30/10/2025
Онцчууд буюу одоогийн ОнЦ тээвэрчин тэмдгийг хэрхэн олгох, эдлэх урамшуулал, буцаан хураах тухай Архивын сан хөмрөгөөс 👇👇👇
1947 онд БНМАУ-ын авто тээврийн онцчууд тэмдгийн дүрмийг баталсан бөгөөд Дүрэмд зааснаар жилд 2 удаа улсын баяр наадмаар олгодог байхаас гадна хэрхэн олгох, авсан хүн ямар хөнгөлөлт урамшуулал эдлэх, ямар зөрчил гаргавал буцааж хурааж авах зэрэг харилцааг зохицуулжээ...
Мөн тэмдгийн тодорхойлолтыг дараах байдлаар баталсан аж.
Үүнд:
1. Тэмдгийг латинаар үйлдвэрлмой.
2. Тэмдгийн хэмжээ нь диаметрээрээ 40 мм баймой.
3. Тэмдгийн гадуур хүрээгээр алтаар өнгөлж гаргасан заг байх, дээд захд улаан таван хошуу, доод талд улаан лент баймой. Лентний голд БНМАУ хэмээн товчилсон алтан үсэг баймой.
4. Тэмдгийн төв дунд (тэнгэрийн) хөх өнгө байх бөгөөд доод талд нь ногоон талбай дээр ачаатай Зис-5 машин зураг баймой.
5. (Тэнгэрийн) хөх өнгөний захыг дагуулж (( авто тээврийн онцчууд)) хэмээх өгүүлбэр алтан үсгээр бичигдсэн байхаас гадна цагаан хөр өнгийн завсраар алтан зааг гаргамой.
6. Өөрснөө хөрвүүлээд уншаарай 🤗
Жич: Тэмдэг, тодорхойлолт 2 тохирч байгааг тогтоосон Ахмад тээвэрчин @А. Зоригтбаатар, Автотээврийн салбарын тэмдэг цуглуулагч Г.Эрдэнэбаяр Fero Erka нартаа талархал илэрхийлье.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай ❤️