар авиа компани сонгохоос хамаарч үнэ хэлбэлздэг. ‼️‼️ Виз мэдүүлгийн хариуг хүлээх шаардлагатай байдаг тул захиалга хийчихээд төлбөрийг төлөхгүй хүлээж байгаад визагаа зөвөөрөгдөхөөр мөнгөө төлж тасалбараа авахыг зөвлөж байна.
https://www.airmarket.mn/
https://www.miat.com/pagecontent.php?pageId=186&lang=mn,
https://airlink.mn/
https://www.itrip.mn/
5. Аялалын хөтөлбөр: Хэрвээ та 15 хоногийн аялалын виз сонгож байгаа болвол 7 хоногийн аялалын төлөвлөгөө гаргахыг зөвлөж байна. Энэ нь таны дансны доод үлдэгдэл болон бусад виз зөвшөөрөгдөх мэдээлэлд их нөлөөлдөг юм байна лээ шүү.
6. Зочид буудлын захиалгын хуудас: Виза гарахаас өмнө төлбөр төлөхгүй байхыг зөвлөж байна. Зочид буудал онлайнаар захиалах боломжтой хамгийн хямдхан боломжийн вэб хуудсуудыг доор линкээр оруулж өгэе. Та хаашаа аялах юу хийхээ шийдэхээрээ тэр байршилдаа ойрхон зочид буудал сонгох нь зөв юм байна лээ. Учир нь галт тэрэг автобусны үнэ нилээн өндөр санагдсан. Хэрвээ та олон газраар зорчино гэж бодож байвал SUIKA картыг захиалаад чиглэлийн зураглал зэрэгээ маш тодорхой гаргах хэрэгтэй шүү. Японд англиар ярьдаг маш ховор байдаг гэж санагдсан.
https://www.agoda.com/
https://www.airbnb.com/
https://www.booking.com/
https://www.Klook.com/
7. .Санхүүгийн чадамжаа батлах материал: Банкны хуулга сүүлийн 3 сарын хураангуй эсвэл 6 сарын дэлгэрэнгүй байж болно. Дансны доод үлдэгдэл 5000000₮ сая төгрөгөөс дээш байвал зүгээр. Аялалын төлөвлөгөөтэйгээ уялдаад тэрхүү дүнгээрээ дансны доод үлдэгдэл байх хэрэгтэй гэж үздэг. Мөн дансанд нэг удаа их хэмжээний мөнгө орсон байвал татгалзах шалтгаантай байдаг тул мөнгөө дансруугаа хийхдээ цувуулж хийгээрэй.
8. . Ажлын газрын тодорхойлолт, бизнес эрхэлж байгаа бол бизнесийн үйл ажиллагааг тодорхойлсон бичиг баримт. Оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт:
Ажлын газрын тодорхойлолт Англи хэл дээр байх хэрэгтэй байгууллага нь англи хэл дээр гаргаж өгдөг бол анхнаасаа тэр хэлээр нь авах хэрэгтэй шүү. Мөн яг шаардсан дэлгэрэнгүй нь байх шаардлагатай болно.
Нийгмийн даатгалын лавлагаа онлайнаар авч болдог болсон шүү. https://portal.ndaatgal.mn/ #/landing

9. Итгэмжлэх
(18 хүртэлх насны хүүхэд )

За ингээд мэдэж судалсан зүйлүүдээсээ тодорхой хэмжээний мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Илүү ихийг мэдмээр байвал коммент хэсэгт асуулт оруулж асууж болно шүү.

#японвиз #Япон #японаялал #Японаялал #аялалынтөлөвлөгөө #аялалынтөлөвлөгөөгөөгарганаа #аялалынтөлбөр #токиоаялал #аялал #АялалЖуулчлал #аялалболгайхамшиг #дэлхийгээраялцгаая #ДэлхийгээрАялцгаая #дэлхийгээр #дэлхийгээраялая #дэлхийгээраялагч #дэлхийгээротоглоё #дэлхийгээраялагчид

29/04/2025
29/04/2025

Шинэ долоо хоногийн мэнд. ☀️
Шинэ долоо хоногоо эрч хүчээр дүүрэн эхлүүлээрэй. Бусдад инээд, эерэг энерги түгээгээрэй. 😊
Ингэхэд манай монголчууд хүүхдүүддээ юу гэж сургаж хүмүүжүүлдэг вэ? Доор саналаа бичээрэй. 😇
Жишээлбэл: ⬇️
🇯🇵 Япон : Хүнд бүү төвөг уд
🇮🇳 Энэтхэг: Чи ч бас хүнд төвөг удах үе гарах тул чамд төвөг удсан хүмүүсийг ойлгож бай.
#амьдралынхэвмаяг #сэтгэлзүйнэрүүлмэнд #өөрийгөөхайрла #ЭрүүлМэнд #эрүүламьдрал #гялсэмнэлэг #рехамедклиник #Зорилго #алтанэмч #АЗЖАРГАЛ #рехамедэмнэлэг

19/01/2025

БУСДАД ХАЙРЛАГДДАГ ХҮНИЙ ОНЦЛОГ🌟
✨Өөрийгөө сайн мэддэг
✨Үргэлж инээж,талархдаг
✨Хүнд итгэж чаддаг
✨Сэтгэл зүйгээ удирдаж чаддаг
✨Сайн сонсогч байдаг
✨Өөрийгөө хөгжүүлдэг
✨Ашиг хонжоо хайдаггүй
✨Тохирох зайгаа барьж чаддаг.

Сайхан сэтгэлтэй, амьдралд хайртай хүмүүс цаанаасаа л гоё шүү.
Бусдын хайрыг булаадаг хүн байгаарай. Энэ бас сонголт шүү

#рехамедгялс #эрүүлмэнд #Зөвлөгөө #Эрүүламьдрал #Алтанэмч #Рехамедэмнэлэг #рехамед #амжилт #Амжилтанд #стресс #азжаргал

21/11/2024
21/11/2024

Address

Bayangol, 68-50
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Tabi Adventure Tours, GO NOMAD & GO WILD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tabi Adventure Tours, GO NOMAD & GO WILD:

Share