25/04/2026
🔵ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭСЭГ 20206.05.01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ӨДӨР БҮР 21:00 ЦАГ ХҮРТЭЛ УРТАСГАСАН ЦАГИЙН ХУВААРИАР АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ.
🔵Тус шийдвэр нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын ажлын хэсгийн хуралдааны үр дүн бөгөөд талууд боомтын ачаа тээврийн хэсгийг цаг сунган ажиллуулсан өмнөх туршилтын үр дүнг харгалзан, улирлын ялгамжтай зохицуулалт хийхээр харилцан тохиролцсон билээ.
🔵Ажиллах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал;
🔵Цагийн хуваарь: 08:00 – 21:00 цаг хүртэл;
🔵Давтамж: Долоо хоногийн бүх өдөр буюу “Даваа-Ням” гарагт тасралтгүй ажиллана.