21/10/2024
🌍 ШИНЭ ХЭВ МАЯГ БҮХИЙ АЯЛЛЫН ГАРААГАА ЭХЭЛЦГЭЭЕ! 🎉
Та хэзээ нэгэн цагт зөвхөн танд зориулагдсан хувийн хөтөлбөр, тансаг амралт, галзуу адал явдлаар дүүрэн аялалд гарахыг мөрөөдөж байсан уу? Тэгвэл үргэлжлүүлэн уншаарай! 😎✨
JINIUS VENTURE LUXURY TRAVEL нь энгийн, уламжлалт аяллын үйлчилгээнээс татгалзан, хүн нэг бүрийн хүсэл сонирхол, аяллын хэв маягт нийцсэн, онцгой сэдэв бүхий one-of-a-kind аяллын хөтөлбөр боловсруулж, зохион байгуулах үйлчилгээг үзүүлж байна.
💼 Бид хэн бэ?
Манай баг сүүлийн 10 гаран жил олон улсаар бизнесийн санаа хайж, гэр бүлийн давтагдашгүй дурсамж бүтээх, өөрийгөө сонсож бодит орчноос тасрах эсвэл урлаг, онгод эрэлхийлэх аяллуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа туршлагатай. 💫
🎯 Бид юу санал болгодог вэ?
Та зүгээр л зорилгоо хэлээд, үлдсэнийг нь бидэнд даатга! 💪🔥
Бид мэргэжлийн болон хувийн туршлага дээрээ үндэслэн таны хүсэл, шаардлагыг сонсож, хамгийн өвөрмөц аяллыг зохион байгуулж, аяллын явцад ямар нэгэн асуудал үүсвэл түргэн шуурхай шийдэж, таны сэтгэл ханамжийг хангах болно.
Та өөртөө болон баг хамт олондоо тохиосон чухал амжилтаа тэмдэглэх гэж байна уу? Бизнесийн шинэ санаа, нээлтүүдийг хайж байна уу? эсвэл зүгээр л галзуу адал явдал эрэлхийлэх үү? Бид тантай хамт таны бүхий л өвөрмөц хэрэгцээг тусгасан аяллыг зохион байгуулахаар ажиллана.
Бидний шинэлэг арга барил нь таны хувийн аяллын төлөвлөлтөөс эхлээд захиалга, зохион байгуулалт, 24/7 хувийн хөтөч, зөвлөхийн үйлчилгээ гээд тогтвортой, найдвартай үйлчилгээг санал болгож байна.
🛫 Үйлчилгээний явц?
01 Хэрэглэгчийн хэрэгцээг ойлгож, нарийн мэдээллийг хүлээн авна.
02 Бид таны хүсэлтэд нийцүүлэн аяллын хөтөлбөр боловсруулна.
03 Хөтөлбөрөө танд санал болгож, зөвлөмжийн дагуу сайжруулна.
04 Гэрээ байгуулж, захиалга эхэлнэ.
05 Бидний хөтөлбөрт 7/24 онлайн аяллын туслах үйлчилгээ эсвэл хөтөч, орчуулагчийн үйлчилгээ багтана.
🌟 Онцгой аяллын чиглэлүүд
Та Хятад улсыг үнэхээр мэддэг үү? Хятад улсыг дахин шинээр нээцгээе 🏯
Үзэсгэлэнтэй далайн эргээр зугаалж байсан уу? Тэгвэл Дэлхийн нууцлаг диваажин
болох Сейшелийн арлууд дээр хувийн аялал хийе? 🌴
#сейшел #Хятад