Төмөр замын зүтгүүр, вагон эзэмшигч, тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Төмөр замын зүтгүүр, вагон эзэмшигч, тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо

Төмөр замын зүтгүүр, вагон эзэмшигч, тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Төмөр замын зүтгүүр, вагон эзэмшигч, тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Travel and transport, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Ulaanbaatar.

Төмөр замын салбарын бодлогыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, төмөр замын тээврийн бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр дотоод, гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

21/07/2026

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Монополын эсрэг газар”-ын зөвшөөрлийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны энэ оны долдугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр долдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн УБТЗ ХНН-ээр зэс, цайрын баяжмал тээвэрлэх тарифыг 13.0 хувиар, төмрийн хүдэр тээвэрлэх тарифыг 3.0 хувиар, жонш тээвэрлэх тарифыг 9.0 хувиар, экспортын нүүрс тээвэрлэх тарифыг 8.14 хувиар, барилгын материал тээвэрлэх тарифыг 6.5 хувиар, чингэлэг тээвэрлэх тарифыг 8.7 хувиар тус тус индексжүүлэн нэмсэн байна. Мөн түүнчлэн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифт тээврийн тоо хэмжээнээс хамааран үзүүлж байсан 25 хувийн хөнгөлөлтийг бүрэн цуцалсан шийдвэрийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэх болжээ.

12/02/2026
23/12/2025
30/09/2025

🚧Төмөр замын гармаар зорчихдоо "Түр зогс, бүү яар"✅
❗️Галт тэрэг яаралтай тормос хийхэд 800м-1000м зам туулж байж бүрэн зогсдог.

#ТүрЗогсБүүЯар
#ЗогсХарСонс
#убтз

23/09/2025
01/08/2025

📌ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАСАН ШАТАХУУНЫ ЭКСПОРТЫН ХОРИГТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ...Монголд яаж нөлөөлөх вэ?

📌ОХУ-ын Засгийн газраас 2025 оны 08 дугаар сарын 01-31-ний хооронд автобензиний экспортод түр хориг тавих шийдвэр гаргаснаа 07 дугаар сарын 28-ны өдөр мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГИЙН ЯАМ-наас дараах мэдээллийг хүргэж байна.

📌Энэхүү хориг нь зөвхөн автобензинд хамаарах бөгөөд ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад тус хориг үйлчлэхгүйгээр шийдэгдсэн байна.

📌Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд 2024 оны 09 дүгээр сард байгуулсан хэлэлцээрийн дагуу манай улсад шатахуун нийлүүлэх үйл ажиллагаа тогтмол, тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрдсэн юм.

📌Мөн манай улсын автобензиний хэрэглээний 75 орчим хувийг хангадаг “Роснефть” компанитай импортлогчид урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.

📌2025 оны 07 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд бензин, шатахууны нөөц болон импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГИЙН ЯАМ

01/08/2025

Сайн байцгаана уу!🌞

🛤️ 7-р сарын 1-нээс 28-ний өдрийн хооронд Тяньжин боомтоос ➡️ Эрээн/ЗҮ чиглэлд нийт 34 галт тэрэг гарсан байна.

🚈 Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 500TEU буюу 250 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

🚛 Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар 7-р сард нийт 600 чингэлэг тээвэрлэгдсэн байна.

🚇 Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 7-15 хонож гарч байгаа бол тус боомтоос ➡️ Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 3-5 хоногт тээвэрлэгдэж байна. Замын-Үүдээс ➡️ Улаанбаатар чиглэлд 2-4 хоногт тээвэрлэгдэж байна.

🛃 Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1027 чингэлэг байгаагаас: Ачаатай: 721, Хоосон: 306 чингэлэг байна.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо


☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/


🇲🇳🚂🚚🚢✈️

13/09/2024

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төмөр замын зүтгүүр, вагон эзэмшигч, тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share