Sod travel mongolia

Sod travel mongolia Улаанбаатар хотоос ОХУ/ Итгэлт Хамба/Улан Үдэ , Байгал нуурын аялалд аялагч бүртгэж тээвэрлэнэ.

29/03/2026
25/03/2026

Ганжуурын лүнг хүртэх нь их хувь заяатай, буянтай үйл юм...😇😇😇🙏🏼🙏🏼🙏🏼🥰🥰🥰

Ачит багшийн айлдвараас: Ганжуур нь Бурхан багшийн айлдварууд бөгөөд эрт дээр үеэс Ганжуурын лүнг хүртэх нь их хувь заяатай, буянтай үйлс хэмээн ихэд чухалчилсаар ирсэн.

Айл өрх, сүсэгтэн жил бүр Ганжуур судрыг айлтгадаг уламжлалтай. Бурхан багшаас нааш тасраагүй багшийн амнаас шавийн чихэнд дамжиж ирсэн энэхүү номоо дугандаа ирээд, зул хүжээ өргөөд сонсоорой гэж айлтгаж байна.

Энэ жил Монголчуудын хувьд их сайхан хувь заяатай жил байна. Энэ сайхан хувь тохиол хэний ач вэ гэвэл эцэстээ Далай багшийн ач юм шүү.

Далай багшийн бурханы шашныг бүхэл бүтнээр нь хадгалах, ариун байлгахын төлөө олон жил хичээсний үрээр бурханы шашин Монголд орон төдийгүй дэлхий даяар түгэн дэлгэрч байна.

Мөн Далай багшийн айлдварыг ёсчлон хэрэгжүүлсээр ирсэн Жадо ринбүүчи, Догдон ринбүүчи тэргүүтэй олон сайхан дээдэс эрдэмтэн лам нар морилж дордсоныг сэргээж, сэргэснийг нь арвижуулж, арвидсаныг нь улам дэлгэрүүлж байна. Тэрчлэн гэвш, гавж, лхаарамба, аграмба нар гарч олон шавь нар бэлдэж өгч байна. Бараг л хуучин шигээ шашин сайхан болоход дөхөж байна.

1990 оноо хойш манай Ганданд санджигсүмийн хурал тэргүүтэн Жүдэ, Бадма ёго дацан, эм, зурхай гээд бүгд сэргэж байна. Тэр бүгдийн судлагдахуун нь энэхүү Ганжуур дотор байгаа учраас лам нарын эрдэм хийгээд энэ орон газарт өлзий орших нь илүү байх аа гэж бодож байна.

VБогд 1838 онд энэ газар Гандан хийдийг байгуулахад их адистидтэй, өлзийтэй, бурхадын орон гэж айлдсан гэж дээдэс багш нар айлддаг байсан.

Өмнө нь Дияанч багшаас Ганжуурын нэг боть болох Жадамба судрын лүнг хүртсэн. Ганжуурын лүнг үргэлжлүүлэн Өндөр багш (хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхэд Дамдинсүрэн багш)-аасаа хүртэж байгаад багш маань өндөр настай байсан тул лүнгээ гүйцэд айлдаагүй. Гэсэн хэдий ч Энэтхэгт Догдон ринбүүчи багшаас лүнгээ хүртэж дүүргэсэн.

Тэр үед “Мянган бурхан гэгээрсэн Доржданд лүнгээ хүртэж дүүрлээ. Та хожим манай Монголд морилж энэ сайхан номоо айлдаж хайрлаарай” гээд хадаг барьж байлаа. Тэгэхэд багш маань их таалалтайгаар “Тэгнэ ээ тэгнэ. Цаг хугацаа болоход айлдалгүй яахав” гэж байсан нь өнөөдөр ийнхүү биелэлээ оллоо.

Догдон ринбүүчи бол олон төрөлдөө хувилгаанаар залагдаж шашны амьтны тусыг бүтээж буй дээдэс лам юм. Лосалинд Раадан гэдэг дацан байдаг. Тэр үед тэр дацангийн хамба байсан. Дараа нь тарнийн шашны Жүд дод дацангийн хамба лам болсон. Сүүлд чойрын гурван их дацангийн лосалин хамба болсон. Одоо Гандантэва руу явж байгаа ийм л өндөр эрдэм мэдлэгтэй судар, тарнийн номд мэргэшсэн лам юм.

Гандан хийдээс ажлын хэсэг гараад зохион байгуулалттайгаар ийм сайхан ном айлдуулж байгаа нь 1937 оноос хойш анх удаа бөгөөд маш их баяртай байна аа. Энэ Батцагаан дуганыг суурин дээр өмнө нь лам нарын байр байсан. Тэр лам нарын байранд манай Өндөр багш байсан. Энэ газар бол Ганжуурын лүнг хоёр удаа хүртэх учиртай газар юм байна гэж ихэд бэлэгшээж байна.

За ингээд та бүхэн маань номдоо чин сэтгэлээр сүсэглээд, нойрмоглохгүй, унтахгүйгээр сонсоорой. Яагаад гэвэл амьтан бүхэнд бурхан болох үндэс язгуур нь байгаа бөгөөд сонссон ном сэтгэлд үндсэнд шингэдэг. Нүгэл хилэнц арилаад гэгээрэлд хүрэхээр өмнө сонсож байсан ном нь сэргээд тэгээд номоо номлодог учиртай.

Өмнө заларсан бурхад үүнийг шүтэж байж, үүнийг хүртэж байж гэгээрсэн. Одоо ч бурхад тэгнэ, ирээдүйд бурхан болох гэж байгаа бид ч гэсэн гэгээрээд номлох номтой л болж байгаа юм шүү...

Address

Монгол Улс, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо Москва гудамж, Дархан Төв 1116 тоот, Ulaanbaatar, Mongolia
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sod travel mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share